Шинээр төрсөн нярайн -10-30% -д оройн тодорхой нэг цагт , долоо хоногт 3 өдөр , 3 цаг орчим ямар ч шалтгаангүйгээр гэнэ уйлж, гэдсээр хатгуулан өвдөх зовуурь илэрч, 3 долоо хоногоос дээш хугацаагаар давтагдаж байгаа бол нярайн гэдсээр хатгуулах хам шинж байгааг илэрхийлнэ. Энэхүү хам шинж нь хүүхдийг 3-6 сар хүрэхэд өөрөө аяндаа арилдаг. Гэвч нярай хүүхдэд их зовуурьтай, өвдөлт ихтэй байдаг тул заавал эмчилгээ авах шаардлага гардаг.
Хүүхэд уйлах нь нэгэн харилцааны хэлбэр бөгөөд хүүхэд цангасан, өлссөн, нойтон мэдрэмж авах, тэврүүлэхийг хүсэх гэх зэрэг шалтгаанаар өдөрт 5-10 удаа , богинохон хугацаагаагаар уйлдаг. Уйлах нь хүүхдийн уушги сайн тэлэгдэх, хөл, гар, гуяны булчингийн хөгжлийг дэмжих физиологийн дасгал болдог.
Гэвч хүүхэд хэт чанга , олон цагаар, саатуулсан ч уйлсаар байвал нярайн колик үүссэн байж болохыг илэрхийлнэ.
Нярай коликийн үед зовуурь: Оройн цагаар тодорхой нэг цагт, гэнэт шалтгаангүйгээр 1-3 цаг уйлах, энэ байдал 7 хоногт 3 –4 удаа давтагдах, 3 долоо хоногоос дээш хугацаагаар энэхүү байдал үргэлжилж байгаа бол нярай колик гэж үзнэ.
Нярайн колик үүсгэх эхийн талаас гарч болох шалтгаан:
- Гэдэс хийгээр дүүрэх
- Буруу байрлалтай хөхүүлэх
- Хөхөө хөхөх явцдаа агаар залгих
- Хэт их хооллох
- Нэмэлт сүүгээр хооллох
Нярайн коликийг үүсгэж болох нярайн талаас шалтгаанд:
- Нярайн хоол боловсруулах эрхтэн тогтолцоо бүрэн гүйцэд хөгжөөгүй
- Лактулоза ферментийн дутагдал
- Улаан хоолой, ходоод гэдэсний хөдөлгөөний алдагдал
- Улаан хоолойн сөөргөө
- Гэдэсний хэвийн бичил биетний дутагдал
- Зарим нэг хоол хүнсэнд харшилтай байх байдал / үнээний сүүнд харшилтай байх../
- Сэтгэл санааны нөлөөлөл -Эцэг эхийн нярайтай харилцах байдал
Эмчилгээ :
Тайвшруулах аргыг олон улсад хамгийн түгээмэл хэрэглэж байна. Дараах аргуудаас нэг нэгээр нь 30 секут орчим хэрэглэж нярай саатаарахгүй уйлсаар байвал дараагийн аргыг сонгох замаар нярайг саатаарч тайвширтал хийхийг эцэг, эхэд зөвлөнө.
- Угж хөхүүлэх
- Нярайг машинд суулгаж, явах
- Тэргэнцэрт суулгаж, гадуур алхах
- Нярай хүүхдийг савлуулах хөдөлгөөнөөр бүүвэйлэх
- Нярайг саатааруулах тоглоом, хөгжилтэй үйлдэл хийж үзүүлэх
- Халуун усанд оруулах
- Нярайн хэвлийгээр тэврэх
Хамгийн үр дүнтэй аргат тооцогдоод байгаа нярайг машинаар авч явахад хүүхдийн гэдсэнд бага хэмжээний доргилт, чичиргээ мэдэрч, гэдэсний булчинг суллаж, нярайг маш сайн саатааруулдагтай холбоотой гэж үзэж байна. Гэвч энэ арга нь тогтмол хэрэглэхэд төвөгтэй, эмнэлгийн нөхцөлд мөн боломжгүй арга юм.
Цагаан цуурай ая сонсгох : Эхийн хэвлийд байхад урагт сонсогдох орчны чимээнээс үүсэх дуу авиаг цагаан цуурай гэж нэрлэдэг. Нярайг тайвшруулах зорилгоор цагаан цуурайн аяыг сонсгож болно.
Үнээний сүүгээр хийсэн нэмэлт сүүгээр хооллож байгаа нярайг сүүг ургамлын сүүгээр солиход нярайн гэдэсний өвдөлт багасдаг гэсэн ойлголт байгаа. Гэхдээ үүнийг баталсан судалгаа одоогоор байхгүй тул зөвлөхгүй байхыг зөвлөж байна.
