Ясны сийрэгжилтээс үүдэлтэй ясны хугарлын талаар:
- Өвчтөнүүдийн 20% нь нэг жилийн дотор нас бардаг
- 30% нь насан туршдаа саажилттай болдог
- 40% нь таяг, түрдэг тэрэгтэй алхана
- 80% нь өдөр тутмын хэвийн үйл ажиллагаа эрхлэх боломжгүй
“Ясны сийрэгжилтээс үүдэлтэй хугарал маш хөнөөлтэй, иймд уг өвчнөөс урьдчилан сэргийлж, үр дүнтэй эмчлэх нь нэн чухал”
Ясны сийрэгжилтийн гол шалтгаан нь кальци, амин дэмийн дутагдал бөгөөд ясны бат бөх чанарыг бууруулж, хугарах эрсдэлийг нэмэгдүүлнэ. Сийрэгжсэн яс ачаалал (биеийн жин) даах чадваргүй болж, зарим хүмүүсийн биеийн өндөр 3 хүртэл см богиносдог байхад бусад хүмүүст унах, хүнд юм өргөсний дараа нуруу өвдөх шинж тэмдэг илэрдэг.
Та ясны сийрэгжилтийн улмаас бэртэж гэмтэх эрсдэлтэй юу?
Ясны сийрэгжилтийн улмаас яс хугарч, гэмтсэн бол 2 болон 3 дахь удаагаа хугарах өндөр эрсдэлтэй.
Цэвэршилт ба ясны сийрэгжилтийн хамаарал
Эмэгтэйчүүдийн ясны эдийн нягт эрэгтэйчүүдтэй харьцуулахад ойролцоогоор 10-30 хувиар бага байдаг. Үүнээс гадна цэвэршилтийн дараах үе шатанд ясны эдийн сөнөрөл жилд 3.5%-тай явагдана. Цэвэршилтийн дундаж нас 50 орчим бөгөөд энэ хугацаанд эстроген дааврын нийлэгжил буурдаг нь ясны бат бөх чанарт сөргөөр нөлөөлж, яс хугарах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.
Цэвэршилт нь:
тОДОРХОй цаг хугацаа өнгөрөхийн хирээр ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУНд цэвэршилт гэх физиологийн үйл явц явагддаг.
Цэвэршилт гэдэг нь ахимаг насны эмэгтэйчүүдэд өндгөвчний ажиллагаа буурсантай холбоотой бэлгийн даавруудын ялгарал эрс багассанаас үүдэн ерөнхий бие мах бодийн болон нөхөн үржихүйн тогтолцооны эрхтнүүдийн бүтэц, үйл ажиллагааны өөрчлөлтөөр илрэх физиологийн үйл явц юм. Цэвэршилтийг хүний нөхөн үржихүйн үйл ажиллагааны хөгшрөлт гэж ч тодорхойлдог.
Эдгээр шинжүүд цэвэршилтийн үед илэрнэ.
- Үтрээ хуурайших
- Нүүр болон цээжээр халуу оргих
- Сарын тэмдэг тогтворгүй ирэх
- Бэлгийн дуршил муудах
- Шөнө хөлрөх
- Хөөрөх, хөших
- Артерийн даралт хэлбэлзэх
- Ойр ойрхон шээх, шээс дусагнах
- Жин нэмэгдэх болон бодисын солилцооны удаашрал
- Үс шингэрэх, арьс хуурайших
- Сэтгэл санаа тогтворгүй, тайван бус байх
- Анхаарал төвлөрөлт муудах
- Цэвэршилтийн дараа яс сийрэгжиж, судас хатуурах эрсдэл нэмэгддэг
• Эстроген даавар нь Кальцийн эргэн шимэгдэлтэйнд оролцдог, Гэтэл яс чинь остеокласт болон остеоплас гэсэн 2 бүтэцтэй остеокласт нь яс эрдэсжих барилгаар төсөөлөх юм бол тоосго гэсэн үг. Харин остеопласт гэдэг нь ясны уурагжих үйл явц энэ нь барилгаар төсөөлөх юм бол шавар ясны уян хатан чанарыг бүрэлдүүлдэг. Гэтэл остеопласт эсэд эстроген дааврын хүлээн авуур байдаг ба эстроген даар тэр хүлээн авууртай нэгдэж байж Кальци болон Д витамин бусад эрдсийн нийлэгжилт ясанд үүсдэг иймд цэвэршилтийн насны хүмүүс зөвхөн кальци болон, витамин Д уугаад ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлж чадахгүй. Нэмэлтээр заавал ургамлын найрлагатай Фитоэстроген уух хэрэгтэй
Авах арга хэмжээ
- Шинж т эмдэг арилгах эмчилгээ
- Цэвэршилтийн дааврын бус эмчилгээнээс гадна дараах аргуудыг хавсарч хэрэглэж болно.
