Цагаан хорхойтсон хүүхдэд аминдэм, эрдсийн дутагдал их үүсдэг.

Цагаан хорхой нь 6-13 мм урттай туузан нарийн хэлбэртэй, цагаан өнгөтэй,  хүний нарийн, бүдүүн гэдсэнд байрлаж, бохир гараар дамжин халдварладаг. Цагаан хорхойн халдвартай үед цагаан хорхой 21 хоногт нэг удаа өндөглөх үеэр шөнө дунд эсвэл үүрээр бөгсний амсар хэсгээр  загатнах зовуурь илэрна. Мөн түүнчлэн  хүүхэд цагаан хорхойн халдвартай удаан байхад хүүхдийн анхаарал төвлөрөх чадвар  эрс муудаж, хэт хөдөлгөөнтөх, сурах чадвар муудах , хүүхдийн нойрны чанар муудах, хүүхдийн өсөлт удааширах, хоол шим тэжээлийн дутагдалд орж турах зэрэг дам өөрчлөлтүүд бий болдог . Учир нь  цагаан хорхой нарийн, бүдүүн гэдсэнд орж ирсэн хоол хүнсээс  аминдэм, эрдсийг өөрийн бодисын солилцоонд ашиглаж, хүүхдийн бодисын солилцоонд орох хэмжээг бууруулснаар хүүхдийн үндсэн бодисын солилцоонд ашиглагдах  аминдэм, эрдсийн хэмжээ буурч,  улмаар шим тэжээлийн дутагдалд хүргэдэг. 

Амьдралын мөчлөг ба халдвар дамжилт

Хялгасан цагаан хорхой буюу Enterobius vermicularis нь бие гүйцээд,  хошногоны амсарын эргэн тойрны арьсны нугалаанд өндгөө гаргаснаар амьдралын мөчлөг нь эхэлнэ. Энэ үед хошного загатнах ба хошногоо маажиж халдвартай өндгөөр гар нь бохирлогдон аутоинфекци буюу өөртөө халдвар дамжуулах үүд нээгдэнэ. Цагаан хорхойн өндгөөр  бохирлогдсон гараар хоол унд, хувцас, цагаан хэрэглэлд хүрснээр хүнээс хүнд халдвар дамжина. Мен ендгөөр халдварлагдсан орчны гадаргууд хүрэлцсэнээр халдвар дамжина. Үүнээс гадна, өндөг  агаар дусал, амьсгалын замаар дамжих ч эрсдэлтэй. Хоол боловсруулах замд орсны дараа өндөг хагарч нарийн гэдсэнд авгалдай чөлөөлөгдөнө. Бие гүйцсэн хорхойнууд ходоод гэдэсний замд, ялангуяа мухар гэдэс, мухар олгойд ихээр байрлана. Хоол боловсруулах замаар ороод халдвартай өндгөөс бие гүйцсэн хорхой болж хөгжихөд ойролцоогоор нэг сарын хугацаа зарцуулагддаг. Бие гүйцсан эм хорхой бүр 10,000 ба түүнээс дээш өндөг гаргах чадвартай.  Үр тогтсон эм хорхой шулуун гэдэснээс хошногоны нүх орчмын арьсанд нүүдэллэн очиж өндгөө гаргана. Энэ үйл явц ихэнхдээ шөнийн цагаар тохиолдоно. Өндгөн доторх авгалдай еренхийдөө 4-6 цагийн дараа бие гүйцэж цагаан хорхойн болон хувирна. Өндөгнүүд халуун, хуурай орчинд 1-2 өдрийн дотор идэвхиэ алддаг ч сэрүүн, чийглэг орчинд 2 долоо хоногоос ч илүү хугацаагаар амьдрах чадвартай. Бие гүйцсэн хорхойн амьдрах хугацаа 2-3 сар юм. Халдвартай хүмүүсийн гэдсэнд бие гүйцсэн хэдэн зуун хорхой амьдарч байдаг бөгөөд эдгээр хорхой нь тухайн хүний биеийн ерөнхий байдлыг муутгахаас гадна   анусны эргэн тойрны эрхтнүүд лүү дамжин орж үрэвсэлт өвчин үүсгэж болно. Үүнд : ялангуяа охидын шээсний сүв, үтрээний үүдэвч, бэлгийн уруул хэсгүүдэд байрлаж, улайлт үрэвсэл үүсгэдэг. 