Эмийн эмчилгээ:
Lactobacillus reuteri хэвийн бичил биетэн хэрэглэхийг зөвлөхгүй. Үр дүнтэйг баталсан судалгаа дутмаг. Гэвч эцэг эх нь өөрсдөө хүсэж байвал уулгаж болно. Мөн зарим үйлдвэрлэгчид пробиотикний савлагаа дээр орц найрлагыг дутуу бичсэн байхыг үгүйсгэхгүй гэж америкийн хоол хүнсний агентлагаас анхааруулсан байна.
Нярай гэдэсний массаж: Нярайн гэдэс бүрэн гүйцэд хөгжөөгүй, эцэг эх нь массажыг буруу хийх зэрэг асуудалтай. Мөн 2010 онд хийсэн судалгаанаас харахад энэ нь ямар нэг үр дүнгүй болох нь харагдсан. Иймээс нярайн гэдэсний массажыг зөвлөхгүй.
Simethicone - симетикон : Нярайн коликийн эмчилгээнд мөн л зөвлөхгүй. 2016 онд хийсэн санамсаргүй түүврийн судалгаагаар нярайн коликийг эмчлэхэд ашиглахыг дэмжих нотолгоо багатай байсан. Мөн симетикон хэрэглэж байгаа үед төрөлхийн гипотиреодизмын улмаас эмчлэгдэж буй нярайн левотироксинтай харилцан үйлчилж, эмчилгээний үр дүнг бууруулдаг тул харилцан үйлдлийг анхаарч байхыг зөвлөж байна.
Антихолинерик эм: Дицикломин нь атрофин төст үйлдэлтэй. Эдгээр эм нь зүрхний цохилтыг олшруулах, шүлсний ялгаралт багасгах, ходоод , гэдэсний булчинг суллах, бронхи тэлэх үйлдэлтэй бөгөөд нярайн коликийн эмчилгэнд үр дүнтэй байдаг нь батлагдсан. Гэвч амьсгал зогсоох, ухаан алдуулах, комонд оруулах, булчингийн хэт сулрал үүсгэх зэрэг гаж нөлөө эмийг хэрэглэх явцад нярайн 5%-д тохиолдсон. (17.18.19)
Төв мэдрэлийн системийг тайвшруулах нөлөөт эм: Дифенгидрамин (Бенадрил), фенобарбитал эмийг нярайн коликт хэрэглэхэд үр дүнтэй. Гэвч нярайн коликийн үед өргөн хүрээнд хэрэглэхгүй байгаа шалтгаан түүний гаж нөлөө юм. Үүнд: ам хатах, унтааруулах, зүрхний цохилт олшрох (16.21)
Ургамлын гаралтай бүтээгдэхүүн : Зарим нэг судалгаагаар ургамлын гаралтай цай, жимсний үр, ургамлын ханд нь нярайн коликийн үеийн уйлах зовуурийг намдааж байгаа гэдэг нь батлагдсан боловч хангалттай хэмжээний судалгаа одоогоор хийгдээгүй байна.
Тухайн үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүн дээр хийгдсэн судалгааг харж, хэрэглэх эсэхээ шийднэ.
Эх сурвалж: https://www.uptodate.com/contents/infantile-colic-management-and-outcome
Kirjavainen J, et al. The balance of the autonomic nervous system is normal in colicky infants. Acta Paediatr 2001;90:250-4.
Kanabar D, et al. Improvement of symptoms in infant colic following reduction of lactose load with lactase. J Hum Nutr Diet 2001;14:359-63.
Hill DJ, Hosking CS. Infantile colic and food hyper sensitivity. J Pediatr Gastroenterol Nutr 2000;30:67-76.
Shenassa ED, Brown MJ. Maternal smoking and infantile gastrointestinal dysregulation: the case of colic. Pediatrics 2004;114:497-505.
Venkataranganna MV, et al. Antispasmodic activity of SJ-200, an herbal preparation. Pharmaceutical Biol 2002;40:416-21.
Paramar BJ. Evaluation of effi cacy and safety of Bonnispaz drops in abdominal colic of infants and chil dren. The Antiseptic 2007;104:524-8.
Poole SR. The infant with acute, unexplained, excessive crying. Pediatrics 1991;88:450-5. Tremblay RE et al. Encyclopedia on Early Childhood Development. Montreal, Quebec: Centre of Excellence for Early Childhood Development. 2005: pp. 1-6.
Singh G, et al. Studies on essential oils: part 10; antibacterial activity of volatile oils of some spices. Phytother Res 2002;16:680 2.
Dashti-Rahmatabadi MH, et al. The analgesic effect of Carum copticum extract and morphine on phasic pain in mice. J Ethnopharmacol 2007;109:226-8.
Tjendraputra E, et al. Effect of ginger constituents and synthetic analogues on cyclooxygenase-2 enzyme in intact cells. Bioorg Chem 2001;29:156-63.