Антибиотик ууж хэрэглэхдээ анхаарах зүйлс:

Антибиотик гэж юу вэ?

Төрөл бүрийн нянгаар үүсгэгдсэн өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг нян устгах үйлдэлтэй эмийн бэлдмэл. Харин вирусаар үүсгэгдсэн жирийн ханиад томуу болон суулгалтыг эдгээдэггүй. Антибиотикийг эмийн сангаас зөвхөн жороор авч хэрэглэх ёстой.

Антибиотикийг жороор хэрэглэхийн ач холбогдол:

Эмч таны өвчинд тохирох антибиотикийг сонгож өгнө. Ямар тунгаар өдөрт хэдэн удаа, хэд хоног хэрэглэхийг зааж өгнө. Эмчийн зааврын дагуу хэрэглэснээр таны өвчин бүрэн эдгэх болно. Эмийг эмчийн заавраар, жороор хэрэглэж хэвшье!!

Антибиотикийг буруу хэрэглэвэл:

Өвчний шинж тэмдгийг бүдгэрүүлж, оношлоход төвөгтэй болгоно.

Өвчин архагшина.

Тунг хэтрүүлэн хэрэглэвэл:

Зөвхөн өвчин үүсгэх нянг устгаад зогсохгүй, хүний биед ашигтай бусад нянгуудыг устгаж мөөгөнцөр, вирус зэрэг бичил биетэнг үржих боломжийг бүрдүүлдэг.

Заасан хугацааны турш гүйцэт хэрэглэхгүй өвчний зовиур арилмагц хэрэглэхээ боливол:

Эмчилгээ дутуу хийгдэнэ. Өвчин үүсгэх нян дасан зохицож, тухайн антибиотикт дасалтай болдог.

Антибиотикийг зөв хэрэглэхийн тулд:

Зөвхөн нянгаар үүсгэгдсэн халдварт өвчний үед эмчийн зөвлөсөн антибиотикийн мэдрэг чанарыг үзүүлж, өөрт тохирох антибиотикийг хэрэглэнэ.  Антибиотикийг эмчийн заасан тунгаар зөвлөсөн хугацааны турш гүйцэд эдгэртлээ хэрэглэх нь чухал.  Ихэнх антибиотикийг хооллохоос 30-60 минутын өмнө хэрэглэдэг боловч заримыг нь хоолны дараа хэрэглэдэг тул тухайн эмийн заавраас харж зөв хэрэглээрэй.

Антибиотикийг хэрэглэхэд анхаарах зүйлс:

Хэрвээ ямар нэгэн антибиотик танд таардаггүй бол эмчид үзүүлэхдээ заавал хэлээрэй Тухайн антибиотикийг уух боломжтой үед хэзээ ч тариагаар бүү хэрэглээрэй. Зөвхөн шаардлагатай үед л тариагаар хэрэглэх Антибиотикийг ялангуяа хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхэд маш болгоомжтой хэрэглээрэй.

Антибиотик эмчилгээний үед элэг, бөөр, нарийн бүдүүн гэдэсний хэвийн үйл ажиллагаа тодорхой хэмжээгээр алдагдан, гаж нөлөө илэрнэ. 

Үүнд: Элгэнд ачаалал үүсвэл бие ядарч сульдах, сурах чадвар буурах, амархан хөлрөх зэрэг шинж илэрнэ. Бөөрөнд ачаалал өгвөл шээсний өнгө үнэрт өөрчлөгдөж ажиглагдаж, биеийн ерөнхий тамир тэнхээ муудаж байхад нарийн бүдүүн гэдэсний хэвийн бичил биетний тоо буурч, гэдсээр өвдөх, үе үе бага хэмжээтэй суулгах, хоолны шингэц муудах зэрэг зовуурь илэрнэ. 

Энэ үед антибиотикийн  шалтгаант сөрөг нөлөөг арилгах зорилгоор БОННИСАН, ЛИВ52 цэвэр эмийн ургамлын хандыг уухыг зөвлөж байна. 

Боннисан нь хүүхдийн нарийн, бүдүүн гэдэсний салстыг нөхөн төлжүүлж, үрэвслийг дарж, хэвийн нянгийн амьдрах орчинг бүрдүүлнэ. 

Хэрэглэхдээ 10мл өдөрт 3 удаа 1 сар хэрэглэнэ. 

ЛИВ52 нь элэгний эсийг нөхөн төлжүүлэн, элэгний эсийг гэмтээх хортой нэгдлүүдийг задалж, элэгний эсийн мембраныг хамгаална.

Антибиотик эмчилгээний үед 10 мл өдөрт 3 удаа 1 сар уулгана.