Элэгний өөхлөлт (NAFLD) нь архины болон архины бус шалтгаанаар элгэнд өөх хуримтлагдах эмгэг юм. Энэхүү эмгэг дэлхийн хүн амын 32%-д илэрч, элэгний хатуурал, элэгний хорт хавдар зэрэг ноцтой хүндрэлүүдэд хүргэдэг болохыг судалгаагаар баталжээ. NAFLD-ийн тохиолдол нэмэгдэж буй нь энэ эмгэгийг дэлхий дахинаа эрүүл мэндийн тулгамдсан асуудал болгож байна.
BMC Public Health сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн судалгаанд агаарын бохирдол, амьдралын буруу хэв маяг нь NAFLD үүсэх эрсдэлийг хэрхэн нэмэгдүүлдэг талаар нарийвчилсан дүн шинжилгээ хийжээ.
Судалгааны ерөнхий тойм
Энэхүү судалгаанд UK Biobank хэмээх томоохон популяцийн судалгааны өгөгдлийг ашиглаж, 37-73 насны 417,025 хүний мэдээллийг шинжилсэн байна. Тус судалгаанд элэгний эмгэг, согтууруулах ундааны хэт хамааралтай болон бусад архаг өвчтэй хүмүүсийг хасаж, зөвхөн эрүүл оролцогчдыг хамруулжээ.
Судлаачид Европын Агаарын бохирдлын Нөлөөний Судалгааны Консорциум (ESCAPE)-ын өгөгдлүүдийг ашиглан PM2.5, PM10, азотын давхар исэл (NO2), азотын исэл (NOx) зэрэг агаарын бохирдуулагчдын түвшинг тодорхойлсон байна. Үүний зэрэгцээ оролцогчдын хооллолт, тамхидалт, хөдөлгөөний дутагдал, суудлын амьдралын хэв маяг, нойрны хэвийн хугацаа зэргийг нэгтгэсэн амьдралын хэв маягийн оноо гаргажээ.
Гол үр дүн
12.4 жилийн дундаж хугацаанд 4,752 хүн (1.14%) элэгний өөхлөлттэй болсон байна. Судалгааны үр дүнгээс харахад:
- Амьдралын хэв маягийн нөлөө: Буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал, тамхидалт зэрэг эрүүл бус амьдралын хэв маяг нь NAFLD үүсэх эрсдэлийн 37.18%-ийг нэмэгдүүлсэн
- Агаарын бохирдол: PM2.5, NO2 зэрэг бохирдуулагч өндөр түвшинд байх нь NAFLD үүсэх магадлалыг 10%-иар нэмэгдүүлж байв.
Мөн агаарын бохирдол болон эрүүл бус амьдралын хэв маяг хосолсон тохиолдолд NAFLD үүсэх эрсдэлийг хоёр дахин нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ.
Дүгнэлт ба зөвлөмж
Судалгаанаас харахад удаан хугацааны турш агаарын бохирдолд өртөх, мөн эрүүл бус амьдралын хэв маягийг баримтлах нь элэгний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна. Үүнээс сэргийлэхийн тулд:
- Тогтмол дасгал хөдөлгөөн хийх
- Эрүүл хооллох
- Ургамлын нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж элэгний үйл ажиллагаагаа дэмжих
- Агаарын бохирдлын эсрэг өөрийн хэмжээнд арга хэмжээ авах (агаар цэвэршүүлэгч, маск)
зэрэг нь элгийг хамгаалах чухал хүчин зүйлс болохыг судлаачид онцолсон байна.
Элэгний өөхлөлтийн эсрэг Лив.52
Лив.52 нь ургамлын гаралтай, олон жилийн турш хэдэн сая хэрэглэгчдийн сайшаалыг хүртсээр ирсэн хепатопротектив буюу элэг хамгаалагч бүтээгдэхүүн юм. Саяхны нэгэн шинжлэх ухааны судалгаа (Kantharia C, et al., 2023) нь Лив.52-ийн элэг хамгаалах, элэгний өөхлөлтөөс урьдчилан сэргийлэх үр дүнг баталсан байна.
Судалгааны тойм
Судалгааны гол үр дүн:
- Элэгний өөхлөлтийн үед өөхний хуримтлалыг бууруулсан
Элэгний өөхлөлт болон элэгний өөхөн үрэвсэлтэй өвчтөнүүдэд элэгний өөх хуримтлалыг мэдэгдэхүйц багасгасан.
- Элэгний ферментийн түвшинг бууруулсан
- Liv.52 нь ALT, AST гэх мэт элэгний ферментийн түвшинг бууруулж, элэгний үйл ажиллагааг сайжруулсан.
- Элэгний үрэвслийг намдаасан
- Liv.52 нь элэгний үрэвслийн эсрэг үйлчилгээгээрээ элэгний өөхлөлт, элэгний хатуурал зэрэг өвчний явцыг удаашруулсан.
- Антиоксидант нөлөө
- Liv.52 нь чөлөөт радикалуудын хөнөөлийг бууруулж, элэгний эсийг хамгаалах үйлчилгээ үзүүлсэн.
Liv.52-ийг хэрэглэхийн ач тус
- Хэрэглэхэд аюулгүй: Удаан хугацааны турш хэрэглэхэд ямар нэгэн ноцтой гаж нөлөө илрээгүй.
- Олон төрлийн элэгний эмгэгийн эсрэг үйлдэлтэй: Элэгний өөхлөлт болон элэгний өөхөн үрэвсэл, архины шалтгаант элэгний өвчин, эмийн шалтгаант элэгний гэмтэл зэрэгт үр дүнтэй.
- Төрөл бүрийн хэрэглээ: Сироп болон шахмал хэлбэрээр хэрэглэх боломжтой.
Дүгнэлт
Элэгний өөхлөлт болон элэгний бусад эмгэгээс урьдчилан сэргийлэхэд Лив.52 нь шинжлэх ухааны үндэслэлтэй, найдвартай, байгалийн гаралтай шийдэл болж байна.
Эрүүл элэг - Эрүүл амьдрал!
Судалгаанылинк:
1)https://bmcpublichealth.biomedcentral.com/articles/10.1186/s12889-024-19761-7
2) https://www.mdpi.com/2036-7422/14/3/21