Жирэмсний үед мөөгөнцрийн
халдварыг ойлгох, даван туулах туршлагаа хуваалцъя
Жирэмслэлт нь таны биед олон өөрчлөлтийг авчирдаг.
Энэ нийтлэлд бид таныг жирэмсэн үед мөөгөнцрийн халдварын талаар мэдэх шаардлагатай бүх зүйлийг багтаахыг хичээсэн билээ
Агуулга:
1. Мөөгөнцрийг юу үүсгэдэг
2. Шинж тэмдгийг хэрхэн ялгах
3. Аюулгүй эмчилгээний сонголтууд
4. Эрсдэлийг бууруулах зөвлөмжүүд гэх мэт .
Нэг таагүй гэнэтийн зүйл бол жирэмсэн эхчүүд жирэмсэн үед мөөгөнцрийн халдвар авах магадлал өндөр байдаг.
Жирэмсний үед дааврын өөрчлөлтөөс болж мөөгөнцрийн халдвар ихэвчлэн тохиолддог.
Жирэмсэн болсон үеэс эхлэн үтрээнээс цайвар өнгийн салсархаг шүүрэл гарч эхэлдэг. Шүүрэл цаашдаа улам ихсэж, өдөр тутмын ариун цэврийн хэрэглэлийг 2-3 удаа солих хэрэг ч гарч болно.
Үтрээний мөөгөнцөр жирэмсэн үед хамгийн элбэг тохиолддог халдварын нэг. Мөөгөнцөр үүсгэгч нь хэвийн үед үтрээнд бага хэмжээгээр байдаг бөгөөд энэ нь гаднаас халдвар орох, хүний биеийн дархлал сулрах, антибиотик эмчилгээ хийлгэх зэрэг олон шалтгааны нөлөөллөөс мөөгөнцрийн үүсгэгч үржих таатай нөхцөл бүрдсэнээр далд хэлбэр идэвхиждэг. Мөөгөнцрийн идэвхжилийн үед үтрээнээс өтгөн, цайвар аарц мэт ээдмэрхэг зүйл их хэмжээгээр гардаг.
Жирэмсний үед мөөгөнцрийн халдвар ихэвчлэн тохиолддог
яагаад юм бол?
Жирэмсэн үед Гормоны өөрчлөлт нь мөөгөнцөр үүсдэг ба Candida albicans-д таатай нөхцөл болдог
Эстроген дааврын өсөлт нь мөөгөнцрийн өсөлтийг нэмэгдүүлдэг. Энэ нь үтрээний рН-ийн түвшнийг өөрчлөгдөн мөөгөнцөрийн тоо хэмжээ Candida эрс нэмэгддэг. Учир нь жирэмсний хугацаанд эсийн дархлаа дарангуйлагдаж гликогений түвшин эрс нэмэгдэж хөгц мөөгөнцөр үржил олшрох үндсэн нөхцөл болдог.
C. albicans нь өөрийн гадаргуугийн өвөрмөц бүтцийнхээ тусламжтайгаар үтрээний эпителиоцит эсэд бэхлэгдэж глиотоксин хэмээх бодис их хэмжээгээр ялгаруулан лейкоцит эсийн үйл ажиллагааг хямрааж, амьдрах чадварыг алдагдуулдаг онцлогтой.
Мөөгөнцрийн халдварын шинж тэмдэг
Жирэмсэн үеийн мөөгөнцрийн халдварын шинж тэмдэг нь жирэмслэхгүй байх үеийнхтэй ижил байдаг.
Үүнд:
- Үтрээ болон бэлгийн уруул загатнах
- Үтрээний шүүрэл өөрчлөгдөж үнэргүй, цайвар өнгөтэй, цөцгий шиг өтгөн ялгарах
- Бэлгийн харилцааны үед өвдөлт, таагүй байдал мэдрэгдэнэ
- Шээх үед бэлэг эрхтэн цочирч хорсоно
-
Их хэмжээний тараг шиг хольцтой ялгадас гарах
Мөөгөнцрийг хэрхэн оношлох вэ?
- Оношлогоонд лабораторийн шинжилгээ гол үүрэгтэй. Энгийн арга нь үтрээний наалдац–ыг микроскопоор харах арга бөгөөд нянгийн нийт тоо, үрэвслийн эрчмийг үүгээр тодорхойлж болно.
- Мөн Полимеразын Гинжин Урвалын (PCR) аргыг хэрэглэдэг бөгөөд энэ нь мөөгөнцөр болон түүнтэй хавсарч тохиолддог зарим нууц халдварыг (хламид, микоплазм, уреаплазм гэх мэт) нарийвчлан тогтоодог.
- Бактериологийн аргаар үтрээний микрофлорыг ургуулж үүсгэгчийн төрөл, омог, тоо, хэмжээ, антибиотик мэдрэг чанарыг (мөөгөнцрийн эсрэг бэлдмэлүүд) тодорхойлдог. Өсгөврийн арга нь сонголтын арга бөгөөд эмчилгээний үр дүнг дүгнэхэд хэрэглэгдэнэ. Наалдацыг мөн микроскопоор харж мөөгөнцрийн зэрэгцээ бусад нянг тодорхойлох нь эмчилгээний тактикийн ач холбогдолтой.
