Шилжилтийн насны хүүхдүүдийн хөлрөлт

Шилжилтийн насны хүүхэд яагаад хөлөрдөг вэ?  

Шилжилтийн насны хүүхдүүдийн бие махбодод олон төрлийн өөрчлөлт гардаг. Эдгээрийн нэг нь хөлсний гаралт нэмэгдэж, таагүй үнэртэй болдог. Энэ нь олон эцэг эхчүүдийн санаа зовох шалтгаан болдог.  

Шилжилтийн насны хүүхдүүд яагаад их хөлөрдөг вэ ?  

Хөлрөх нь биеийн халууныг зохицуулах, хорт бодисыг гадагшлуулах зэрэг олон төрлийн үүрэгтэй байгалийн үйл ажиллагаа юм. Шилжилтийн насанд хөлсний булчирхай илүү идэвхтэй байдаг бөгөөд үүний гол шалтгаанууд нь: 

  1. Дааврын өөрчлөлт: Шилжилтийн насанд гормоны түвшин огцом өөрчлөгдөж, биеийн төрөл бүрийн хэсэгт нөлөөлдөг. Энэ нь хөлсний булчирхайг илүү идэвхтэй болгодог. 
  1. Сэтгэл зүйн нөлөөлөл: Сэтгэл хөдлөл, стресс, сандрал нь хөлрөх процессыг нэмэгдүүлдэг. 
  1. Хөдөлгөөн ба хооллолт: Эрчимтэй дасгал, халуун ногоотой хоол зэрэг нь хөлс ялгаралтыг ихэсгэдэг. 

 

Хөлрөхтэй холбоотой асуудал 

Шилжилтийн насны хүүхдүүд ихэнхдээ эвгүй үнэр гарахаас санаа зовдог. Энэ нь андроген даавар нэмэгдсэнтэй холбоотой бөгөөд арьсанд байрлах хөлсний булчирхайгаар тослог бодис ялгарах үед үүсдэг. 

Эцэг эхчүүдийн түгээмэл асуудаг асуулт бол хөлс дарагч ашиглаж болох уу ? Ямар төрлийн хөлс дарагч ашиглавал зохимжтой вэ ? Хүүхдийн арьсанд ямар нэгэн харшил өгөх үү ? сөрөг муу дагавартай юу ? хэмээн асуудаг.  

Мэдээж шилжилтийн насны хүүхдүүд хөлс дарагч ашиглаж болно. Гэхдээ дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй. Үүнд:  

  1. Хүнд химийн найрлагагүй, зөөлөн бүтэцтэй хөлс дарагч сонгох 
  • Хүүхдийн арьс эмзэг байдаг тул хүнд химийн бодис, хугацаа уртасгагч, спирт болон хөнгөн цагаан агуулаагүй бүтээгдэхүүн сонгох нь зүйтэй. 
  1. Хөлс дарагч ба антиперспирант ялгааг ойлгох 
  • Хөлс дарагч нь хүний байгалийн хөлрөх процессыг зогсоохгүйгээр хөлсний таагүй үнэрийн эсрэг үйлчилгээтэй. 
  • Антиперспирант нь ихэвчлэн хөнгөн цагаан суурьтай байдаг бөгөөд хөлс ялгаралтыг түр хугацаанд зогсоодог. 
  1. Хэтрүүлж хэрэглэхээс зайлсхийх 
  • Өдөрт 1-2 удаа хэрэглэх нь хангалттай. 

Хөлрөлтийг багасгах энгийн аргууд 

  • Хувийн ариун цэврийг сайтар сахих. 
  • Амьсгалдаг, даавуун материалтай хувцас өмсөх. 
  • Дасгал хөдөлгөөн хийсний дараа тогтмол усанд орох. 

Эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө 

Шилжилтийн насны хүүхдийн хувьд хөлрөх асуудал нь байгалийн үзэгдэл юм. Хүүхдүүдээ ойлгож, тэдний өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх нь чухал. Мөн хүүхдийн арьсанд тохирсон бүтээгдэхүүн сонгохдоо хамтран шийдвэр гаргаарай.