Элэг бол бидний бие махбодийн хамгийн чухал эрхтнүүдийн нэг бөгөөд бодисын солилцоог зохицуулж, хорт бодисыг саармагжуулах үүрэгтэй. Гэвч буруу хооллолт, амьдралын хэв маяг, хэт их стресс зэрэг хүчин зүйлс элэгний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, элэгний өөхлөлт, үрэвсэл, элэгний хавдар зэрэг өвчлөлүүдийг үүсгэдэг. Та дараах энгийн аргуудыг амьдралдаа хэрэгжүүлснээр элгээ хамгаалж, урт удаан наслах боломжтой.
1. Эрүүл хооллолтыг дадал болгох
Элгээ хамгаалахад хооллолт маш чухал. Өөх тос багатай, уураг, эслэг ихтэй хоол хүнс хэрэглэх нь элэгний үйл ажиллагааг дэмжинэ.
- Ногоо, жимс: Амин дэм, антиоксидантаар баялаг.
- Бүхэл үр: Шингэц сайжруулж, хорт бодисыг гадагшлуулна.
- Омега-3: Үрэвсэл бууруулахад тустай.
2. Ус хангалттай уух
Ус бага уух нь элэгний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Өдөрт дор хаяж 8 стакан ус уух нь хорт бодисыг гадагшлуулахад тусална.
3. Спиртийн хэрэглээг багасгах
Спирт нь элэгний хамгийн гол дайсан. Архи хэтрүүлэн хэрэглэх нь элэгний эсийг гэмтээж, элэгний өөхлөлт мөн хатуурал үүсгэх магадлалыг нэмэгдүүлдэг.
4. Дасгал хөдөлгөөн хийх
Тогтмол дасгал хөдөлгөөн нь элэгний өөхлөлтөөс урьдчилан сэргийлдэг. Долоо хоногт 150 минутын хөнгөн дасгал хийхийг зөвлөж байна.
5. Эмийн бодис, нэмэлт бүтээгдэхүүнийг зөв хэрэглэх
Эм болон нэмэлт бүтээгдэхүүнийг хэтрүүлэн хэрэглэх нь элэгэнд ачаалал үүсгэдэг. Зөвхөн эмчийн заавраар хэрэглэх нь чухал.
6. Вирусын халдвараас сэргийлэх
Хепатит А, В, С зэрэг вирусийн халдварууд нь элгийг маш их гэмтээдэг. Вакцин хийлгэх, гараа тогтмол угаах, ариун цэврийг сахих нь вирусээс хамгаалахад тань тусална.
7. Хорт бодисоос өөрийгөө хамгаалах
Химийн бодис, утаа, хортой цэвэрлэгч бодисууд элгийг мөн гэмтээдэг. Боломжтой бол амны хаалт зүүх, агааржуулалт сайтай орчинд байхыг хичээгээрэй.
Элэгний эмгэгээс урьдчилан сэргийлэх байгалийн шийдэл: Лив.52
Элэг хамгаалах байгалийн гаралтай Himalaya брэндийн Liv.52 нь элэгний үйл ажиллагааг сайжруулж, элэгний эсийн нөхөн төлжилтийг дэмждэг, 100% ургамлын гаралтай бүтээгдэхүүн юм. Клиникийн судалгаагаар Liv.52 нь элэгний үрэвсэл, өөхлөлтөөс урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй нь батлагдсан байдаг.
Дүгнэлт
Элэгний эрүүл мэндийг хамгаалахад бидний өдөр тутмын дадал зуршлууд чухал нөлөөтэй. Эрүүл хооллолт, хөдөлгөөн, уух зүйлсийн сонголт зэрэг энгийн өөрчлөлтөөр элгээ эрүүл байлгаж чадна. Мөн Liv.52 гэх мэт ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүдийг нэмэлтээр хэрэглэх нь элэгний эрүүл мэндийг дэмжихэд нэмэртэй.
Элэг тань эрүүл бол таны бие эрүүл!