Ханиалга болгон бронхит уу? Бронхит гэж яг ямар өвчин бэ?

Улаанбаатар хотын агаарын бохирдол 9 сараас 4 сарын хүртэл үргэлжилдэг.  Нүүрс, түлээ түлдэг айл өрхийн утаа, машины утаа, аж үйлдвэрийн хаягдал зэрэг нь агаарын бохирдлыг ихэсгэж, агаарт нарийн ширхэгт тоосонцор (PM2.5, PM10)-үүсгэн, уушгинд орж бронхит үүсгэхэд хүргэдэг.

 

Архаг бронхит гэдэг нь удаан хугацаанд үргэлжилж, амьсгалын замын (уушги, гуурсан хоолойн) үрэвсэл үүсгэдэг өвчин юм. Бронхитын үед гуурсан хоолой үрэвссэнээс болж цэр ялгарч ихээр ханиалгадаг. Архаг бронхитын гол шалтгаан нь удаан хугацааны туршид утаа, тамхи, тоос, химийн бодис гэх мэт тоосонцроор амьсгалснаас болдог. 

Судалгаагаар Улаанбаатарын хүн амын дунд амьсгалын тогтолцооны өвчлөл нийт өвчлөлийн 15%-г  бронхит эзэлдэг. Тухайлбал, 10,000 хүн тутамд амьсгалын тогтолцооны өвчлөл 1,588 тохиолдол бүртгэгдсэн нь улсын дундажтай харьцуулахад хамаагүй өндөр үзүүлэлт юм​.

 

Тэгвэл яагаад Улаанбаатар хотод бронхит их байдаг вэ?

  1. Агаарын бохирдол: Улаанбаатар хотын өвлийн улирлын агаарын чанар маш муу байдаг. Нүүрсний утаа, машины утаа, аж үйлдвэрийн хаягдал тоосонцор зэрэг нь агаарын бохирдлыг ихэсгэдэг.
  2. Хүйтэн, хуурай уур амьсгал: Улаанбаатарын өвөл маш хүйтэн, хуурай байдаг нь амьсгалын замын салстыг хуурайшуулж, өвчнөөс сэргийлэх чадварыг нь бууруулдаг. Ингэснээр нян, вирус амархан үржиж, үрэвсэл үүсгэж, бронхит үүсэх магадлалыг нэмэгдүүлдэг.
  3. Ханиад томууны улирал: Өвлийн улиралд ханиад, томуу ихсэх нь бронхитын гол шалтгаануудын нэг болдог. Ханиад томууны вирусүүд амьсгалын замыг үрэвсүүлснээр бронхит үүсгэж болно. Ялангуяа агаарын бохирдолтой орчинд амьдардаг хүмүүсийн дархлаа буурч амьсгалын замын өвчлөлд илүү өртөмтгий болгодог.
  4. Тамхидалт: Тамхичдын гуурсан хоолойн салст гэмтэж, амархан үрэвсэл үүсгэх нөхцөл бүрддэг. Улаанбаатарт тамхидалт харьцангуй өндөр байдаг. 
  5. Хүн ам: Улаанбаатарын хүн амын нягтрал их нь хүн хооронд халдвар тархах магадлалыг нэмэгдүүлдэг. Өвчтэй хүний хажууд байх болон олон нийтийн газраар явахад вирус амархан тархаж, уушги, гуурсан хоолойн үрэвсэл үүсгэх нөхцөл бүрдэнэ.

 

Бронхитын үеийн шинж тэмдгүүд

  • Ханиалгах: Хамгийн түгээмэл шинж тэмдэг нь ханиалгалт. Эхэндээ хуурай буюу цэргүй ханиаж болох ч явцдаа цэртэй ханиалга болно. Заримдаа цэр нь шар, ногоон өнгөтэй байдаг.
  • Цэр ялгарах: Ханиалгах үед цэр гарах нь элбэг бөгөөд цэр нь өнгөгүй, шар, ногоон өнгөтэй эсвэл заримдаа бага зэрэг цустай ч байж болно.
  • Амьсгал давчдах: Амьсгал давчдах буюу амьсгал боогдох, бүрэн амьсгалж чадахгүй байгаа мэт мэдрэмж төрнө. Ялангуяа агаарын тоосонцор, утаа, тамхи, хүйтэн агаараар амьсгалсны дараа илүү ихээр мэдрэгддэг.
  • Цээжээр өвдөх: Ханиалгах, амьсгал авах үед цээжээр өвдөх, цээж давчдах мэдрэмж төрнө. 
  • Шуугиантай амьсгал: Амьсгал авах, гаргах үед энгийн үеээс өөр чимээ шуугиан сонсогдоно.
  • Ядрах: Үргэлжлэн ханиалгах, амьсгалын замд үрэвсэл үүсэх нь биеийг ядаргаанд оруулж,  эрч хүчгүй болдог. 

