Нойргүйдэл бүсгүй таныг зовоож байна уу ?

Цэвэршилтийн үеийн нойргүйдэл: Яагаад үүсдэг вэ? Хэрхэн даван туулах вэ?

Цэвэршилтийн насны эмэгтэйчүүдийн дийлэнх нь нойрны асуудалтай тулгардаг. Судалгаагаар 40-55 насны эмэгтэйчүүдийн 40-60% нь нойргүйдэлтэй байдаг ба шөнө олон сэрэх, гүн нойрсож чадахгүй байх, өглөө эрт сэрэх зэрэг шинж тэмдгүүдээр илэрдэг.

Цэвэршилтийн үеийн нойргүйдэл нь нас ахих тусам улам нэмэгддэг. Судалгаанаас үзэхэд:

  • Цэвэршилтийн өмнөх үед – 42%
  • Цэвэршилтийн явцад – 47%
  • Цэвэршилтийн дараах үед нийт эмэгтэйчүүдийн 60% нь нойрны эмгэгтэй тулгардаг байна.

Цэвэршилтийн үеийн нойргүйдлийн шалтгаан:

Цэвэршилтийн үеийн нойргүйдэл нь олон хүчин зүйлээс үүдэлтэй. Тэдгээрийн гол шалтгаан нь дааврын өөрчлөлт, стресс, сэтгэл санааны тогтворгүй байдал болон шөнийн хөлрөлт, нойрон дунд амьсгал тасалдах эмгэг зэрэг юм.

1. Дааврын өөрчлөлт:

  • Прогестерон даавар буурснаар тайвшрах чадвар муудаж, нойргүйдэл үүсдэг.
  • Эстроген багасахад халуу оргих мэдрэмж нэмэгдэж, шөнө сэрэх шалтгаан болдог.

2. Халуу оргих болон шөнө хөлрөх:

  • Цэвэршилтийн үед биеийн температурын зохицуулалт өөрчлөгдөж, хэт халуун санагдах, шөнө хөлөрч сэрэх шинж илэрдэг

3. Стресс ба сэтгэл санааны тогтворгүй байдал:

  • Сэтгэл гутрал, түгшүүр нэмэгдсэнээр нойрны чанарт сөргөөр нөлөөлж тайван унтахад саад болдог.

4. Шөнө ойрхон шээх (Ноктури):

  • Шээс бэлгийн замын булчин суларснаар шөнө олон сэрэх асуудал үүсдэг.

5. Нойрон дунд амьсгал тасалдах (Sleep Apnea):

  • Цэвэршилтийн дараах насны эмэгтэйчүүдийн 47-67% нь нойрон дунд амьсгал тасалдах эмгэгтэй байдаг.

Цэвэршилтийн үеийн нойргүйдлийг даван туулах аргууд:

1. Амьдралын хэв маягаа өөрчлөх

  • Тогтмол унтах цаг: Оройн 10-11 цагт орондоо орж, өглөө тогтмол цагт босох.
  • Унтах орчныг тохируулах: Өрөөний температурыг сэрүүн байлгах, харанхуй байх нь нойрсох чанарыг сайжруулдаг.
  • Дэлгэцээс зайлсхийх: Гар утас, компьютерын цэнхэр гэрэл нь нойрны даавар мелатониныг бууруулдаг.

2. Хоол хүнсээр дамжуулан нойр сайжруулах

  • Триптофан агуулсан хүнс – Сүү, самар, гадил, өндөг зэрэг нь нойрыг сайжруулна.
  • Магни, кальци агуулсан хүнс – Бүйлс, тараг, алим зэрэг нь тайвшруулах үйлчилгээтэй.

3. Дасгал хөдөлгөөн хийх

  • Йога, сунгалтын дасгал нь стрессийг бууруулснаар тайван нойрсоход тусална. 
  • Өдөр бүр 30 минут алхах – Хөнгөн дасгал хийх нь нойрны чанарыг дээшлүүлнэ.

4. Эмийн эмчилгээ хийх 

  • Таны нойргүйдэл амьдралын чанарт сөргөөр нөлөөлж байвал амьдралын хэв маяг, хоолны дэглэмээ сайжруулахын зэрэгцээ ургамлын найрлагатай Меносан эмийг хэрэглэж үзэхийг зөвлөж байна.

Меносан нь цэвэршилтийн үед үүсдэг дааврын өөрчлөлтөөс шалтгаалсан нойргүйдэл, халуу оргих, сэтгэл санааны тогтворгүй байдлыг бууруулах үр дүнтэй ургамлын найрлагатай нэмэлт бүтээгдэхүүн юм.

Меносан нойргүйдэлд хэрхэн тусалдаг вэ?

  1. Даавар тэнцвэржүүлнэ– Меносан нь байгалийн гаралтай фитоэстроген агуулдаг тул эстроген дааврыг тогтворжуулж, нойрны чанарыг сайжруулахад тусална.
     
  2. Сэтгэл санааг тайвшруулна – Найрлаганд агуулагдах ашвагандха, сарнайн ханд зэрэг ургамлууд нь стресс, түгшүүрийг бууруулж, сэтгэл санааг тогтворжуулах нөлөөтэй.
     
  3. Гүн нойр авахад тусална – Меносан нь тайвшруулах үйлчилгээтэй тул нойрны чанарыг сайжруулж, шөнө олон сэрэхээс сэргийлнэ.

Меносан-г бүх эмийн сангуудаас жоргүй авах боломжтой.