Дэлхий даяар худалдаалагдаж байгаа нэмэлт сүүний 80 орчим хувийг үнээний сүүнээс гаргаж авдаг. Нэмэлт сүүг хийж байгаа үйлдвэрүүд 4-н түүхий эд дээр тулгуурлан хүүхдийн нэмэлт сүүг үйлдвэрлэж байна. Үүнд:
Үнээний сүү – Хамгийн түгээмэл хэрэглэгддэг түүхий эд юм. Зарим хүүхдүүд үнээний сүүнд агуулагдах Лактозын / Сүүний сахар / харшилтай байх магадлалтай байдаг.
Ямааны сүү – Европын хүүхдийн сүү үйлдвэрлэгчид ямааны сүүнээс нэмэлт сүүг ихээр гаргаж авдаг. Тэдний үзэж байгаагаар ямааны сүүн хөхний сүүнд хамгийн ойрхон сүү гэж үздэг байна. Учир нь ямааны сүүнд агуулагдах Казейн уураг үнээний сүүнд агуулагдах Казейн уургаас бага байдаг байна. / Казейн уураг гэдэг нь удаан задардаг уураг юм. Энэхүү уураг нь хөхний сүүнд хамгийн бага агуулагддаг ба Whey уураг буюу амархан задардаг уураг давамгайлдаг байна. Харин ямааны сүүнд агуулагдам амин дэмүүд нь үнээний сүүнээс бага байдаг үүнийг эрдэмтэд хүүхдэд хэрэгцээтэй шимт бодисуудаар баяжуулдаг.
Буурцагнаас гаргаж авсан нэмэлт сүү – Энэхүү нэмэлт сүүг үнээ болон ямааны сүүнээс харшилсан хүүхдэд санал болгодог.
Уургийн гидролизид оруулан гаргаж авсан нэмэлт сүү – Энэхүү сүүг үнээ болон ямаа, буурцагны нэмэлт сүүнээс харшилсан үед зөвлөдөг.
Нэмэлт сүүний орц найрлага.
АНУ-ын хүнс болон эмийн захиргаа FDA-ээс худалдаалагдаж байгаа нэмэлт сүүнд доорх шимт бодисууд заавал тодорхой хэмжээгээр агуулсан байх ёстой гэж үздэг. Үүнд: Уураг, өөх тос, линолын хүчил, нүүрс ус, витамин-А,C,D,E,K,B1,B2,B6,B12, кальци, магни, төмөр, цайр, зэс, манган, фосфор, иод, натри,кали гэх мэт.
Харин европын хүнс болон эмийн захиргааны стандарт хэмжил зүйн газраас дээрх амин дэм эрдэс бодис дээр нэмээд DHA болон ARA нэмэлтээр шаарддаг байна.
Нэмэлт сүүний сул тал, анхааруулах зүйлс:
Эхийн сүү болон нэмэлт сүүгээр нэг доор хооллож болдоггүй. Учир нь хүүхэд эхийн сүү болон нэмэлт сүүнд агуулагдах уургийг нэгэн зэрэг задлах чадваргүй. Тиймээс ээлжилж эсвэл хоорондоо тодорхой зайтай өгөх нь хүүхдийн хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд ачаалал бага өгдөг байна. Цаашлаад хүүхдийн оюуны хөгжил, биеийн өсөлт хөгжил зэрэг эхийн сүүгээр хооллосон хүүхдээс харьцангуй сул байдаг талаар олон судалгаа гарсан байдаг. Иймээс та хөхний сүүгээр хүүхдээ хооллохыг аль болох хичээхийг танд зөвлөж байна.
Нэмэлт сүү хэрэглэж байгаа үед ээжүүдэд маш олон асуудал тулгардаг. Хүүхдийн хоол боловсруулах эрхтэн тогтолцоо гүйцэт хөгжөөгүй, шаардлагатай фермент энзимуудын ялгарал бага байдаг зэрэг шалтгааны улмаас нэмэлт сүүг гүйцэт задлаж чадахгүйн улмаас гэдэс нь хямардаг.
