Судасны бөглөрлөөс зүрхээ хэрхэн хамгаалах вэ?

Таны артерийн судаснууд биеийг тань бүхэлд нь тэжээх амин чухал бодисуудыг зөөх хурдны замтай зүйрлэж болно. Гэвч цаг хугацааны эрхээр эдгээр хурдны зам хог, тортогоор дүүрч, нарийсч, уян хатан чанараа алдах нь бий. Энэ үзэгдлийг артерийн судасны хатуурал буюу атеросклероз гэж нэрлэдэг бөгөөд энэ нь зүрхний шигдээс, цус харвалт зэрэг олон ноцтой өвчний үндсэн шалтгаан болдог.

Ийм өвчний талаар сонсоход л сэтгэлд түгшүүртэй санагдаж байгаа биз дээ? Гэхдээ та тайван байж болно, бүх зүйлд шийдэл байдаг. Одоо энэ өвчнийг юу үүсгэдэг, хэрхэн эмчлэх болон урьдчилан сэргийлэх талаар мэдэж авцгаая.

 


Артерийн судас яагаад "бөглөрдөг" вэ?

Судас хатуурах үйл явц нь нэг өдрийн дотор болчихдог зүйл биш. Энэ нь өөх тос, холестерин, кальци зэрэг бодисууд судасны хананд хуримтлагдаж, өөхөн товруу гэж нэрлэгдэх хуримтлал үүсгэдэг удаан явцтай процесс юм.

Хэт их холестерин (муу өөх тос), даралт ихсэлт, тамхидалт, хөдөлгөөний дутагдал зэрэг нь энэ үйл явцыг хурдасгадаг. Цусны урсгал хязгаарлагдаж, зүрх болон бусад эрхтнүүдэд шаардлагатай хүчилтөрөгч, тэжээл хүрэх нь багасдаг. Энэ нь цус харвалт болон зүрхний шигдээс үүсэх гол нөхцөл болно.

  • Өндөр тослогтой, түргэн хоолны хэрэглээ
  • Даралт ихсэлт
  • Архи тамхины хэрэглээ
  • Хөдөлгөөн багатай амьдралын хэв маяг
  • Чихрийн шижин өвчинтэй байх

Судалгаагаар батлагдсан нь:

Атеросклерозын талаар олон улсын хэмжээний шинжлэх ухааны судалгаа хийгдсэн байдаг. Жишээлбэл, Journal of Clinical Lipidology-д нийтлэгдсэн судалгаагаар, артерийн судасны өөхлөг байдлыг бууруулах нь зүрхний шигдээс үүсэх эрсдлийг 30%-иар бууруулдаг болох нь тогтоогдсон байна.

Мөн The Lancet сэтгүүлд гарсан 10 жилийн судалгаагаар, цусны даралт тогтворгүй хүмүүст цусны урсгалыг сайжруулах нь зүрх судасны өвчний нас баралтын түвшинг эрс бууруулдаг болохыг баталжээ.

Phytomedicine-д гарсан судалгаагаар байгалийн гаралтай эмчилгээний аргууд нь синтетик эмнүүдтэй харьцуулахад элэг болон бөөрөнд хорт нөлөө үзүүлдэггүй болохыг баталсан байна. Энэ нь байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүдийн ач тусыг илүү тод харуулж байгаа юм.

 


Судасны бөглөрлөөс урьдчилан сэргийлэх алхмууд

  1. Зөв хооллолт: Муу өөх тос, шарсан хоол, сахарын хэрэглээг багасгаж, шинэ ногоо, жимс, байгаль дээр байдаг бүтээгдэхүүнийг сонгоорой.
  2. Дасгал хөдөлгөөн: Долоо хоногт 5 өдөр, 30 минутаас багагүй идэвхтэй хөдөлгөөн хийх нь зүрхийг хамгаалахад ихээхэн хувь нэмэр оруулдаг.
  3. Тамхинаас татгалзах: Тамхи татах нь судас хатуурах гол шалтгааны нэг юм.
  4. Стрессээ хянах: Стресс нь цусны даралтыг ихэсгэж, зүрх судасны өвчинд хүргэх эрсдэлийг нэмэгдүүлдэг тул бясалгал, амралтанд цаг гаргаарай.

Зүрхийг тань хамгаалахад Абана танд тусална!

Артерийн даралт ихсэлт болон судасны бөглөрөлтөөс урьдчилан сэргийлэх хамгийн хялбар бөгөөд байгалийн гаралтай шийдэл бол Хималай брэндийн Абана юм.

Абана нь дараах үйлчилгээг үзүүлдэг:

  • Цусны даралтыг бууруулна.
  • "Муу өөх"-ийг багасгаж, судасны бөглөрөл үүсэх эрсдэлийг бууруулна.
  • Цус шингэрүүлэх үйлчилгээтэй тул тромб үүсэхээс сэргийлнэ.
  • Зүрхний үйл ажиллагааг дэмжиж, стрессийн түвшинг багасгана.

Эрдэмтдийн судалгааны үр дүн

  • Journal of Clinical and Diagnostic Research-д дурдсанаар, Абана-д агуулагдах Аржуна ургамал нь цусны даралт болон липидийн түвшинг маш сайн бууруулдаг.
  • Мөн Phytomedicine сэтгүүлд дурдсан судалгаагаар, Абана-д агуулагдах Шанкапушпи ургамал нь стрессээс үүдэлтэй даралтыг тогтворжуулдаг болох нь батлагдсан.

Та "Абана"-г бүх эмийн сангуудаас жоргүйгээр авах боломжтой!