- Үтрээний мөөгөнцрийн оношлогоонд эмнэлзүйн микробиологийн иж бүрэн шинжилгээ, өсгөврийн болон микроскопын, ПГУ–ын арга нь 3 гол шинжилгээ байх болно.
Эмийн эмчилгээ
- ДАРХЛАА ДЭМЖИХ ЭМЧИЛГЭЭ ХИЙНЭ
- Мөөгөнцрийн эсрэг эм уух болон лаа хэлбэрээр хэрэглэх /Эмчилгээ үр дүнгүй байх нь тун болон эмчилгээний үргэлжлэх хугацаа хангалтгүйгээс мөөгөнцрийн эсрэг бэлдмэлд мэдрэг бус байдлаас шалтгаална. Иймээс бактериологийн шинжилгээ хийлгэж антибиотик мэдрэг чанарыг заавал тодорхойлох шаардлагатай./
- Үтрээний хэвийн хүчиллэгийг сэргээх үйлдэлтэй бэлдмэлийг хэрэглэнэ. / В- гель/
- Гэдэсний микрофлорийг сэргээж ашигт бактер уух
- Бэлгийн хавьтагчийг эмчилгээнд заавал хамруулна./ Эрэгтэйд онц эмчилгээ шаарлагагүй ба дархлаа дэмжиж мөөгөнцрийн эм 5 хоног уулгаад, бэлэг эрхтнээ байнгийн угаахыг зөвлөнө/
- Хамгийн түгээмэл эмчилгээ бол клотримазол (Лотримин), ЛУКОЛ, В-ГЕЛ-ийг зэрэг бүтээгдэхүүнийг хавсарч хэрэглэснээр эмчилгээний үр дүнг сайжруулах, зовуурийг хурдан намдаах зэрэг ач холбогдолтой бөгөөд удаан хугацаанд хэрэглэхэд ямар нэгэн гаж нөлөө илэрдэггүй ач холбогдолтой.
Жирэмсэн үед халдварыг бүрэн арилгахын тулд эмчилгээ нь долоо хоногоос удаан үргэлжлэх шаардлагатай буюу 7-14 хоног байдаг.
Лукол: /Шахмал/
Умайн, умайн хүзүүний үрэвсэл үүсгэгч нян болон мөөгөнцрийн дарангуйлах, Умайн хүзүүнээс ялгарах шүүрлийг багасгаж, аргаах үйлдэл үзүүлснээр умайн хүзүүний улайлт, үрэвслийн эдгэрэлтийг түргэсгэх үйлдэлтэй. Эмгэг шүүрлийг багасгаснаар үтрээний хэвийн бичил биетнийг ихэсгэнэ. Мөн үтрээ умайн цусан хангамжийг дэмжих үйлдэлтэй учраас үтрээ болон умайн салстын нөхөн төлжилтийг дэмжих үйлдэлтэй.
Хэрэглэх арга: 2 ширхгээр өдөрт 3 удаа
Курс эмчилгээ: 1-3 сар шаардлагатай гэж үзвэл эмчилгээг давтан ууж болно
В-гель
Үтрээний үрэвсэл үүсгэгч нян болон мөөгөнцрийн эсрэг үтрээг эрүүлжүүлэх үйлдэлтэй. В-гель Жирэмсэн үеийн үтрээний мөөгөнцрийн эсрэг, үтрээний салстын нөхөн төлжилтийг дэмжинэ. Мөн үтрээний эмгэг загатнахыг маш сайн намдаах үйлдэлтэй.
100% эмийн ургамлын гель учраас Жирэмсэн эхэд ямар ч сөрөг нөлөөгүй үтрээний хэвийн бичил биетний тоог нэгдүүлж, үтрээний PH-ийг тэнцвэржүүлнэ.
Хэрэглэх арга : 2гр-аар 2 удаа
Курс эмчилгээ: 7-14 хоног
Мөөгөнцрийн халдвар үүсэх эрсдлийг хэрхэн багасгах вэ?
- Хүнсний сод, овъёосны хальстай ванны бүтээгдэхүүн эсвэл эпсомын давстай бүлээн ваннд дүрнэ. Ус нь цочролыг багасгахад тусалдаг бол нэмэлтүүд нь загатнаа арилгахад тусалдаг..
- Эмчийн зааваргүй антибиотик хэрэглэхгүй байх
- Агаар сайн нэвтрүүлдэг цэвэр даавуун хувцас өмсөх, хэт бариу хувцас өмсөхгүй байх
- Усан бассейнд сэлсний дараа шүршүүрт орж биеэ угааж байх, дасгал хийж хөлөрсөн бол дотуур хувцсаа солих
- Хөөстэй банн, үнэр ихтэй саван, хувцас ариутгагч уусмал, эмэгтэй хүний үтрээ угаагч шингэн зэргийг байнга хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.
- Бүлээн усаар угааж хэвших
Хэрэв та өөртөө мөөгөнцрийн халдварын шинж тэмдэг илэрсэн гэж үзвэл эмчид хандахыг зөвлөж байна.
Жирэмсэн ээж та бяцхан үрийнхээ төлөө өөрийгөө хайрлаарай