- Үт рээ чийгшүүлэгч – үт рээ хуурайших үед т үрхэж эвгүй мэдрэмжийг арилгаж болно.
- Вит амин Е – Үс хуурайших, арьс хуурайших үед ууж хэрэглэнэ
- Кегел дасгал хийж хэвших
- Амьдралын хэв маяг өөрчлөлт
- Илүүдэл жинтэй эмэгтэйчүүд жингээ хассанаар халуу оргих давтамж болон эрчийг багасгаж чадна.
- Тамхи хэрэглэдэг бол бүр зогсоох
- Кофейн, архи согтууруулах ундаа, давс, сахрын хэрэглээг хязгаарлах
- Өдөрт багадаа 8 аяга буюу 2 литр шингэн уух (ус, ногоон цай, жимсний шүүс гэх мэт)
- Даавар орлуулах эмчилгээг байгалийн найрлагатай болон синтетик гэсэн 2 сонголтоос та байгалийн найрлагатайг нь сонгох нь илүү эрсдэлгүй, аюулгүй эмчилгээ юм
- 100% ургамлын гаралтай бүтээгдэхүүн болох Меносан хэрэглэхийг эмч нар зөвлөж байна. Меносан эм нь ургамлын гаралтай эстроген – фитоэстроген агуулсан ургамал- эрдсийн нийлмэл найрлагтай бэлдмэл юм.
- Меносан нь эстроген даавар төст үйлдэл үзүүлдэг SARACA INDICA , ASPARAGUS RACEMOSUS эмийн ургамлыг өндөр тунгаар агуулсан байдаг бөгөөд эдгээр эмийн ургамлууд нь энэтхэг , пакистаны хойд хэсгээр ургадаг, эстроген даавартай химийн бүтцийн хувьд төстэй биологийн нэгдэл агуулдаг учир хүний биед ороод яг л эстроген даавар шиг үйлдэл үзүүлж, өндгөвчний хэвийн үйл ажиллагааг дэмжин, биений юмыг тогтворжуулан, цэвэршилтийн үеийн зовуурыг бууруулдаг байна.
Меносан нь өндөгний хальсны нунтаг агуулдаг учир ясны сийрэгжилтээс сэргийлж, эрдсийн дутагдлыг нөхөх үйлдэл үзүүлдэг. Цэвэршилтийн үед илрэх сэтгэл санааны өөрчлөлтийг хэвийн болгох зорилгоор тархи мэдрэлийн хэвийн үйл ажиллагааг дэмжих, хэт сэрэмтгий төвийг дарангуйлах CENTELLA ASIATICA эмийн ургамлыг давхар агуулсан байдаг давуу талтай.
Мөн цэвэршилтийн насны эмэгтэй хүмүүст үтрээний хуурайшилт түгээмэл байдаг.
Энэ нь эстроген дааврын бууралт, басалтай холбоотой үтрээний өөрийгөө цэвэрлэх, үтрээний шүүрэл багасаад ирдэг Иймд үтрээний орчин тэнцвэржүүлэх, үтрээг чийгшүүлэх, үтээний үрэвсэл, мөөгөнцрийн эсрэг 100% ургамлын найрлагатай В-гель-ийг хэрэглэх нь хамгийн зөв сонголт болдог