Өглөөний цай ууж, өдрийн эрчээ авья.
Сургуулийн насны хүүхдүүдийн 15% нь өглөөний цайгаа огт уудаггүй, 30% нь өглөөний цайгаа хааяа уудаг, 20% нь өглөөний цайгаа долоо хоногт 2 өдөр л уудаг гэсэн судалгаа гарсан байна. Ялангуяа дунд ангиас дээш хүүхдүүд өглөөний цайгаа уухгүй байх хандлага өндөр байдаг. Мөн охидууд хөвгүүдээс илүү өглөөний цайгаа уухгүй байх нь ажиглагддсан байна.
Яагаад өглөөний цайгаа уух хэрэгтэй гэж үү ???
Өглөөний цай нь хурдан шингэцтэй, тархинд очих глюкозын нөөц болохоор хоол хүнс байх хэрэгтэй. Өглөөний цайгаа уугаагүй үед хүүхдийн анхаарал хичээлийн 2 дахь цагаас эхлэн сарниж, анхаарал төвлөрөх чадвар эрс буурч, өлсөх мэдрэмж хүрч, ходоодны хүчил бага багаар ялгарч эхэлдэг. Олон өдөр өглөөний цай уухгүй байвал ходоод гэдэсний хэвийн үйл ажиллагаа алдагдаж, цөс өтгөрөх, ходоодны үрэвсэл үүсэх гээд хоол боловсруулах эрхтний эмгэг үүсгэх нөхцөл бүрэлдэж эхэлнэ.
Өглөөний цайг тогтмол уувал:
Зөв зохистой, шингэц сайтай өглөөний цай уудаг хүүхэд нь өдрийн туршид хангалттай эрч хүчтэй байхаас гадна биеийн өсөлтийн хурд сайтай, сурах чадвар өндөр байдаг. Ялангуяа өглөөний цай дээрээ жимс, сүү түлхүү хэрэглэдэг хүүхэд кальци, төмөр, уураг зэрэг шим тэжээлийн дутагдалгүй байдаг нь судалгаагаар нотлогдсон байдаг.
Өглөөний цай уух нь таргалалтаас сэргийлэх нэг арга бас болдог. Учир нь өглөөний цайгаа хангалттай ууснаар хоолны дуршлыг зохицуулдаг дааврын ялгаралтыг тогтвортой нэг түвшинд байлгаж , улмаар өдөр хэт их хооллохоос сэргийлж, илүүдэл жинтэй болохоос сэргийлдэг болохыг эрдэмтэд онцолж байна.
Өглөөний цайг уухыг яаж зуршил болгох вэ???
Ээж, аав нь өглөөний цайгаа уудаг гэр бүлийн хүүхдүүдийн 2/3 нь өглөөний цайгаа уудаг зуршилтай байдаг. Тэгэхээр ээж, аавын өглөөний цайгаа уудаг эсэх нь хүүхдэд шууд нөлөөтэй болох нь харагдаж байна. Иймээс гэр бүлээрээ өглөөний цайгаа ууж , хамтдаа зуршлаа бүтээх нь 1-р алхам болно.
Өглөөний цайгаа яагаад ууж амждаггүй талаар сонирхоход судалгаанд оролцогчдын ихэнхи нь цаг амждаггүй, хоол хийх нь төвөгтэй , өглөө өлсөх мэдрэмж төрдөггүй зэрэг шалтгааныг дурдсан байна.Иймээс дараах хэдэн аргыг хэрэглээд үзэхийг танд санал болгож байна.
1. Өглөөний цайгаа урьдчилан бэлдэх
Орой унтахаас өмнө маргааш өглөө идэх хүнсээ бэлдэх, болгож хөлдөөх, ногоогоо хэрчих зэргээр бэлдэж тавина.
2. Жимсийг хэрчиж, бэлдэх
Өглөөний цайндаа заавал нэг жимсний төрөл оруулаарай. Ялангуяа өглөө өлсөх мэдрэмж төрдөггүй хүүхдүүдэд эхлээд жимс өгөхийг хоолзүйч нар зөвлөдөг.
3. Сүү эсвэл жимсний жүүс уух
Сүү хөөрүүлж, бүлээн болгон уух арга. Өглөөний цайндаа сүү уух нь орой уухаас илүү үр дүнтэй. Сүүтэй будаа, каш хийсэн ч болно. Ердөө 5-10 минут л болно. Жимсийг шахаж жүүс хийх арга бол шилдэг арга. Худалдааны жүүсийг уухыг зөвлөхгүй. Жимсний жүүс нь хорт хавдраас сэргийлэх, өтгөн хаталтыг бууруулах, олон төрлийн амин дэмээр хангадаг.
4. Талх , үр тарианы бүтээгдэхүүн хэрэглэх
Талх, үр тариаг хэрэглэх нь хүүхдэд хэрэгтэй нүүрс усыг өгч, өдрийн эрч хүчээ авах боломжийг олгодог.
Хэрэв таны хүүхдийн амнаас эвгүй үнэр гарах, өтгөн хатах, хоолондоо дургүй байвал хүүхдийн дотрын эмчид хандахыг танд зөвлөж байна. Мөн хүүхдийн ходоод гэдэсний үрэвслийг дарах, хоолны шингэцийг сайжруулах, хэвийн бичил биетний амьдрах орчныг үүсгэх, хоолны шимийг эсэд хүртэл шимэгдэхэд туслах ногоон гоньдны тос, гурван халуун үр , жүр үр зэрэг эмийн ургамлыг агуулах боннисаныг өдөр бүр хэрэглэхийг санал болгож байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дараад уншаарай.
: