Уушги бол хүний гайхамшигт эрхтний нэг юм. Та ер нь агаарт агуулагдаж байгаа хүчилтөрөгч гэх хий яаж хүний цусны шингэн орчинд шингэн орж, дараа нь яаж нүүрсхүчлийн хий болон амьсгалаар гардаг юм болоо гэж бодож байсан уу?
Амьсгалын дээд зам болох хамар, залгиур, төвөнх, гуурсан хоолой эрүүл байх нь маш чухал юм. Хэрэв хамар өвдвөл агаарыг чийгшүүлж, бүлээн болгохгүй, цаашлаад хамраар бүрэн амьсгал авахгүйтэй холбоотой хоол шингээлт муудах, даавар ялгаралт буурч, артерын даралт ихсэх, бодисын солилцоо буурах, эмэгтэйчүүдэд биений юм саатах, багасах, эрэгтэйчүүдэд бэлэг эрхтний хөвчрөлт богиносох,тархины үйл ажиллагаа буурч, ой санамж буурах, ядралт ихсэх зэрэг зовуурь илэрдэг. /2/ Амьсгалын зам дээд зам эрүүл байж, цэвэр агаараар бид уушги дүүрэн амьсгалах, биеийн бүхий л бодисын солилцоо хэвийн явагдах эхний боломж үүсэх нь байна.
Цаашлаад агаар амьсгалын доод зам болох уушгинд орно. Амьсгалаар орж ирсэн агаар дэхь хүчилтөрөгчийг уушгины үйл ажиллагааны нэгж болох цулцангийн / уушги бүрт 150 сая орчим байна/ маш нарийн зохион байгуулалттай бүтцээр дамжуулан, цусанд нэвчин биеэр тараагддаг. Нарийвчлан авч үзвэл цулцангийн агаар цус хоёрын хооронд таславч буюу цулцан хялгасан судас хоёрын хориг байна. Энэ нь ердөө 0,3-2мкм зузаантай байдаг Энэ хориг дараах давхаргаас тогтоно.
- Цулцангийн дотор ханыг бүрхэж байгаа сурфактант агуулсан шингэн
- Цулцангийн хучуур эс
- Түүний суурин мембран
- Маш нимгэн холбогч эдийн зай
- Хялгасан судасны суурийн мембран
- Хялгасан судасны дотор хөхөлжит эс
Хийн солилцоо дээрх хоригоор болон улаан эсийн доторх гемоглобиноор дамжин явагдана. Цулцан хялгасан судасны хоригоор хий нэвчиж шилждэг. Хий шингэнд уусдаг учир нэвчилт удааширдаг. Нүүрсхүчлийн хий шингэнд нэвчих нь хийд шингэхээс 130000 дахин удаан байхад харин хүчилтөрөгч 300000 дахин удаан байдаг. /1/
Мөн агаарт агуулагдаж байгаа нүүрстөрөгчийн хий нь хүчилтөрөгчийн хийг бодвол хий -шингэнд уусах чадвар 20 дахин их учир хүн амархан угаартаж , хордлогот ордог байна.
Угаарын хий нь хүчилтөрөгч багатай орчин нүүрстөрөгч агуулсан нүүрс, түлшийг шахаахад үүсдэг карбон монооксид юм. Мөн угаарын хий нь цусны улаан эсийн гемоглобинтой холбогдох чадвар 240 дахин өндөр.
Уушгины хамгийн түгээмэл тархсан өвчлөл бол гуурсан хоолойн архаг , цочмог үрэвсэл (бронхит), уушгины хатгалгаа, уушгины сүрьеэ зэрэг орно. Манай орны хувьд агаарын бохирдол, хүйтэн сэрүүний улиралд амьсгалын замын өвчлөл үүсгэгч нян , вирүсийн дэгдэлт, ажлын тоосонцорт орчин, тамхи таталт / үүнд электрон тамхи ч орно/ их байдагтай холбоотойгоор эдгээр өвчлөл их байдаг.
Уушгины цулцанд нян, вирүс орж ирэн үрэвсэл үүсгэж, үрэвслийн шингэн цэр бий болж, цаашлаад хүчилтөрөгч цус луу шингэн орох, нүүрстөрөгчийн хий цуснаас цулцан луу орох хийн солилцоо саатаж, улмаар бие махбодид хүчилтөрөгчийн дутагдлыг үүсгэдэг байна. Уушгины өвчлөл нь зүрх судасны тогтолцоо(артерын даралт ихэсэх, зүрх дэлсэх), тархи мэдрэлийн тогтолцоо (толгой өвдөх, ой тогтоолт муудах, мартамхай болох, ажлын бүтээмж буурах, сэтгэлээр амархан унах, нойргүйдэх ) цаашлаад бөөр, шээс дамжуулах(шээсний орчин хүчиллэг болох, шээсний гарц буурах), хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд()хоолны дуршил буурах, хоолны шингэц муудах, цусанд холестирен ихэсэх) нөлөөлж ,үйл ажиллагааны доголдлыг үүсгэн , бусад эрхтний өвчний эх суурь болно.
