Өвлийн улиралд хүүхэд уушгины хатгалгаа тусах нь эцэг эхчүүдийн санааг хамгийн ихээр зовоодог өвчний нэг. Ялангуяа утаатай, агаарын бохирдолтой энэ үед амархан хүндэрч, эдгэсэн ч ойр ойрхон өвдөх зэргээр олон хүндрэл гардаг. Хэрэв таны хүүхэд хатгалгаа туссан бол зөв гам барьж, эмчилгээний дэглэмийг сахиснаар хатгалгааг хүндрэлгүй эдгээхэд маш чухал. Доорх зөвлөмжүүд нь судалгаа болон эмч нарын зөвлөгөөнд суурилж Хатгалгааны үед барих чухал 10 гамыг дор бичлээ.
1. Бүрэн амарч, хэвтрийн дэглэм барих
Хүүхдийг аль болох амрааж, хангалттай унтах нөхцөлийг бүрдүүлээрэй. Хэт их хөдөлгөөн нь хүүхдийн уушгийг ядрааж, эдгэрэлтийг удаашруулж болзошгүй. Амралт, хэвтрийн дэглэм нь бие махбодын эдгэрэлтийг түргэсгэж, дархлааны системийг дэмждэг гэж үздэг.
2. Шингэн сайн уулгах
Бүлээн ус, шөл, жимсний шүүс ойр ойрхон уулгах нь чухал. Энэ нь бие дэх шингэний тэнцвэрийг хадгалж, цэрийг шингэлэхэд тусалдаг. Үүнд хэт их чихэрлэг ундаа, газтай ундаа зэргийг хориглодог.
Судалгаа: Хангалттай шингэн хэрэглэснээр амьсгалын замын өвчлөлийн шинж тэмдгийг багасгадаг.
3. Шим тэжээлтэй хооллолт
Хүүхдийн хоолны дэглэмд дархлаа дэмжих, шим тэжээлтэй хүнс жимс, ногоо, уураг, аминдэмээр баялаг хоолоор хооллох нь зүйтэй.
Жишээ: С витамины өндөр агууламжтай жимс (чацаргана, жүрж) нь эдгэрэлтийг түргэсгэхэд дэм болдог. Гэхдээ антибиотик эмчилгээ хийлгэж байгаа үед цитрусын төрлийн жимсийг багаар хэрэглэхийг эмч нар зөвлөдөг.
4. Өрөөг тогтмол агааржуулах
Хүүхэд байгаа өрөөний агаарыг цэвэр, сэрүүн байлгах нь чухал. Өрөөг өдөрт 2-3 удаа 10-15 минутын турш агааржуулж, агаарын чийгшлийг тохируулна уу.
Өрөөг агааржуулахдаа хүүхдийг өөр өрөөнд байлгаж, тухайн өрөөний цонхыг онгойлгоорой.
Анхааруулга: Хэт хүйтэн агаараар агааржуулахгүй байхыг анхаараарай. Хэт хүйтэн агаараар хүүхэд амьсгалах нь амьсгалын замыг цочроож ханиалгадаг.
5. Дулаан хувцаслах
Хүүхдийг хэт даарах, хөлөргөхгүйгээр тохирсон дулаан хувцас өмсгөж, хүйтнээс хамгаалах хэрэгтэй. Толгой, хөл, гараа байнга дулаан байлгаарай. Ялангуяа өвдсөн эхний 1-3 дах өдрүүдэд хүүхэд халуурч амархан хөлөрдөг тул хэт дулаалахгүй байх нь зүйтэй.
6. Эмчийн зөвлөгөөг дагах
Эмчийн бичсэн антибиотик, бусад эмийг хэдий хүүхдийн зовуурь арилсан байсан ч заавал хоногийн дагуу хэрэглэнэ. Эмчилгээг дутуу орхих нь өвчнийг дахин хүндрүүлэх аюултай.
Судалгаа: Антибиотикийн эмчилгээг дутуу хэрэглэсэн тохиолдолд антибиотикт тэсвэртэй нянгууд үүсэх магадлал өндөр байдаг.
