Мазокын шинжилгээ нь таны шээсний сүв болон үтрээ, умайн хүзүүний сувгаас арчдас авч бэлгийн замын халдварт өвчин болон бусад нян мөөгөнцөр байгаа эсэхийг микроскопт харагдах байдлаар нь илрүүлэн дүгнэлт өгдөг шинжилгээ юм.
Мазокын шинжилгээгээр:
- Үтрээний өвөрмөц бус үрэвсэл
- Бактерийн гаралтай үтрээний үрэвсэл
- Мөөгөнцрийн халдвар
- Бэлгийн замаар дамжих халдварт өвчнүүд /заг хүйтэн, трихомониаз/ зэргийг оношилно.
Шинжилгээ өгөхөөс өмнө анхаарах зүйлс:
- Сүүлийн 24 цаг дотор антибиотик хэрэглээгүй байх
- Сүүлийн 2 хоног үтрээний лаа, гель хийгээгүй байх
- Дотуур угаалга хийгээгүй байх
- Сүүлийн 24 цаг дотор бэлгийн харьцаанд ороогүй байх
- Сарын тэмдэг ирээгүй, эсвэл бүрэн дууссан үед шинжилгээ өгөх
✅ Мазокын шинжилгээний хэвийн үзүүлэлтүүд:
-
Хучуур эс – Ихэнхдээ хэвийн хэмжээтэй байдаг. Хэрэв 30-аас дээш гарвал хавдрын урьтал байж болзошгүй.
-
pH 3.8 - 4.5 – Үтрээний хэвийн хүчиллэг орчин. Энэ үед ашигтай бактери болох лактобацилл давамгайлсан байдаг.
- pH < 3.5 – Үтрээ хэт хүчиллэг болсон үед буюу лактобациллын тэнцвэр алдагдсан байж болзошгүйг илтгэнэ.
- pH > 4.5 – Үтрээний орчин шүлтлэг болсон буюу халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлдэг.
3. Лактобацилл (+) – Лактобацилл нь үтрээний хэвийн орчинг бүрдүүлдэг ашигтай бактери юм. Их байх тусмаа сайн.
❗ Эмчилгээ шаардлагатай үзүүлэлтүүд:
-
Флоркокк (+) – Савханцар хэлбэрийн хэвийн нянгийн үржил. Хэрэв хэмжээ нь ихсэж (++/+++) гарвал бактерийн халдвар авсныг илтгэнэ.
-
Лейкоцит (+) – Үтрээний үрэвслийг илтгэх үзүүлэлт бөгөөд лейкоцит +++ гарвал үрэвсэл их байгааг илэрхийлнэ. Шалтгааныг тодруулахаар нэмэлт шинжилгээ хийх шаардлагатай.
-
Түлхүүр эс (+) – Бактерийн шалтгаант үтрээний үрэвсэл байгааг илтгэнэ.
-
Гарднелла (+) – Бактерийн шалтгаант үтрээний үрэвсэл байгааг илтгэнэ. Загасны үнэртэй, цайвар шаргал шингэн ялгадастай хавсарч илэрнэ.
-
Мөөгөнцөр (+) – Мөөгөнцрийн халдвар авсныг илэрхийлнэ. Улайх, хорсох, загатнах, муудсан загасны үнэр зэрэг шинж тэмдэгтэй хавсарч илэрнэ.
-
Диплококк, Гонококк (+) – Заг хүйтэн өвчний халдвар байгааг илтгэнэ. Шинж тэмдэггүй, өтгөн ногоон ялгадас гарна.
-
Трихомониаз (+) – 4 шилбүүртэй шимэгчээр үүсгэгддэг бэлгийн замаар дамжих халдвар авсныг илэрхийлнэ. Эвгүй үнэртэй хөөсөрхөг ялгадас гарна.
" Эмэгтэйчүүдийн үтрээний үрэвсэлд Лукол эмийг хэрэглэхийг зөвлөж байна."
Лукол эм нь ургамлын найрлагатай нянгийн эсрэг, үрэвслийн эсрэг болон өвдөлт намдаах, агчлын эсрэг, мөөгөнцрийн эсрэг, антиоксидант, шүүрэл бууруулах, дасан зохицох үйлдэлтэй эм юм.
Хэрэглэх заалт:
- Өвөрмөц бус үүсгэгчээр үүсгэгдсэн эмгэг ялгаралт
- Жирэмсэн үеийн болон төрсний дараах лейкоррей
- Охид болон цэвэршилтийн үеийн цагаан юмны ялгарал ихсэх
- Бага аарцгийн үрэвсэлт өвчин
- Ажилбарын дараа бага аарцгийн хөндийн нөхөн сэргээх зорилгоор
- Үйл ажиллагааны гаралтай цус алдалт
Хэрэглэх арга:
Хэрэглэх тун: Өдөрт 2 удаа, 2 шахмал ууна.
Хэрэглэх хугацаа: Шинж тэмдэг арилтал үргэлжлүүлэн хэрэглэнэ.
Курс эмчилгээ: 1-3 сар
Лукол эмийг бүх эмийн сангуудаас жоргүй авах боломжтой.
Үнэ: 19'990 ₮
Захиалах утас: 7610-7677