Цагаан мах эргэх буюу Шамбарам: Шалтгаан, Шинж тэмдэг, Эмчилгээ

"Цагаан мах" гэж бидний өдөр тутам ярьдаг энэ өвчин нь анагаахын нэршлээр шамбарам хэмээн нэрлэгддэг. Энэ нь шулуун гэдэсний венийн судас өргөсч, тэлсэн байдлаар илэрдэг бөгөөд дотор болон гадна шамбарам гэж хоёр ангилна. Шамбарам нь насанд хүрэгчдийн дунд нийтлэг тохиолддог эмгэг бөгөөд өвдөлт, цус алдах, загатнаа зэрэг шинж тэмдгээр илэрдэг.


Шамбарамын үүсэх шалтгаан

  1. Өтгөн хаталт
    • Хэт их хүч гаргаж бие засах нь шулуун гэдэсний судаснуудыг хэт ачааллаж, хаван үүсгэдэг.
  2. Хөдөлгөөний дутагдал
    • Удаан хугацаагаар суугаа эсвэл хөдөлгөөнгүй байх нь шулуун гэдэсний эргэн тойрон дахь цусны эргэлтийг удаашруулж, шамбарам үүсэхэд хүргэдэг.
  3. Хоолны дэглэм
    • Эслэг багатай хүнс хэрэглэж, хангалттай шингэн уухгүй байх нь өтгөн хаталтад хүргэж, цагаан мах үүсэхэд нөлөөлдөг.
  4. Жирэмслэлт ба төрөлт
    • Жирэмсний үед ураг томорч, шулуун гэдэсний судаснууд дарагддаг бөгөөд төрөлтийн явцад судасны ачаалал нэмэгддэг.
  5. Удамшил
    • Зарим хүмүүст судасны уян хатан байдал муу байх нь удамшлын шинж чанартай байдаг.

Шинж тэмдэг

  1. Шулуун гэдэснээс цус гарах
    • Бие засах үед шинэхэн улаан өнгийн цус гарах нь шамбарамын нийтлэг шинж юм.
  2. Өвдөлт ба загатнаа
    • Ялангуяа гадна шамбарамын үед анус орчимд өвдөлт, хаван үүсэж, загатнаа мэдрэгдэнэ.
  3. Шулуун гэдэснээс булдруу гарах
    • Гадна шамбарам болон дотор шамбрамын хүндэрсэн үед шулуун гэдэснээс булдруу гарч ирдэг.

Цагаан махнаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

  1. Эслэгтэй хоол хүнс хэрэглэх
    • Жимс, ногоо, үр тариа, самар зэрэг хоол хүнс нь хоол боловсруулалтыг дэмжиж, өтгөн хаталтаас сэргийлнэ.
  2. Шингэн хангалттай уух
    • Өдөрт дор хаяж 2 литр ус уухад өтгөн зөөлөрч, шулуун гэдэсний ачааллыг багасгадаг.
  3. Хөдөлгөөнтэй байх
    • Өдөр тутмын дасгал хөдөлгөөн хийх нь шулуун гэдэсний эргэн тойрон дахь цусны эргэлтийг сайжруулна.
  4. Жингээ хянах
    • Жин нэмэхээс зайлсхийснээр шулуун гэдэсний судаснуудын ачааллыг бууруулна.

Эмчилгээний аргууд

  1. Эмийн эмчилгээ
    • Шулуун гэдэсний амсар орчимд хэрэглэх тос болон судасны үйл ажиллагааг сайжруулах ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүд үр дүнтэй.
    • Жишээ нь, Пайлекс нь судасны үрэвсэл бууруулах, өвдөлт намдаах, хаванг багасгахад тусалдаг.
  2. Амьдралын хэв маяг өөрчлөх
    • Биеийн жинг зохицуулж, эрүүл хоолны дэглэм баримтлах нь шамбармын дахилтаас сэргийлнэ.
  3. Мэс заслын эмчилгээ
    • Хүнд хэлбэрийн шамбарамд мэс заслын аргаар эмчилгээ хийх нь зайлшгүй шаардлагатай.

Пайлекс: Шамбарам эмчлэх байгалийн шийдэл

Хималай брэндийн Пайлекс нь шамбармын өвдөлт, хаванг намдааж, судасны үйл ажиллагааг сэргээхэд тусалдаг бүтээгдэхүүн юм. Энэ нь:

  • Шулуун гэдэсний амсар орчмын загатнаа, цус гарах зэрэг шинж тэмдгүүдийг багасгана.
  • Судасны цусны эргэлтийг сайжруулж, үрэвслийг бууруулна.
  • Шамбармын дахилтаас сэргийлэхэд үр дүнтэй.

Өвдөлт, зовиураа март.
Пайлекс