Иймээс бид уушгиа 10 өдөрт дэмжин, уушгины гүн дэх үрэвслийг дарах, хийн солилцоог дэмжих амьсгалын дасгал, гуурсан хоолойнуудад агуулагдах цэрийг гадагшлуулах арга, иллэг зэргийг багтаасан сорилтыг зарлаж байна.
Энэхүү уушги цэвэрлэх 10 өдрийн хөтөлбөрт
-Агаарын бохирдолтой орчинд амьдардаг хүмүүс
-Тамхи татдаг хүмүүс / цахилгаан эсвэл утаат/
-Ажлын таагүй нөхцөлтэй хүмүүс / тоос тоосонцортой, хорт хий эсвэл хэт хүйтэн , хэт халуун орчин/
-Амьсгалын замын өвчнөөр (ханиад томуу, уушгины хатгалгаа, бронхит ) өвдсөн эсвэл эмнэлгээс саяхан гарсан хүмүүс зэрэг хамрагдахыг уриалж байна.
Уушгийг хамгийн сайн цэвэрлэх энгийн үр дүнтэй 5 аргын тусламжтай 10 өдрийн турш уушгиа цэвэрлэнэ.
- Амьсгалын замыг бүхэлд сэргээх, дахин эргэн нөхөн төлжихөд амьсгалын дасгал маш чухал. Хүн болж , эх дэлхийд ирсэн мөчөөсөө эхлэн бид бүгд аяндаа амьсгалж сурсан боловч ихэнх амьсгал авалт, гаргалт нь буруу байдагтай холбоотойгоор бид амьсгалын эрхтнээ бүрэн ашиглаж чаддаггүй. Хэрэв бид зөв амьсгалж, уушгиа бүтэн тэлж, амьсгалаа бүрэн гаргаж сурвал бидэнд гайхалтай өөрчлөлтүүд мэдрэгдэнэ. Иймээс зөв амьсгалж сурцгаая. Амьсгал авах үед хэвлий түмбийж томрон, өрц доошилж, уушги бүрэн тэлэгдэж, агаараар дүүрч байгаа нь мэдрэгдэнэ. Харин амьсгал гаргахдаа хэвлий татагдаж, амаараа амьсгалаа зөөлөн үлээж гаргана. Өдөрт 10-15 удаа энэхүү дасгалыг хийнэ.
Амьсгалын дасгалын маш олон техник байдаг. Хамар дайврын эрхтний үрэвсэлтэй, уушгины хүнд өвчлөлтэй үед хийх дасгалууд хүртэл байдаг. Илүү дэлгэрэнгүй амьсгалын талаар мэдлэгтэй болохыг хүсвэл Жеймс Нестор зохиолчийн Амьсгал номыг бүрэн уншихыг танд санал болгож байна.
2. Ус ууж, амьсгалын замыг чийгшүүлэн, үрэвслийг дарах, өөрийгөө цэвэршүүлэх тогтолцоог дэмжих арга
Амьсгалын замын өөрөө өөрийгөө цэвэршүүлэх тогтолцоо буюу мукоциллиар цэвэрлэгээ гэдэг нь гуурсан хоолойн хучуур эпители давхаргад байрлах хундган эс, сормууст эс, суурийн завсрын эс зэргээс бүтдэг. Хундган эсээс муцин буюу салс ялгарч гаднаас орж ирсэн дэгдэмхий бодисыг гадагшлуулах үүрэгтэй. Сормуус эсүүд нь оройдоо сормуустай бөгөөд амьсгалын замд орж ирсэн гадны биетийг намирах хөдөлгөөнөөр биеэс гадагшлуулах үүрэгтэй. Үүнийг мукоциллиар цэвэрлэгээ гэнэ. Эрүүл үед уушгины гуурсан хоолойн шүүрэл 2 цаг тутам шинэчлэгдэж, гуурсан хоолойн шүүрэл ариун байх боломж бүрддэг. Ус өдөрт 8 аяга ууснаар энэхүү уушгины өөрийн цэвэрлэгээний үйл ажиллагааг дэмжих чухал нөлөөтэй. /3/ Усыг аль болох өдрийн туршид бага багаар шимж уувал илүү үр дүнтэй байдаг.
