Жирэмсэн байхдаа нярай төрсний дараах нярайн эмгэг шарлалт үүсэх эрсдлийг бууруулж болдгийг та мэдэх үү?  Жирэмсэн байхдаа хийж болох заавал төрснийхөө дараа  нярайн эмгэг шарлалтаас үүсэхээс сэргийлэх 7 арга

Эхийн хэвлийд байгаа урагт хүчилтөрөгч зөөвөрлөх зорилгоор эритроцит маш их хэмжээтэй байх ба энэ нь төрсний дараа нярайн уушгаараа амьсгалах болсонтой холбоотой хүчилтөрөгч зөөвөрлөх их хэмжээний улаан эсийн хэрэгцээ үгүй болж улмаар түүний задарч, цусанд билирубин хэмээх бодис  их хэмжээгээр үүсдэг. Энэ үед дөнгөж төрсөн нярайн элэг үүнийг шүүж, биеэс гадагшлуулах явцад арьс , салст шарлахыг нярайн шарлалт гэж хэлж болно. Төрсөн нярай бүр физиологиороо амьдралынхаа 3-4 хоногоос эхлэн дээрхи професс нярайн биед явагдаж, хүүхдийн нүдний цөцгий, арьс салст шарлахаас өөр ямар нэгэн эмгэг өөрчлөлт гарахгүй бөгөөд шарлалт алгуур буурах маягаар 2 долоо хоног үргэлжлээд ул мөргүй арилдаг. Үүнийг физиологийн нярайн шарлалт гэнэ. 

Харин нярай төрөнгүүтээ 24 цагийн дотор шарлалтын шинж, тэмдгүүд илэрч , цусан дахь их хэмжээний билирубин нь тархитөв  мэдрэлийн тогтолцоо,  элгийг гэмтээж  байгаа бол нярайн эмгэг шарлалт гэнэ. 

Нярайн эмгэг  шарлалтаас жирэмсэн байхдаа урьдчилан сэргийлж болно. 

1. Жирэмсэн байх үед цусны бүлэг, резус тохиргоогоо заавал үзэх шаардлагатай.  Эхийн цусны резус бүлэг сөрөг гаргавал дөнгөж төрсөн нярайд эмгэг шарлалт үүсэх магадлал өндөр байдаг. Энэ үед  эмч нарын тусламжтайгаар эмчилгээг хийлгэнэ.

2. Дутуу төрөлтөөс урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Учир 37 долоо хоногоос дотогш төрөхөд нярайн элэгний хөгжил , хугацаандаа төрсөн нярайгаас бага байдаг тул нярайн шарлалтанд илүү өртөмтхий, эмгэг шарлалт луу шилжих магадлал өндөр байдаг. 

3. Архи, тамхи, янз бүрийн эм жирэмсний хугацаанд аль болох хэрэглэхгүй байх шаардлагатай.  Энэ нь ургийн элэг, бөөрний хөгжилд сөргөөр нөлөөлж, төрсний нярайн шарлалтыг  хүндрэх эрсдэл болно. 

4. Сэтгэл санаагаа тайван байлгах хэрэгтэй. Стресс гормон их ялгарснаар умай цагаасаа эрт базалж, дутуу төрөх эрсдэл нэмэгдүүлнэ. 

5. Жирэмсэн үедээ герпес, цитомегаловирүс, токсиплазмоны халдвар авснаар ургийн гаж хөгжил үүсэх, ургийн хөгжилд сөргөөр нөлөөлөх, төрсний дараа нярайн шарлалт гүнзгийрэх шалтгаан болно. Иймээс жирэмсний хугацаанд тогтмол шинжилгээ өгч байх шаардлагатай. 

6. Жирэмсэн хугацаанд тодорхой хэмжээгээр дасгал хөдөлгөөн хийж, цусан хангамжаа сайжруулж байх шаардлагатай. Урагт хүчилтөрөгчийн дутагдал үүсэхэд ургийн тархи, элэг, зүрх, бөөр амин эрхтнүүдэд хямрал үүсэж, хөгжилд сөргөөр нөлөөлдөг. 

7. Жирэмсэн үедээ жимс, ногоогоор баялаг хоол идэж байх шаардлагатай. Эрүүл зөв хооллож байгаа илтгэх лабораторын шинжилгээ -цусны дэлгэрэнгүй шинжилгээ, цусанд сахар үзэх, биохимийн шинжилгээ тогтмол өгч, биений жингээ байвал зохих түвшинтэй байлгах нь нярайн эмгэг шарлалт үүсэлтийг багасгана.

8. Нярайг төрөнгүүт 30-60 минутын дотор хөхийг амлуулж хөхүүлэхэд бэлтгэлтэй байгаарай. Ээж нар нярайгаа яаж хөхүүлэх, амлуулах учраа олохгүй удвал нярайн шарлалт бас эмгэг лүү шилжих эрсдлийг нэмэгдүүлдэг. ИЙМЭЭС жирэмсэн байхдаа заавал хөхний толгойг имэрэх, толгой гаргах, нярайн зөв хөхөлтийг шинжийг мэдэх, ангир уураг хэр хэмжээтэй гардаг, хэдэн хоногт сүү ордог гэх мэт мэдлэгийг олж  эзэмшсэн байх шаардлагатай. 

9.Нярайг өлгийдөж сурах шаардлагатай. Жирэмсэн байхдаа нярайг хэрхэн өлгийдөх, дулаанхан байлгах талаар мэдэж авбал дөнгөж төрсөн хүүхдээ дааруулахгүй учир нярайн шарлалтыг эмгэг лүү шилжих эрсдлийг мөн л бууруулна шүү. 

10. Нярайн элгийг дэмжих эмийн ургамлын хандыг өндөр агуулсан ЛИВ52 дусаалгыг бас гэртээ аваад хадгалчих хэрэгтэй.  Гэртээ ирсэн цагаасаа эхлэн нярайн шарлалтыг хурдан бууруулах, элэгний эсийг хамгаалах, нөхөн төлжүүлэх зорилгоор 28 хоног хэрэглээрэй. 

Нярайн шарлалтанд хэрэглэсэн судалгаанууд олноор байгаа учир та нэмээд уншиж судалж болно. 

Ургамлаас гарган авдаг ЛИВ.52  сироп нь  цөсний ялгаралтыг эрчимжүүлж, хоолны шингэц, боловсруулалтыг сайжруулна. Элэгний эсийн нөхөн сэргээлтийг сайжруулснаар элэгний үйл ажиллагааг сайжруулан тогтворжуулна, бодисын солилцоог тэнцвэржүүлнэ.  Та өөрийн нярайдаа 5-10 дуслаар өдөрт 3 удаа ууж шарлалт болон хүндрэлээс сэргийлээрэй. 

 

 

 

 

 

↑https://familydoctor.org/condition/infant-jaundice/

↑https://www.cdc.gov/maternal-infant-health/preterm-birth/index.html

↑https://www.cdc.gov/maternal-infant-health/preterm-birth/index.html

↑https://www.urmc.rochester.edu/encyclopedia/content.aspx?ContentTypeID=90&ContentID=P02375

↑https://www.cdc.gov/breastfeeding-special-circumstances/hcp/illnesses-conditions/jaundice.html

↑https://www.nhs.uk/conditions/jaundice-newborn/treatment/

↑https://www.nhs.uk/conditions/jaundice-newborn/treatment/