7. Агаарын бохирдлоос зайлсхийх
Хүүхдийг утаа, тоос шороотой орчноос хол байлгах нь чухал. Хэрэв агаарын чанар муу бол агаар цэвэршүүлэгч ашиглаж, гадагш гарахдаа амны хаалт хэрэглэнэ үү. Хатгалгааны үед хүүхдийг аль болох гадагш гаргахгүй байх нь чухал. Харин эдгэсний дараа гадаа температур -5°C-аас дээш, салхи багатай үед агаарт гарах нь тохиромжтой.
Температур -10°C-аас доош, хэт салхитай, чийглэг, утаатай үед хүүхдийг гадагш гаргахгүй. Энэ нь хүүхдийн амьсгалын замд ачаалал өгч, ханиалга болон хатгааг хүндрүүлэх эрсдэлтэй.
Бага насны хүүхэд
Мөн хурц үнэртэй цэвэрлэгээний бодис , саван , тос, үнэртэй ус зэрэг нь хатгалгааны үед цэр ихээр ялгаруулах, хоолой боох зэрэг олон хүндрэл гардаг.
8. Шөнийн нойрыг дэмжих
Хүүхдийн шөнийн нойр сайн байх нь дархлааг сайжруулж, эдгэрэлтийг түргэсгэдэг. Хүүхдийн насны ангиллаас хамааран унтах цагийн стандарт өөр байна:
- Нярай (0-3 сар): 14-17 цаг
- Хөхүүл нас (4-11 сар): 12-15 цаг
- Бага нас (1-2 нас): 11-14 цаг
- Сургуулийн өмнөх нас (3-5 нас): 10-13 цаг
- Сургуулийн нас (6-13 нас): 9-11 цаг
9. Эдгэрэлт түргэсгэх ургамлын эм
Септилин нь дархлаа дэмжих үйлчилгээтэй хэд хэдэн төрлийн эмийн ургамлын ханд агуулдаг. Тус бүтээгдэхүүн нь дархлааны системийн үйл ажиллагааг сайжруулж, үрэвслийн эсрэг, нянгийн эсрэг үйлчилгээгээрээ алдартай. Хэрхэн нөлөөлдөг вэ:
- Цагаан эсийн тоог нэмэгдүүлэх: Септилин нь цусны цагаан эсийн идэвхийг нэмэгдүүлснээр нян, вирусийг таньж устгахад нь тусалдаг. Энэ нь дархлааны системийг илүү хурдан, үр дүнтэй ажиллах нөхцлийг бүрдүүлдэг.
- Макрофагийн идэвхжлийг нэмэгдүүлэх: Макрофаг гэдэг нь гадны биет болон үхэжсэн эсүүдийг залгиж устгадаг эсүүд юм. Септилин нь макрофагийн идэвхжлийг нэмэгдүүлснээр халдвар, үрэвсэлтэй тэмцэхэд тус болдог.
- Цитокиний ялгаралтыг нэмэгдүүлэх: Цитокин нь дархлааны эсүүдийн хооронд мэдээлэл дамжуулдаг химийн бодис юм. Септилин нь цитокины ялгаралтыг дэмжсэнээр дархлааны системийн үйл ажиллагааг идэвхжүүлдэг.
- Антиоксидант үйлчилгээ: Септилин нь антиоксидант агуулдаг тул эсүүдийг чөлөөт радикалаас хамгаалж, эсийн гэмтлийг багасгадаг. Энэ нь дархлааны эсүүдийн эрүүл байдлыг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг.
- Үрэвслийн эсрэг үйлчилгээ: Септилин нь биеийн үрэвслийг бууруулахад тусалдаг. Энэ нь дархлааны системийг зохицуулж, биеийн өөрийн дархлааны хариу урвалыг сайжруулахад дэмжлэг болдог.
10. Хүүхдийн биеийн байдлыг тогтмол ажиглах
Хэрэв халууралт буурахгүй байх, амьсгалахад хэцүү болох, ханиалга нэмэгдэх зэрэг шинж тэмдэг эмчилгээ хийлгээд 2-3 хоносон ч нэмэгдэж байвал эмчид яаралтай хандана уу.