Бөөрний чулуу гэж вэ?
Шээсээр зөөвөрлөгдсөн өчүүхэн жижиг хэсгүүд эсвэл талстуудын цугларлаас бөөрөн дотор үүссэн цул хатуу талстыг бөөрний чулуу гэнэ. Бөөрний чулуунууд нь элсний ширхэг шиг жижгээс эхлээд ширээний теннисний бөмбөг хүртэл янз бүрийн хэмжээтэй байдаг. Чулуу нь шээс ялгаруулах системийн аль ч хэсэгт үүсч болно.
Бөөрний чулуу үүсэхэд ямар хүчин зүйлс нөлөөлөх вэ?
Бөөрний чулууг үүсгэх хэд хэдэн хүчин зүйлс байдаг:
1. Шээсний замын дахилтат халдварууд
2. Шингэн зүйл маш бага уух
3. Шээсний замын бөглөрөл
4. Хоол хүнсэндээ хэт их кальци, витамин С агуулсан бүтээгдэхүүн хэрэглэх
5. Кальцийн агууламжтай хүчил саармагжуулагч төрлийн эмүүд хэрэглэх
6.Бамбайн хордлого, бодисын солилцооны өвчлөлүүд
Бөөрний чулуужилтын үед илрэх шинж тэмдэг:
Нурууны доод хэсэг эсвэл хэвлийн доогуур гэнэт хүчтэй өвдөх бөгөөд өвдөлт нь цавь руу дамжина. Энэ өвдөлт нь хэдэн минут эсвэл хэдэн цаг ч үргэлжлэх бөгөөд хэсэг хугацаанд намддаг.
Өвдөлтийн үед дотор эвгүйрэх, бөөлжих шинж тэмдгүүд дагалдан илэрч болно.
Хэрвээ шээс ялгаруулах замын халдвартай бол халуурах, жихүүцэх, хөлрөх, шээхэд хөндүүрлэх зэрэг шинж тэмдгүүд илэрч болно.
Шээсэнд цус илэрч болзошгүй.
Шээс ялгаруулах замын халдвартай бол шээсний сүвээр хорсох, олон дахин шээх хүсэл төрөх болон шээс булингартай гарах эсвэл эвгүй үнэртэх зэрэг шинж тэмдгүүд илэрч болно.
Бөөрний чулуужилтад хэн өртдөг вэ?
Бөөрний чулуужилтад эмэгтэйчүүдээс эрчүүд илүү их өртдөг бөгөөд 20-40 насныханд тохиолддог. Чулуу нь ихэвчлэн зуны хуурайшиилтай үед үүсдэг.
Бөөрний чулууг яаж оношлох вэ?
Бөөрний чулууг рентген туяа эсвэл сонограммаар, өнгөт тариа хийх болон хэт авианы эмнэлгийн нарийн шинжилгээгээр оношлоно.
Бөөрний чулууг яаж эмчлэх вэ?
Ихэнх жижиг чулуу нь өөрөө аяндаа өдрийн цагаар гадагшилж байдаг. Шингэн зүйл ихээр ууж, эмчийн зөвлөсөн хоолны тусгай хоолны дэглэмийг баримтлах нь нэмэртэй.
Жижиг чулуунууд нь өөрөө гадагшлаагүй тохиолдолд өндөр давтамжтай долгионы тусламжтайгаар элсний ширхэгийн хэмжээтэй болтол нь буталсны дараа шээсээр амархан гадагшилдаг. Том чулуунд голчлон мэс засал хийдэг.
Бөөрний чулуу дахин үүсэхээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Бөөрний чулуужилтын тохиолдлуудын 50% нь дахьдаг. Та бөөрний нэгээс олон чулуутай бол цаашид дахин нэмэгдэх болно. Иймд урьдчилан сэргийлэх нь маш чухал юм. Хэрэв та эмчийн зөвлөгөөг дагавал ч чулуужилтаас урьдчилан сэргийлж чадна. Үүнд:
- Өдрийн турш цаг тутамд мөн шөнө боссон үедээ заавал ус ууж байх, багаар бодоход өдөрт 2 л ус ууна.
- Их тунгаар витамин С уухаас зайлсхийх, кальцийн агууламж хүчил саармагжуулагчийг хэтрүүлэн хэрэглэхгүй байх.
- Хэрэв кальцийн чулуутай бол цай, шоколад, кофе, самар, бууцай зэргийг хүнсэндээ хэрэглэхгүй байх.
- Хүнсний ногоо, жимс, үр тариаг байнга хэрэглэх.
Өнөө үед хүмүүс ихэвчлэн ургамлын гаралтай хор нөлөө багатай эмчилгээг их сонирхдог болсон.
Тиймээс эмч нар Цистон эм хэрэглэхийг зөвлөж байна.
Цистон нь:
Бөөр, шээс дамжуулах замын халдвар
Чулуужих эмгэгийг эмчлэх, урьдчилан сэргийлэх бэлдмэл :
Цистон нь чулуу болон талстын хэсгүүдийг холбож байдаг салстад үйлчлэх замаар талстын бөөгнөрлөөс сэргийлж чулууг задлана.
Цистон нь нян микробын салстад бэхлэгдэх явцыг саатуулах замаар шээс дамжуулах замын эрхтэнүүдийн халдвар үрэвсэл намдааж, дахилтаас сэргийлдэг.
Түүнчлэн гөлгөр булчингийн агшилтыг сулруулах, үрэвслийг анагаах үйлдэл нь ууц нурууны өвдөлт намдаах ба шөнөөр шээс ялгаралт ихсэх, шээс ялгарахад өвдөх зэрэг зовиурыг анагаахад тустай.
Онцгой анхааруулга: 1 см-аас дээш бөөрний чулууг нарийн мэргэжлийн эмчид үзүүлж эмчлүүлээрэй.