Үр хөндөлт гэж юу вэ?
Үр хөндөлт гэдэг нь жирэмслэлтийг эмнэлгийн аргаар таслах үйл явцыг хэлнэ. Энэ нь ихэвчлэн эрүүл мэндийн шалтгаан, нийгмийн нөхцөл байдал, хувь хүний сонголтоос хамаарч хийгддэг. Дэлхий дахинд үр хөндөлтийн талаар янз бүрийн хууль, журам байдаг бөгөөд Монгол улсад жирэмсний 22 долоо хоног хүртэл үр хөндөлт хийхийг зөвшөөрдөг.
2023 онд үр хөндөлтийн нийт 12,197 тохиолдол бүртгэгдсэн ба энэ нь нөхөн үржихүйн насны 1000 эмэгтэйд 14.6 үр хөндөлт ногдож байна.
Үр хөндөлт хийлгэсэн эмэгтэйчүүдийг насны бүлгээр нь ангилбал:
- 20-иос доош насных: 5%
- 20-34 насных: 63%
- 35-аас дээш насных: 32%-ийг эзэлж байна.
Үр хөндөлтийн төрлүүд:
- Эрт үеийн үр хөндөлт – Жирэмсний 12+6 долоо хоногийн дотор хийгдэнэ. Энэ нь вакум соролт, эмийн үр хөндөлт зэрэг аргуудаар хийгддэг.
- Хожуу үеийн үр хөндөлт – Жирэмсний 13-22 долоо хоногийн хугацаанд хийгддэг бөгөөд зөвхөн эмчийн заалтаар хийгддэг.
Үр хөндөлтийн өмнөх зөвлөгөө ба бэлтгэл
Үр хөндөлтийн өмнө эмчээс зөвлөгөө авах нь чухал бөгөөд эмчээс дараах мэдээллийг лавлах шаардлагатай.
✅ Жирэмслэлтийг үргэлжлүүлэх давуу болон сул талууд
✅ Үр хөндөлтийн үеэр болон дараа гарах эрсдэлүүд
✅ Боломжит үр хөндөлтийн аргууд
Хэрэв эмэгтэй үр хөндүүлэх шийдвэр гаргасан бол:
✔️ Өвдөлт намдаах боломжуудыг тайлбарлана
✔️ Үйлчлүүлэгчээс зөвшөөрлийн хуудас бөглүүлж, гарын үсэг зуруулна
✔️ Үр хөндөлтийн дараах арчилгаа, жирэмслэхээс хамгаалах аргуудын талаар тайлбарлаж өгнө.
Үр хөндөлтийн дараах хүндрэлүүд:
Хэдийгээр үр хөндөлт аюулгүй хийгддэг ч зарим тохиолдолд хүндрэл гарч болно.
- Толгой эргэх, муужрах, амьсгаадах – Их хэмжээний цус алдсан үед илэрнэ.
- Үтрээнээс их хэмжээний цус гарах – Үр хөврөлийн эд умайд үлдсэнээс болж болно. Ихэнхдээ биений юмны цуснаас ихгүй байх ёстой.
- Хэвлийн хүчтэй өвдөлт, базлалт – Умайн базлалт нь үр хөндөлтийн дараа хэвийн үзэгдэл боловч удаан үргэлжилбэл эмчид хандах хэрэгтэй.
- Халуурах, бие сульдах
- Үтрээнээс эвгүй үнэртэй ялгадас гарах
Анхаар! Хэрэв дээрх шинж тэмдгүүдийн аль нэг нь илэрвэл яаралтай эмчид хандаарай
Үр хөндөлтийн дараах арчилгаа
Үр хөндөлтийн дараа эмэгтэй хүн биемахбод болон сэтгэл санааны хувьд ихээхэн өөрчлөлт мэдэрдэг. Тиймээс дараах зөвлөмжийг дагах нь чухал.
✔️2-3 хоногийн турш сайн амрах
✔️Хүнд зүйл өргөхгүй, хүчтэй дасгал хийхгүй байх
✔️Хамгийн багадаа 14 хоног хавьталд орохгүй байх
✔️Ариун цэврийн хэрэгслийг 4-6 цагийн зайтай солих
✔️Гадна бэлэг эрхтнийг өдөр бүр бүлээн усаар угаах
✔️Төмөр, уураг, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх
✔️Ус сайн уух
Үр хөндөлтийн дараах жирэмслэлтээс хамгаалах
Үр хөндөлтийн дараа 10 хоногийн дотор дахин жирэмслэх боломжтой тул эмчтэй зөвлөлдсөний дараа жирэмслэлтээс хамгаалах аргыг хэрэглэх нь чухал.
- Дааврын эм – Эхний өдөр буюу үр хөндөлтийн дараах 1-5 хоногт эхэлж болно.
- Жирэмслэлтээс хамгаалах тариа – Үр хөндөлтийн дараа 7 хоногийн дотор хийлгэх боломжтой.
- Бэлгэвч, суулгац гэх мэт бусад аргуудыг эмчтэй зөвлөлдсөний дараа хэрэглэж болно.
Үр хөндөлтийн дараах зовуурийг намдааж, умайн салстыг нөхөн төлжүүлэх, халдварын эсрэг үйлдэлтэй Лукол эмийг танилцуулж байна.
Лукол эмийн үйлдэл:
- Умайн салстыг нөхөн төлжүүлж, эд эсийн нөхөн төлжилтийг хурдасгана.
- Нян, мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй – Бактери, мөөгөнцрөөс үүдэлтэй халдвар, үрэвслийг намдаана.
- Үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах – Үрэвслийг хянан зохицуулж, бага аарцгийн эрхтнүүдийн өвдөлтийг бууруулна.
- Агчил тавиулах, шүүрэл бууруулах – Булчингийн агчилтыг суллаж, хэвийн бус ялгарлыг багасгана.
- Антиоксидант үйлчилгээтэй – Эсийн гэмтлийг багасгаж, биеийн ерөнхий дархлаа, тэсвэрийг сайжруулна.
- Нуруу, ууцны өвдөлтийг багасгана.
Лукол – Хэрэглэх заавар:
Хэрэглэх тун: Өдөрт 2 удаа, 2 шахмал ууна.
Хэрэглэх хугацаа: Шинж тэмдэг арилтал үргэлжлүүлэн хэрэглэнэ.
Лукол-г бүх эмийн сангуудаас жоргүй авах боломжтой.