Хүүхэд өвдөөд эдгэрсний дараа ТАМИР ТЭНХЭЭ оруулах арга

Ханиад томуу, уушгины хатгалгаа, гуурсан хоолойн үрэвсэл /бронхит / зэрэг өвчлөлийн үед хүүхэд 3-5 төрлийн эмийг нэг дор 5-14 хоног уудаг. Энэ хугацаанд эмийн үйлчлэлийн нөлөөгөөр тухайн өвчин үүсгэгч нян, вирүс үхэж , өвчин эдгэрэлтийн байдалдаа ордог ч хүүхдийн биеийн тамир тэнхээг илэрхийлдэг амин чухал элэг, бөөр , дархлааны тогтолцоо зэрэг хямарч,  хүүхдийн бие сулбагар, хоолны дуршилгүй, амархан ядарч хөлс нь цувах, хичээл номдоо муудах, хэт нойрмоглог шинжүүд илэрдэг.  

Иймээс ханиад  томуу, уушгины өвчлөлийн дараа ХҮҮХДИЙН БИЕД ТАМИР оруулах 5 шилдэг аргыг танд санал болгож байна.  

1. Хүүхдийн биед 7 хоногт 2 удаа усанд орсны дараа тосон иллэг хийж өгөөрэй. Ялангуяа биеийн дархлаа дэмжих цэгэн иллэгийг хийж сураад хийж өгвөл бие нь хурдан тэнхрэх болно.  

2. Хүүхдийг цагаар, шингэц сайтай шөл эсвэл зутан төрлийн олон төрлийн ногоогоор баяжуулсан хоолоор хоолловол аяндаа хүүхдийн хоолны дуршил хэвийн болно. Олон төрлийн эмийг хэрэглэснээс болж элэгний үйл ажиллагаа алдагдсан байдаг тул элгийг дэмжих цэвэр эмийн ургамлын найрлагатай лив 52 дусаалга /0-6 сар / эсвэл лив сироп / 6 сар+/ өдөрт 3 удаа 1 сар уулгаарай.  

Лив 52 эм нь :

1. Элэгний эсийг нөхөн төлжүүлэх

2. Элэгний эсийг хамгаалах

3. Биеийг хоргүйжүүлэх

4. Элэг гэмтэхээс сэргийлэх

5. Элэгний энзимүүдийг /АЛАТ, АСАТ / тогтворжуулах үйлдэлтэй ургамлын гаралтай бүтээгдэхүүн юм.

3. Антибиотик эмчилгээ хийлгэсэн бол хүүхдийн нарийн , бүдүүн гэдэсний хэвийн нянгийн тоо эрс цөөрсөн , ходоод гэдэс цочирсон байдаг тул гэдэсний салстыг нөхөн төлжүүлэх, үрэвслийг дарах, хэвийн нянгийн амьдрах орчинг бүрдүүлэх үйлдэлтэй НОГООН ГОНЬДНЫ тос ихээр агуулсан боннисан дусаалга /0-6 сар / эсвэл боннисан сироп /6 сараас дээш 12 нас хүртэлх / өдөрт бүр хоолны дараа 1 сар өгөөрэй.  

4. Ядаргаанд орсон хүүхдэд хамгийн шилдэг эмчилгээ бол нар, салхи, агаар юм. Иймээс хүүхдийг аль болох цэвэр агаарт өдөр бүр 2 цаг байлгаж, дулаан хувцаслаж тоглуулаарай.  

5. Хүүхдийн утасны хэрэглээг заавал хасна. Утаснаас ялгарах нам давтамжит долгион хүүхдийн тархийг ядрааж, стресс даавар ялгаруулдаг учир өвдөөд эдгэрсний дараа хамгийн багадаа 1 сар утас бүү хэрэглүүлээрэй. Хэрэв хэрэглэх бол 0-5 насны хүүхэд 30 минут, 5-12 насны хүүхэд 60 минутаас хэтрүүлэхгүй байхыг танд зөвлөж байна.  

6. Хүүхэдтэйгээ заавал 30-45 минут хамт байж, халуун дотно мэдрэмж төрүүлж, тэвэрч, тоглож, инээмсэглэлийг нь тодруулаарай эцэг эхчүүдээ . Хүүхдийн дархлааг дэмжих хамгийн үр дүнтэй аргуудын нэг шүү. Хайрыг мэдэрсэн хүүхдийн дархлаа тогтолцоо маш хурдан сэргэдэг байна.  

Мөн хүүдийн дархлааг дэмжих, үрэвслийг дарах, нянгийн үржлийг дарангуйлах, биед тамир оруулах ургамлын нэгдэл септилин сиропыг 3 сар уулгаж, дахин ханиад томуу , уушгины хатгалгаанаас сэргийлээрэй.  

Септилин ургамлын найрлага ба үйлдэл :  

Balsamodendron mukul : Эсийн фагоцитоз буюу дархлааны эсийн гадны биет залгих үйлийг дэмжиж вирус болон нянгийн халдварын эсрэг сонгомол нөлөө үзүүлнэ. /ханиад, нянгийн халдварууд хатиг, буглаа, хатгаа гм/  

Maharasnadi quath : Биеийн тамир тэнхээ сэргээж ядаргаа тайлна.  

Rubia cordifolia : Элэгний үйл ажиллагааг дэмжиснээр биеэс хорт бодис гадагшилалтыг дэмжинэ. 

Tinosporia cordifolia : Нянгийн эсрэг нөлөө үзүүлснээр үрэвслийг арилгана. Тэр дундаа уушигны үрэвсэл хатгалгаанд үр дүнтэй  

Moringa pterygosperma : Цусны улаан эсийг нөхөн төлжүүлж цус багадалтыг эмчилнэ.  

Emblica officinalis : Байгалийн витамин С нь эмгэг төрөгчиөс эсийг хамгаалснаар халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, хүндрэх болон дахихаас сэргийлнэ.  

Хэрэглэх заавар .  

Нярай:  сироп: ½ -1 ц/х өдөрт 3 удаа.  

Хүүхэд:  сироп: 1 -2 ц/х өдөрт 3 удаа.  

Шахмал:  Хүүхэд : 2 шахмал өдөрт 2 удаа.  

Насанд хүрэгч:  Сироп: 2 ц/х өдөрт 3 удаа.  

                           Шахмал:3ширхэгээр өдөрт 2 удаа  

Шинж тэмдгүүд арилах хүртэл өдөрт 2 шахмалыг, сэргийлэх эмчилгээнд 1 шахмалыг өдөрт 2 удаа ууна.