3. Уушги цэвэрлэх эмийн ургамлын ханд Кофлет уух
Агаарын бохирдолтой орчинд удаан амьдрах, тамхи их татах, тоосонцор ихтэй , хэт халуун эсвэл хэт хүйтэн газарт удаан ажиллах, амьсгалын замын өвчлөлөөр ойр ойрхон өвдөх үед уушгины өөрөө өөрийгөө цэвэрлэх үйл ажиллагаа алдагдаж, уушгины хундаганцар эсүүд хэт томорч, хэт идэвхжих ба гуурсан хоолойн булчин зузаарч, сормууст эсүүд цөөрч , гуурсан хоолойн шүүрлийн гадагшилт удааширч, их хэмжээний өтгөн цэр уушгины гуурсан хоолой, гуурсанцарт хуримтлагдан бөглөж цаашлаад үрэвслийн улмаас гуурсан хоолойн хавагнан, амьсгалын зам нарийсан хана нь хавагнаж, амьсгаадах, цэртэй ханиалгах, бие сулрах, халуурах, ядрах, хөлрөх, ажлын чадвар буурах зэрэг зовуурь бага багаар илэрч эхэлнэ. Иймээс аливаа ханиад томуу, цаашлаад уушгины өвчлөлүүдийг бүрэн эдгээж, уушгийг бүрэн цэвэрлэхийн тулд уушги цэвэрлэх чихэр өвс, лидэр, жүр үр, адхота васика , гүгэл модны давирхай, зөгийн балыг хамгийн өндөр тунгаар агуулсан кофлет сиропоос өглөөний цайны дараа 10мл , өдөр 12 цагт 10 мл тус тус ууж, уушгины гүн дэх цэрийг гадагшлуулж, үрэвслийг дарж, гуурсан хоолойн хавагналтыг бууруулж, уушги өөрийгөө цэвэрлэх үйл ажиллагааг сэргээхэд оролцно. 10 өдрийн турш уухад маш үр дүнтэй. Уушгинаас цэрийг гаргахын тулд ханиалгалт рефлексийн замаар үүсгэж , ханиалгуулан цэрийг гадагшлуулдгыг анхаараарай. Эхний 5 хоногт ялангуяа ханиалгалт нэмэгддэг байгаа шүү.
4. Усны уур эсвэл цайны уураар утах арга
Уушгины мукоциллиар цэвэрлэгээ дэмжих физик эмчилгээний сонгодог жишээ бол яах аргагүй усны уураар утах арга юм. Усны уураар утахад мөн л гуурсан хоолойн дэх цэрийг шингэрүүлж, сормууст эсүүдийн үйл ажиллагааг дэмжин уушгинаас цэрийг гадагшуулахад хялбар болгож өгнө. Иймээс уушги цэвэрлэх 10 хоногийн 2, 5, 8 дэх хоногуудад усны уураар утах аргыг 10-15 минутаар хийгээрэй. Утахдаа 1-2 литр буцалсан усанд розмарин, гангыг хийж хандлаад, толгой дээгүүрээ алчуур бүтээж 10-15 минут утна. Ургамлын харшилтай бол хар цай эсвэл зөвхөн цэвэр буцалсан усаар утаж болно. Артерын даралт ихсэлттэй бол эхлээд артерын даралтаа шалгаж үзсний дараа хийхийг зөвлөж байна.
5.Уушгины цэрийг гадагшлуулах доргионт массаж иллэг хийх арга
Энэ нь мөн л уушгины гуурсан хоолойд хуримтлагдсан цэрийг гадагшлуулах , гуурсан хоолойн үрэвслийг дарах, хэсэг газрын цусан хангамжийг сайжруулах зорилготой иллэг юм. Массаж иллэгийг хийхдээ цээжийг бага зэрэг доош байрлуулсан байдалд хийвэл илүү үр дүнтэй. Мөн иллэгийг цээжний доод хэсгээс эхлэн 2 талд тэгш хэмтэйгээр жигд дундаж хүчээр доргиох байдлаар гарын алгаар цохиж хийнэ. Энэхүү иллэгийг уушги цэвэрлэх 10 өдрийн 3, 6, 9дэх өдрүүдэд хийхийг зөвлөж байна. Уушгины хүнд өвчтэй, хавирга хугарсан үед хийхийг хориглоно.
Уушги цэвэрлэх 10 өдрийн дэглэмийн хэрэгжүүлэхэд туслах шалгах хуудсыг дор хавсаргав. Та хэрэгжүүлэхээр шийдсэн бол хэвлэж аваад өдөр бүрээр нь өнгөөр будах эсвэл зөв тэмдэг хэрэглэх зэргээр тэмдэглэн өөрийгөө шалган, 10 өдрөө үр дүнтэй өнгөрүүлээрэй.
Энэхүү 5 арга танд ямар үр дүн авчирснаа бидэнтэй хуваалцахыг хүсвэл АГАРФАРМ фейсбүүк хуудас луу та мессеж илгээгээрэй.
Танд амжилт хүсье.
Ашигласан эх сурвалж: Амьсгалын эрхтний өвчин, эмгэгүүд 2009 он
Амьсгал Жеймс Нестор 2022 он
Хүний физиологи 2009 он
https://www.uptodate.com/contents/approach-to-the-infant-and-child-with-diffuse-lung-disease-interstitial-lung-disease