Мөөгөнцрийн халдварыг төгс эмчлэх арга

Эмэгтэйчүүдийн мөөгөнцрийн халдвар буюу кандидоз нь кандида төрлийн мөөгөнцрөөр үүсгэгддэг хамгийн нийтлэг тохиолддог өвчин юм. Хэвийн үед кандидоз нь ам, гэдэс, үтрээнд байх бөгөөд тодорхой нөхцөл бүрдсэн үед эмгэг төрөгч болон хувирч өвчин үүсгэдэг.

Мөөгөнцрийн халдвар үүсгэх шалтгаан

  • Дархлаа тогтолцоо сулрах – Ханиад, томуу, архаг өвчнүүдээр өвчилсөний дараа дархлаа тогтолцоо сулардаг.
  • Антибиотик удаан хэрэглэх – Өргөн хүрээний антибиотик хэрэглэсний дараа 10-30%-д мөөгөнцрийн халдвар үүсдэг.
  • Гормоны өөрчлөлт – Жирэмслэлт, жирэмслэлтээс хамгаалах эм хэрэглэх, сарын тэмдгийн мөчлөгийн өөрчлөлтүүд нөлөөлнө.
  • Чихрийн шижин –Цусан дахь сахрын хэмжээ өндөр байх нь мөөгөнцрийн өсөн нэмэгдэх таатай орчин бүрдүүлнэ. 
  • Ариун цэврийн буруу дадал- Үтрээний рН-ийн тэнцвэрийг алдагдуулдаг үнэртэй саван, химийн найрлагатай угаагч хэрэглэх
  • Хэт бариу хувцас өмсөх, синтетик дотуур хувцас хэрэглэх – чийглэг, дулаан орчин бүрдүүлснээр мөөгөнцрийн өсөлтийг нэмэгдүүлнэ.

 Үтрээний мөөгөнцрийн хэлбэр

  1. Хөнгөн хэлбэр– Шинж тэмдэг багатай, эмчилгээнд хурдан эдгэрдэг.

  2. Хүндэрсэн хэлбэр– Олон дахидаг, эмчилгээнд муу үр дүнтэй, шинж тэмдгүүд хурц илэрнэ.

Илрэх шинж тэмдэг

  • Үтрээ загатнаж, хорсоно
  • Шаргал, цагаан, өтгөн хэлбэрийн ялгадас гарах (бяслаг шиг бүтэцтэй)
  • Бэлэг эрхтний улайлт, хавдалт
  • Шээх үед хорсох, өвдөх
  • Бэлгийн хавьталд ороход өвдөх

Оношилгоо

  1. Шинж тэмдгийг үнэлэх
  2. Лабораторийн шинжилгээ
  • Энгийн арга нь үтрээний наалдцыг микроскопоор харах арга бөгөөд нянгийн нийт тоо, үрэвслийн эрчмийг тодорхойлно.
  • Полимеразын Гинжин Урвалын (PCR) шинжилгээгээр илүү нарийвчлан оношилдог.

Эмчилгээ

  • Эмийн эмчилгээ - Мөөгөнцрийн эсрэг эм болон лаа хэрэглэх 
  • Дэмжих эмчилгээ- Дахилтат үтрээний мөөгөнцрийг эмчлэх зорилгоор үндсэн эмчилгээтэй хослуулан ЛУКОЛ эмийг хэрэглэх

Мөөгөнцрийн халдварын үндсэн эмчилгээтэй хослуулан Лукол эмийг хэрэглэх нь эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэхээс гадна дахилтат халдвараас сэргийлнэ.

Лукол нь эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн замын эрүүл мэндийг дэмжих, үрэвслийн эсрэг, дархлаа сайжруулах үйлчилгээтэй ургамлын гаралтай эм юм.

Лукол эмийн үйлдэл:

  • Нян, мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй – Бактери, мөөгөнцрөөс үүдэлтэй халдвар, үрэвслийг намдаана.
  • Умайн салстыг нөхөн төлжүүлж, эд эсийн нөхөн төлжилтийг хурдасгана.
  • Үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах – Үрэвслийг хянан зохицуулж, бага аарцгийн эрхтнүүдийн өвдөлтийг бууруулна.
  • Агчил тавиулах, шүүрэл бууруулах – Булчингийн агчилтыг суллаж, хэвийн бус ялгарлыг багасгана.
  • Антиоксидант үйлчилгээтэй – Эсийн гэмтлийг багасгаж, биеийн ерөнхий дархлаа, тэсвэрийг сайжруулна.
  • Нуруу, ууцны өвдөлтийг багасгана.

Лукол – Хэрэглэх заавар:

Хэрэглэх тун: Өдөрт 2 удаа, 2 шахмал ууна.

Хэрэглэх хугацаа: Шинж тэмдэг арилтал үргэлжлүүлэн хэрэглэнэ.

Курс эмчилгээ: 1-3 сар

Лукол эмийг бүх эмийн сангуудаас жоргүй авах боломжтой.

Үнэ: 19'990 ₮

Захиалах утас: 7610-7677