Хүүхдийн элэг өвдсөн үед илрэх  10 шинж

Элэгний үрэвсэл нь ямар нэг эмийн гаж нөлөө эсвэл хордлого болж илэрч болно. Элэгний үрэвслийг цочмог, архаг гэж 2 ангилна. 

Цочмог элэг өвдсөн үед шинж тэмдгүүд тод илэрч, элэг хэмжээгээрээ томорч, эсвэл элэгний дутагдалд хүргэдэг. 

Архаг үрэвслийн үед аажмаар шинж тэмдгүүд илэрдэг бөгөөд ихэвчлэн элэгний хатуурал, цөс зогсонгишил, ауто иммуны элэгний үрэвсэл, элэг өөхжилт байдаг. 

Хүүхдийн элэг өвдсөн үед дараах зовуурь илэрч болно. Үүнд: 

Хэвлийн дээд хэсгээр хөндүүрлэх, өвдөх

Бөөлжих

Бие ядарч сульдах

Баас цагаан , шээс өтгөн хар цай шиг болох 

Хоолны дуршилгүй болох

Дотор муухайрах 

Нойргүйдэх

Шалтгаангүй жин хасах

Цочмог элэгний өвчний үед:

Арьс шарлах,  цусаар бөөлжих, Шээс өтгөн хар цай шиг болох, баас цагаан болох, Хэт нойрмоглох , бие их ядарч сульдах зэрэг зовуурь илэрнэ. Ийм зовуурь илэрсэн үед заавал эмнэлэгт хандах шаардлагатай. 

Хүүхдийн элэгний өвчнийг оношлох аргууд: 

Элэгний ЭХО: элэгний хэлбэр, хэмжээ, бүтцийг хэт авиан тусламжтайгаар оношлох арга юм. 
Элэгний биопси: Элгэнд хатгалт хийж, эдийн дээж авч лабораторт судалж, оношийг тогтоох арга. 

Компьютер томографи, MRI  элэгний хэсгийг нэг бүрчилэн сайтар харах боломжтой , мэдрэг чанар өндөртэй арга.

Бүдүүн шулуун, гэдэсний дуран нь хоол боловсруулах бүхий л замаар явж, ходоод , нарийн бүдүүн гэдэс, цөс нойр булчирхайн байдлыг үнэлдэг өргөн хүрээний арга юм. 

Элэгний өвчний үед хийгдэх эмчилгээ: 

Ямар элэгний өвчин гэдгээс хамааран эмчилгээг сонгон хийнэ. Хамгийн гол оношоо тодруулж, мэргэжлийн эмчийн хяналт дор эмчлэх нь хамгийн үр дүнтэй. 

Хүүхдийн элэг өвдөхөөс сэргийлэх арга:

Хүүхдийг аливаа халдвараас тэр дундаа элэгний в, с вирүсийн халдвараас хамгаалах маш чухал. 

Хүүхдийг аль болох хүчтэй антибиотик хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.

Хүүхдийн элэг хамгаалах бэлдмэл нэмэлтээр өгч байх хэрэгтэй. Үүнд: Лив 52 сироп элэг хамгаалах эмийн ургамлын хандын хослол бөгөөд 3 сараар уухад элэгний эсийн задралыг бууруулж, элгийг хамгаална. Мөн элэгний үрэвслийг багасгана. Элэгний үрэвсэл дарагдахад хүүхдийн хоолны дуршил сайжрах, арьсны өнгө шаргалаас цагаан болох, нүдний  салст цайх, шээсний өнгө хэвийн болох зэрэг өөрчлөлт ордог.