Элсэн чихэр дархлааны системд хэрхэн нөлөөлдөг талаар олон судалгаа хийгдэж, үр дүнд нь дархлааны системийг сулруулж, өвчинд өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг нь баталсан байдаг. Доор судалгаанд үндэслэсэн онол, үр дүнгүүдийг дурдъя:
ЭЛСЭН ЧИХРИЙН ДАРХЛААНД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨГ СУДАЛСАН СУДАЛГААНЫ ҮР ДҮН
1. Дархлааны эсийн үйл ажиллагааг бууруулна!
Судалгаа: Лома Линда Их Сургуулийн судалгаагаар 100 грамм элсэн чихэр (жишээ нь: 2 лааз ундаа эсвэл амттан) хэрэглэснээс хойш 2 цагийн турш нейтрофилуудын (цусанд байдаг дархлааны эсийн нэг төрөл) нян устгах чадвар 40%-аар буурсан байна.
Тайлбар: Нейтрофилууд нь өвчин үүсгэгч нян, вирүсийг устгадаг дархлааны эсүүд бөгөөд тэдгээрийн идэвх буурах нь халдварт өвчний эсрэг тэмцэх чадварыг сулруулдаг.
2. Хэт их элсэн чихэр үрэвслийг өдөөдөг.
Судалгаа: 2015 онд "Nutrition Journal"-д нийтлэгдсэн судалгаагаар хэт их фруктоз болон сахарозын хэрэглээ нь бие махбодод архаг үрэвслийг өдөөж, дархлаа зохицуулалтад сөргөөр нөлөөлдөг. Үр дүнд үрэвсэл удаан хугацаанд үргэлжилбэл дархлааны систем хэт их ачаалалд орж, вирус, бактерийн эсрэг үр дүнтэй тэмцэх чадвараа алддаг.
3. Элсэн чихэр нь цусны сахарыг тогтворгүй болгож дархлааг сулруулна.
Судалгаа: 2014 онд "Journal of Clinical Investigation" сэтгүүлд гарсан судалгаагаар цусан дахь сахарын хэмжээ огцом ихэссэний дараа дархлааны эсүүдийн үйл ажиллагаа удааширч, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна. Элсэн чихэр нь инсулины хэт ялгаралтыг өдөөж, дархлааны эсийн хэвийн үйл ажиллагааг удаашруулдаг.
4. Элсэн чихэр гэдэсний ашигтай бактерд нөлөөлнө
Судалгаа: 2018 онд "Cell Metabolism" сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар элсэн чихэр их хэмжээгээр хэрэглэх нь гэдэсний ашигтай бактериудын тоог бууруулж, гэдэсний микробиомын тэнцвэрийг алдагдуулдаг болохыг тогтоожээ.
Нөлөө: Гэдэсний микробиом нь дархлааны системийн 70%-ийг хариуцдаг тул гэдэсний орчин алдагдсанаар дархлаа сулрах эрсдэлтэй.
5. Дархлааны стрессийг нэмэгдүүлнэ.
Судалгаа: 2019 онд "Nature Communications" сэтгүүлд гарсан судалгаагаар элсэн чихэр нь дархлааны эсийн үйл ажиллагааг зохицуулдаг T эсүүдийн (Т-лимфоцит) үр дүнтэй үйл ажиллагааг сааруулдаг. T эсүүд нь вирус, халдварт нянтай тэмцэхэд чухал үүрэгтэй бөгөөд чихэр тэдгээрийн үүргийг сулруулж, дархлааг бууралдаг.
ЭЛСЭН ЧИХРИЙН НӨЛӨӨГ БАГАСГАХ САНАЛ
- Хэт боловсруулсан хүнснээс татгалзах: Чихэрлэг ундаа, амттан, бэлэн бүтээгдэхүүний хэрэглээг багасгаж, байгалийн гаралтай амтлагч (жимс, зөгийн бал) хэрэглэх.
- Цусны сахрын түвшин тогтворжуулах хоолны дэглэм баримтлах: Цэвэр нүүрс ус багатай, уураг, эрүүл өөх тос, эслэгээр баялаг, шим тэжээл сайтай хоол идэх.
- Дархлаа дэмжих амин дэм хэрэглэх : Витамин С, D, цайр болон антиоксидантаар баялаг хүнс хэрэглэснээр чихрийн сөрөг нөлөөг багасгадаг.
Хүүхдэд зориулсан амин дэмийг сонгохдоо:
- Сахаргүй
- Органик буюу байгалын гаралтай
- Амт, үнэр оруулагчгүй амин дэм худалдан авахыг зөвлөж байна.
Nature's aid-н Super stars амин дэмүүд нь сахарын оронд байгалын жимсийг ашигласан, органик гаралтай тул хүүхдийн биенд сайн шингэж , үйлчилдэг.
Та Агар фарм болон бусад бүх эмийн сангаас авах боломжтой.