Цагаан гаа нь олон зууны турш ардын уламжлалт анагаах ухаанд дархлаа дэмжих чадвараараа танигдаж ирсэн шидэт ургамал юм. Цагаан гаатай цай нь өвөрмөц, час хийсэн амттайгаас гадна хүний эрүүл мэндийг дэмжих олон төрлийн ашиг тустай. Өвлийн сэрүүн улиралд дархлаагаа дэмжих, ханиад томуунаас сэргийлэх зорилгоор цагаан гаатай цай хэрэглэх нь хамгийн тохиромжтой арга юм.
Тэгвэл цагаан гаатай цай дархлаанд хэрхэн нөлөөлдөг вэ?
1. Дархлаа дэмжинэ
Цагаан гааны үндсэн найрлага болох жинжерол болон зингерол нь антиоксидантаар баялаг учир дархлааны системийг идэвхжүүлэх үйлчлэлтэй. Эдгээр антиоксидант бодисууд нь биед орж ирэх хортой бодисуудыг саармагжуулж, эсийн гэмтлийг багасгаж, дархлааны тогтолцоог дэмждэг. Мөн цагаан гаа нь нян устгах, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй тул биеийн эсэргүүцлийг сайжруулж, өвчлөхөөс хамгаалдаг.
2. Ханиад томууны үед эдгэрэлтийг хурдасгана
Хүйтний улиралд хүмүүсийн дархлаа суларч, ханиад томуу тусах магадлал нэмэгддэг. Цагаан гаатай цай нь биеийн дулааныг нэмэгдүүлж, халуун орчныг бүрдүүлснээр биеийн эсэргүүцлийг сайжруулж, нян, вирусийн үржлийг зогсооход тустай. Мөн цагаан гаа нь хамрын битүүрэл, ханиалгах зовуурыг багасгаж, цэр ховхлох үйлдэл үзүүлдэг.
3. Хоол боловсруулах системийг дэмжинэ
Хоол боловсруулах тогтолцоо эрүүл байх нь дархлааны үйл ажиллагаатай шууд холбоотой байдаг. Цагаан гаа нь ходоод, гэдэсний үйл ажиллагааг дэмжиж, гэдэсний орчинд халдварт нянгийн өсөлтийг саатуулж, хоол шингээхэд тусалдаг. Мөн цагаан гааны найрлага дахь бодисууд нь ходоодны хүчил ихсэх, дотор муухайрах зэрэг зовуурыг багасгадаг учраас дархлаа дэмжихэд чухал үр дүнтэй.
4. Үрэвслийн эсрэг үйлдэлтэй
Цагаан гааны найрлагад байдаг антиоксидант болон үрэвслийн эсрэг бодисууд нь биеийн үрэвслийг бууруулахад чухал үүрэгтэй. Үрэвсэл нь биеийн эсэргүүцлийг сулруулж, олон төрлийн өвчний үндэс болдог тул үрэвслийг бууруулж чаддаг хүнс хэрэглэх нь дархлаа тогтолцоог дэмжихэд маш чухал. Цагаан гаатай цай нь өдөр тутам уухад тохиромжтой, байгалийн гаралтай үрэвслийн эсрэг уух зүйл юм.
5. Чөлөөт радикалуудтай тэмцэж, хөгшрөлтийн эсрэг үйлчилнэ
Чөлөөт радикалууд нь эсийн гэмтэл үүсгэж, дархлааг сулруулдаг тул тэдгээрийн нөлөөллийг багасгах нь чухал. Цагаан гаа нь антиоксидант агуулснаараа чөлөөт радикалын нөлөөг бууруулж, дархлаа дэмжихэд тусалдаг. Энэ нь арьс болон биеийн бусад эдийг эрүүл байлгаж, хөгшрөлтөөс сэргийлэхэд тустай.
Цагаан гаатай цайг хэрхэн хэрэглэх вэ?
HOTTA цагаан гаатай цайг 11-12 сар тарьж ургуулсан хамгийн сайн чанарын цагаан гаагаар хийдэг бөгөөд 1 уутыг амтлах мэдрэмжээрээ хуваагаад хүссэн үедээ өдөрт 1-2 удаа найруулж ууна. 250 мл халуун ус эсвэл халуун сүүнд найруулж ууж болно. Мөн HOTTA цагаан гаатай цай нь дархлаа дэмжихээс гадна хоолойн өвдөлт намдаана, хийг гадагшлуулна, стресс бууруулна, толгойн өвдөлтийг намдаана, гүн нойрсоход тусална, сарын тэмдгийн өвдөлтийг намдаана, хөхний сүүний гарцыг сайжруулна.
Дүгнэлт: Цагаан гаатай цай нь дархлаа дэмжихэд чухал ач холбогдолтой, эрүүл мэндийг бүхэлд нь дэмждэг байгалийн гаралтай ундаа юм. Дархлаа сэргээх, ханиад томуунаас сэргийлэх, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлэх зэрэг олон төрлийн ашиг тустай тул ханиад томууны дэгдэлт өндөр байгаа энэ цаг мөчид өдөр тутамдаа уухад тохиромжтой сонголт юм.
Худалдан авахыг хүсвэл энд дараарай.