Аливаа антибиотикуудын 60-80% нь элгэнд задарч, эмчилгээний идэвхитэй төлөв лүү шилждэг. Элэгний үйл ажиллагааны алдагдалтай, өндөр тунгаар , их хэмжээтэй , удаан хугацаагаар уухад хүүхдийн элэг гэмтэж, элэгний үрэвсэл үүсэх тохиолдол цөөнгүй.
Элгийг гэмтээдэг антибиотик изониазид, метронидазол, азитромицин, тетрациклин, клиндамицин зэрэг орно. Мөн түгээмэл хэрэглэдэг парацетамолыг хэт өндөр тунгаар хэрэглэвэл элэг хордуулах нөлөөтэй байдаг.
Эмийн шалтгаантай элэг гэмтсэн үед эхэн үедээ ямар нэг зовуурьгүй байна. Хүндэрсэн үед хэвлийн дээд хэсгээр өвдөх, халуурах, сулугах, шээс өтгөн хар цай шиг өнгөтэй болох, баас цагаан өнгөтэй болох, арьс салст шарлах, бөөлжих, дотор муухайрах, бие сулрах, нойргүйдэх, арьс загатнах зэрэг зовуурь илэрнэ.
Иймээс аливаа эмийг эмчийн заавраар хүүхдийн жинд тохируулан хэрэглэх нь хамгийн аюулгүй хэрэглээ юм.
Элэг, ходоод гэдсийг эмчлэх эмт ургамлын эм лив 52 дусаалга, гэдсэнд өнгөр тогтоох боннисан, гэдэс өвдсөн үед өвдөлт намдаах бонниспаз зэргийг хэрэглэж болно.
Лив 52 дусаалга нь хүүхдийн элэгний үрэвслийг дарахаас гадна элэгний эсийн нөхөн төлжилтийг сайжруулан, хүүхдийн элгийг хамгаална. Лив 52 нь 1950 оноос хойш энэтхэг улсад HIMALAYA WELLNESS компани үйлдвэрлэж байгаа бөгөөд 100 гаруй клинкийн судалгаагаар хүүхдэд хэрэглэх нь аюулгүй , элэг хамгаалах, нөхөн сэргээх үйлдэлтэй нь батлагдсан бүтээгдэхүүн. Лив 52 найрлагандаа Capparis spinosa 130мг, Cichorium intybus 130мг, Mandur bhasma 66мг, Solanum nigrum 64мг, Terminala arjuna 64мг, Cassia occidentalis 32мг, Achillea millefolium 32мг, Tamarix gallica 32мг, болон Eclipta alba, Phyllanthus amarus, Boerhaavia diffusa, Tinospora cordifolia, Rapharanus sativus, Emblica officinalis, Plumbago zeylanica, Embelia ribes, Terminalia chebula, Fumaria officinalis зэрэг агуулна.
Боннисан, бонниспаз дусаалга нь хүүхдийн гэдэсний хэвийн орчинг бүрдүүлж, гэдэсний хэвийн бичил биетний амьдрах орчинг бүрдүүлж, гэдсэнд өнгөр тогтоон, гэдэсний үрэвслийг дарах, хоол боловсруулалтыг сайжруулж, шим тэжээлт бодисын шингэлтийг сайжруулан, жин нэмэгдүүлж, биждэх, хоолондоо дургүй болох, өтгөн хатах, антибиотик хэрэглэсний улмаас үүссэн гэдэсний орчны өөрчлөлтийг арилгах үйлдэлтэй эмт ургамлын бүтээгдэхүүн.
Бонниспазыг ялангуяа 0-1 сартай хүүхдэд хэрэглэхэд илүү тохиромжтой байдаг.
Эх сурвалж: Hepatic safety of antibiotics used in primary care - PMC
Research Papers by Himalaya Herbal Health Care