Жнь:
- Хүүхдийн гэдэс хийгээр дүүрэх
- Өтгөн хатах
- Гэдэсний ашигт бактерийн тэнцвэр алдагдах
- Дархлаа сулрах
- Гэдэсний халдварт өвчинд өртөх
- Угжны арчилгаа муугаас болж хүүхэд халдварт өртөх
Энэ үед ээжүүд ямар арга хэмжээ авах нь хамгийн тохиромжтой вэ?
-Нэмэлт сүүний найрлагыг үзэж, хүүхдэд харшил өгч байгаа эсэх, хүүхдэд хэрэгтэй шим тэжээл, бодис хангалттай байгаа эсэхийг заавал үзэж, найрлаганд агуулагдаж байгаа бодисуудыг нэг бүрчилэн шалгахыг танд зөвлөж байна. Хэрэв 7 хоног хэрэглэхэд хүүхдийн баасны байдал, шээсний гарц өөрчлөгдөж, хүүхэд тавгүй байвал сүүгээ солиорой.
Хүүхдийн ходоодны хэмжээ сар, сараар өөрчлөгдөж байдаг тул хүүхдийн хооллолтын хэмжээг зөв тааруулж байгаа эсэхийг заавал шалгаарай. Хэт их эсвэл хэт бага хооллоход хүүхдэд зовуурь илэрч болдгийг бас анхаараарай.
Угжны ариутгал, халбага хэрэгслийг цэвэрлэхдээ анхаараарай. Угжийг маш сайн халуун усаар угааж, цэвэр орчинд хатааж, цэвэрхэн байлгаж байгаа эсэхээ мөн л шалгах хэрэгтэй.
Угжаар хооллохдоо сүүний халууныг зөв тааруулж байгаа эсэхээ заавал үзээрэй. Сүү хэт халуун байвал хүүхдийн өтгөн хатна. Хэт хүйтэн байвал гэдэс хямарч, хүүхдийн орой гэдсээр гэнэт хатгуулж өвдөнө. Энэ үед энэтхэг улсын Бонниспаз гурван төрлийн үр агуулсан хүүхдийн гэдэсний булчинг суллах, өвдөлт намдаах, сүүний шингэц сайжруулах бүтээгдэхүүнийг 2 дуслаар өдөрт 3 удаа 5 хоног уулгаарай.
Хүүхдийн хоол боловсруулах эрхтэн тогтолцоо хямарсан үед 100% ургамлын гаралтай бүтээгдэхүүн сонгон хэрэглэх нь хамгийн тохиромжтой. Та бүхэндээ Боннисан бүтээгдэхүүнийг санал болгож байна. Энэхүү бүтээгдэхүүн нь хүүхдийн хоол боловсруулах ферментийг нэмэгдүүлнэ мөн С-витамин болон бусад амин дэм, эрдэс бодисоор баялаг тул хоолны шимт бодисыг эд эс хүртэл шимэгдүүлж эрүүл чийрэг өсөхөд тусална.
- Хоол боловсруулах эрхтэн тогтолцоог дэмждэг
- Хоол боловсруулах ферментийн идэвхийг нэмэгдүүлдэг
- Гэдэсний ашигт бактерийн тэнцвэрт байдлыг хангадаг
- Дархлаа дэмждэг
- Гэдэсний дүүрэлт, өтгөн хаталтыг зэргийг засдаг БОННИСАН эмийг сонгон хэрэглээрэй.
Дэлгэрэнгүй мэдэээлэл авах бол дараах линкээр ороод үзэх боломжтой
https://eur-lex.europa.eu/legal-content/EN/TXT/PDF/?uri=CELEX:32016R0127&from=EN
https://www.accessdata.fda.gov/.../cfcfr/cfrsearch.cfm...
https://ec.europa.eu/.../labelling_nutrition-special...