Хэрэв танд дээрх шинж тэмдгүүд илэрч байгаа тохиолдолд заавал эмчид хандаж, оношлуулж, зөв эмчилгээ авах нь чухал.

 

Удаан хугацаанд бронхиттой байх нь биед ямар сөрөг нөлөөтэй вэ?

 

Бронхит нь амьсгалын замын үрэвсэл хүний амьдралын чанарт сөргөөр нөлөөлж, ноцтой хүндрэлүүдийг үүсгэж болзошгүй. 

  1. Амьсгалын үйл ажиллагаанд нөлөөлж амьсгал давчдах: Гуурсан хоолой үрэвсэж, нарийссанаар хүчилтөрөгчийн хангамж багасч, амьсгал давчдах мэдрэмж төрүүлнэ.  Мөн удаан хугацааны үрэвсэл нь уушгийг гэмтээж, уушгины багтаамжийг бууруулдаг.
  2. Уушгины хатгаа (пневмони): Бронхитын үед дархлаа буурснаар уушгины эдэд үрэвсэл үүсч, хатгаа болж хүндрэх магадлал нэмэгддэг.
  3. Дархлаа сулрах: Байнгын ханиалга, үрэвсэл нь бие махбодыг ядаргаанд оруулж, бусад халдварт өртөхх эрсдэлтэй болгодог.
  4. Ханиалгах: Байнга ханиалгах нь шөнө унтаж амрахад саад болж, биеийн болон оюун санааны ядаргаанд хүргэнэ.
  5. Зүрх судасны системд ачаалал үзүүлэх: Уушгины үйл ажиллагаа муудах нь зүрхэнд илүү их ачаалал өгч, зүрхний баруун ховдол томрох, зүрхний дутагдал үүсэх эрсдэлтэй.

 

Хэрвээ эмчилгээ хийлгэж байгаа ч гэсэн цэр ялгарсан, ханиалгасан хэвээр байвал доорх аргуудыг туршаад үзээрэй.  

  • Гэртээ чийгшүүлэгч ашиглах: Агаарыг чийгтэй байх нь цэрийг сулруулж, цэр гарахад хялбар болгодог. 
  • Давстай усаар хоолой зайлах: Нэг аяга бүлээн усыг 1/2-3/4 цайны халбага давстай хольж зайлж угаавал хоолойг зайлах нь харшил, синуситын халдвараас сэргийлдэг.  
  • Цэр хөөх жоргүй эм уух:  Энэ үед уушги цэвэрлэх зорилгоор цэр шингэлж, ховхлох үйлдэлтэй эм хэрэглэж, цэрийг гадагшлуулснаар дахин уушгины үрэвсэлт өвчнөөр хүндрэхээс сэргийлдэг.

 

Зөгийн балтай  Кофлет сироп нь

  • Уушгины эдийг хамгаална
  • Цэр шингэлж, ховхлох, ханиалгыг зөөлрүүлнэ
  • Үрэвслийн эсрэг үйлдэлтэй
  • 2 наснаас дээш хэрэглэнэ.

Сахаргүй Диакоф сироп нь 

  • Диакоф нь амьсгалын замын салст бүрхүүлийг цэвэрлэж, цэр шингэлж ховхолно
  • Үрэвслийн эсрэг үйлдэлтэй
  • 6 сараас дээш насны хүүхдэд хэрэглэнэ

Харшлын эсрэг Брезол нь

  • Харшлын эсрэг үйлдэлтэй тул амьсгалын замын салст бүрхэвчийг тайвшруулж, хаванг бууруулахад тустай.
  • Амьсгалын замын цэр, салстын ялгаралтыг багасгаж, ханиалга намдаах үйлдэлтэй
  • 6 сараас дээш насны хүүхдэд хэрэглэнэ

Та Агар фарм болон бусад эмийн сангаас эмчийн зааврын дагуу хэрэглээрэй.