Тестостерон багасах тахал: Холестерин багатай хооллолт тестостероны түвшинд хэрхэн нөлөөлдөг вэ?

Хүмүүс холестериноос зайлсхийх нь зүйтэй гэж боддог ч энэ бодис нь хүний биед зайлшгүй хэрэгтэй үүрэг гүйцэтгэдэг. Холестерин нь эсийн мембраны бүтцэд оролцохоос гадна тестостерон дааврын нийлэгжилтэд шууд нөлөөлдөг. Тиймээс хэт бага холестеринтой хоолны дэглэм барих нь тестостероны ялгаралтыг бууруулж, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй.  


Нөхөн үржихүйн тархвар судлалын нэрт мэргэжилтэн, доктор Dr. Shanna Swan-ны удирдсан судалгаагаар сүүлийн 40 жилийн хугацаанд тестостероны дундаж түвшин тогтмол буурч, эр бэлгийн эсийн тоо 50 гаруй хувиар буурсан байна. Энэхүү огцом уналт нь нөхөн үржихүйн эрүүл мэндийн ноцтой асуудлуудыг дагуулж байна. 


Тестостерон даавар зөвхөн эрчүүдэд чухал биш 

Тестостерон нь зөвхөн эрэгтэйчүүдэд бус, эмэгтэйчүүдэд ч мөн маш чухал үүрэгтэй. 

Эрэгтэйчүүдийн хувьд уургийн нийлэгжилтийг сайжруулснаар булчингийн өсөлт хөгжил, өөх тосны зохицуулалт, ясны бат бөх байдал, энергийн түвшин, бэлгийн дур хүсэл, сэтгэл санааны тогтвортой байдалд чухал нөлөөтэй. 

Эмэгтэйчүүдийн хувьд ясны нягтаршил, булчингийн хүч, танин мэдэхүйн төвлөрлийг сайжруулах, бодисын солилцооны тогтвортой байдалд оролцож, дааврын тэнцвэрийг хадгалах үүрэгтэй. 


Гэтэл холестерины хэт бага хэрэглээнээс үүдэлтэйгээр тестостероны хэмжээ дэлхий даяар хурдацтай буурч байгаа нь  дээрх үйл явц саатаж, дааврын тэнцвэр алдагдах, биеийн ерөнхий эрүүл мэндэд эрсдэл үүсэж байна. 


Тестостероны түвшинг дэмжих хооллолтын зөвлөгөө 

Өөх тосны хэрэглээг тэнцвэртэй байлгах 
Өөх тосыг хэт их хасах нь тестостероны ялгаралтыг бууруулдаг тул эрүүл өөх тосыг хангалттай хэмжээгээр авах нь чухал. 

Өндөгний шар – холестерин, D аминдэм агуулсан тул тестостероны нийлэгжилтийг дэмжинэ. 

Улаан мах – төмөр, цайр ихтэй тул дааврын тэнцвэрийг хадгална. 

Самар, үр – ялангуяа бразил самар нь селенээр баялаг бөгөөд тестостероны түвшинг нэмэгдүүлэхэд тусална. 

Оливын тос, авокадо – эрүүл өөх тосоор хангаж, дааврын хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. 

Тослог загас – Омега-3 агуулсан тул дааврын тэнцвэрт байдалд сайнаар нөлөөлнө. 


Чихэр, боловсруулсан нүүрс уснаас зайлсхийх

 Илүүдэл сахрын хэрэглээ нь инсулины түвшинг ихэсгэж, тестостероны түвшинг бууруулах эрсдэлтэй байдаг. 

Дасгал хөдөлгөөн 
Хүчний дасгал болон богино хугацааны өндөр эрчимтэй дасгалууд (HIIT) нь тестостероны ялгаруулалтыг нэмэгдүүлдэг. 


Тестостероны түвшинг нэмэгдүүлэх байгалийн арга 

Тестостероны түвшинг дэмжих нэгэн байгалийн шийдэл бол Ашваганда ургамал юм. Ашваганда нь Аюурведийн анагаах ухаанд эртнээс хэрэглэгдэж ирсэн бөгөөд стрессийн дааврыг бууруулах, эрч хүчийг нэмэгдүүлэх, тестостероны түвшинг сайжруулах шинж чанартай. 

Судалгаагаар ашваганда хэрэглэсэн эрэгтэйчүүдийн тестостероны түвшин нэмэгдэж, булчингийн хөгжил сайжирч байгааг тогтоожээ. Түүнчлэн энэ ургамал нь стрессийг бууруулж, эрч хүчийг нэмэгдүүлдэг тул тестостероны түвшинг дэмжих нэгэн байгалийн арга болж чадна. 

Хэрэв тестостероны түвшингээ хэвийн хадгалахыг хүсвэл хооллолтоо тэнцвэржүүлж, эрүүл өөх тосыг хангалттай хэрэглэхээс гадна, байгалийн гаралтай Ашваганда зэрэг нэмэлтүүдийг хэрэглэж болох юм.  


Судалгааг: 

  1. O'Connor, Daryl B., et al. "Effects of Testosterone on Mood, Aggression, and Sexual Behavior in Young Men: A Double-Blind, Placebo-Controlled, Cross-Over Study." The Journal of Clinical Endocrinology & Metabolism, vol. 89, no. 6, 2004, pp. 2837–2845. 
  2. Academic Oxford 
  3. Camacho, Paul M., et al. "Testosterone Deficiency in Men: Practical Guidelines for Diagnosis and Treatment." Mayo Clinic Proceedings, vol. 82, no. 3, 2007, pp. 296–306. 
  4. National Institutes of Health. "Iron: Fact Sheet for Health Professionals." Office of Dietary Supplements, U.S. Department of Health and Human Services, 2021, https://ods.od.nih.gov/factsheets/Iron-HealthProfessional/.  
  5. Andersen, Carolyn J., et al. "The Relationship between Dietary Cholesterol, Serum Total Cholesterol, and Testosterone Levels in Men." Lipids in Health and Disease, vol. 20, 2023, https://lipidworld.biomedcentral.com/articles/10.1186/s12944-023-01928-7. 
  6. "Daily Habits That Decrease Testosterone, According to Experts." Eat This, Not That!, https://www.eatthis.com/daily-habits-that-decrease-testosterone/. Accessed 16 Jan. 2025.