Цагаан хорхойг илрүүлэх шинжилгээ :Цагаан хорхойн шинжилгээг 3 удаа 7 хоногийн зайтай өгч байж, цагаан хорхойн өндөг байгаа эсэхийг оношилж , илрүүлэн эмчилгээг хийлгэх нь хамгийн тохиромжтой. Учир нь цагаан хорхой нь 21 хоногийн мөчлөгтэйгээр өндгөө гадагшлуулдаг тул өндөг гадагшлуулахгүй 7 хоногт шинжилгээ аваад үр дүн багатай. Ялангуяа цэцэрлэг, өдөр өнжүүлэхэд явдаг бол 2-3 сарын дараа давтан цагаан хорхойн шинжилгээ өгөхийг зөвлөж байна.  Мөн хүүхдэд цусны дэлгэрэнгүй шинжилгээ, эрдсийн шинжилгээ  хийлгэж цус багадалт, шим тэжээлийн дутагдлыг үнэлэх шаардлагатай. 

Цагаан хорхойн эмчилгээ: Гэдэсний шимэгчийн эсрэг альбендазол 400мг нэг удаа ууж , 14 хоногийн дараа давтан тунг ууж, 21 дэхь хоногт дахин цагаан хорхойн шинжилгээ хийж эмчилгээний үр дүн хянана. Цагаан хорхойн өндөг орны цагаан хэрэгсэл, хувцас хунарт наалдан гэр бүлийн гишүүдэд халдварлагддаг өвчин. Иймээс гэр бүлээрээ хамтдаа цагаан хорхойн эмчилгээг хийхэд илүү үр дүнтэй. Мөн орны цагаан хэрэглэл, дотуур хувцасыг өдөр бүр угааж, индүүдэж өмсөх, гэрийн бүх тавилгыг халдваргүйжүүлэх уусмалтай усаар цэвэрлэгээ хийх зэрэг дэглэмийг барьсны үндэс дээр бүрэн эмчлэх боломж бүрдэнэ. Хүүхдэд ихэвчлэн аминдэм, эрдсийн дутагдал үүссэн байдаг учир 3 сар-6 нас хүртэлх хүүхдүүдэд  зайлшгүй шаардлагатай аминдэм, эрдсийг агуулсан MINI DROPS MULTIVITAMIN   3 сар уулгаж,аминдэмийн дутагдлаас гаргана. Мөн хүүхдийн витамин Д  1000-2000оун нэгжээр 3 сар уухыг зөвлөж байна.

Мөн хүүхдийн нарийн, бүдүүн гэдэсний нөхөн төлжилтийг сайжруулах,  хоолны шингэцийг нэмэгдүүлэх, үрэвслийг дарах зорилгоор боннисан / 0-6 сартай хүүхдэд боннисан дусаалга , 2 наснаас дээш бол боннисан сироп/  3 сарын турш уулгана. Ингэсээр хүүхдийн өсөлт бойжилт хэвийн явагдана. 

    Өглөө бүр шүршүүрт орох. Цагаан хорхой өндгөө шөнө гаргадаг тул анус орчмоо өглөө бүр сайтар угаах хэрэгтэй;

    Орны цагаан хэрэглэл, дотуур хувцсаа өдөр бүр солих;

      Цагаан хэрэглэл, хувцас, ванны арчуур, унтлагын хувцас, дотуур хувцсаа халуун усаар угааж, өндөр хэмд хатаах нь цагаан хорхойн өндгийг устгадаг;

     Хүүхэд бөгс нь загатнахад маажихгүй байхад анхаарах. Хумсыг нь тогтмол авснаар цагаан хорхойн өндөг хумсны завсар үлдэхээс сэргийлнэ. Таны хүүхэд хумсаа мэрдэг дадалтай бол түүнийг арилгахад анхаарах;

       Гарын ариун цэвэр сайтар сахих нь энгийн боловч хамгийн үр дүнтэй арга юм. Иймд хоол идэхийн өмнө болон дараа, ариун цэврийн өрөө хэрэглэсний дараа, хүүхдийнхээ живхийг сольсны дараа гараа заавал угааж хэвшээрэй.