Таны 0-5 хүртэлх насны хүүхэд тань өдөрт 60 минутаас дээш хугацаагаар гар утсаар тоглодог бол заавал энэ нийтлэлийг уншаарай.
АНУ -д 2020 онд хийгдсэн судалгаагаар 0-5 насны хүүхдүүдийн 60% гар утас өдөр бүр хэрэглэдэг бөгөөд 30% нь 0-2 насандаа анх хэрэглэж эхэлсэн гэсэн үр дүн гарчээ. Мөн 1970 онд 0-4 хүртэлх насны хүүхдүүдийн 4% нь хэл ярианы хөгжил дутмаг байсан бол 2020 онд 25% хүрчээ. 0-5 насны хүүхдүүдэд яагаад гар утас хэрэглүүлдэг талаар эцэг эхчүүдээс асуумжийн аргаар судалгаа хийхэд хүүхдийг хооллохдоо саатааруулах зорилгоор 45% , олон нийтийн газарт уйлуулахгүй тайван байлгах зорилгоор 28%, гэрийн ажлаа хийх цаг гаргахын тулд 30% гэж хариулсан байна.
Манай орны хувьд М.Отгонбаяр судлаачийн (2016) хийсэн судалгаанд Улаанбаатар хотын ерөнхий боловсролын 21 сургуулийн өсвөр насны 383 хүүхдийг хамруулахад таван хүүхэд тутмын нэг нь ухаалаг утсанд донтсон нь тогтоогдсон .
2023 онд АНУ-д хийгдсэн судалгаагаар дөнгөж төрсөн хархны гөлчгийд өдөр бүр 60 минутаар ухаалаг утастай ойрхон байлгаж, цусан дахь дааврын түвшин, тархины хөгжлийг хамааруулан судлахад гар утаснаас ялгарах нам давтамжит цахилгаан соронзон оронгийн нөлөөгөөр цусанд стресс даавар буюу кортизол дааврын түвшин ихэсэж, зан авирын өөрчлөлт ажиглагдсан. Мөн цусанд мелатонин дааврын хэмжээ буурснаар хархны гүн нойрсолтийн хугацаа богиносож байгааг тодорхойлжээ.
0-5 хүртэлх насны хүүхдүүдийн гавлын яс нимгэн, тархинд өдөр бүр шинэ эсүүд үүсч хөгжин хоорондоо холбогдон мэдрэлийн шинэ холбоосууд үүсч байх үед байнга нам давтамжит цахилгаан соронзон оронд үйлчлүүлснээр
-хүүхдийн тархины хөгжилд сөргөөр нөлөөөлөх
-хүүхдийн сурах чадвар буурах
-хэт хөдөлгөөнтөж, анхаарал төвлөрүүлэх хугацаа богиносох
-зан араншингийн өөрчлөлттэй болох
-бие бялдрын хувьд хөдөлгөөний дутагдалтай холбоотойгоор булчин, үений хөгжил сул, ясны бат бэх байдал муудах
-нойрны хямрал, нойрны үргэлжлэх хугацаа багасах, чанаргүй нойртой болох, тавгүй зүүд их зүүдлэх
-Сэтгэл түгшилт илрэх зэрэг олон зовууриуд илэрдэг.
0-5 насны хүүхдүүдэд ухаалаг төхөөрөмж, гар утсыг хэдэн цагаар хэрэглүүлэх вэ? Нам давтамжит цахилгаан соронзон оронгоос хэрхэн хамгаалах вэ?
0-2 насны хүүхдүүдэд ухаалаг гар утсыг огт хэрэглүүлэх шаардлагагүй. Учир нь энэ үед хүүхдийн тархины хөгжлийн эрчимтэй үе учир аль цахилгаан соронзон оронгоос хол байлгах хэрэгтэй. 30 минутаас дээш хугацаагаар 0-2 насны хүүхдүүдийн хажууд гар утсаар ярихад хүүхдийн тархинд тодорхой хэмжээгээр сөргөөр нөлөөлдөг гэж зарим нэг судлаачид үзэж байгаа. Мөн энэ үед хүүхдүүдийг видео утасны дуудлагаар ч яриулахгүй байхыг эмч нар зөвлөж байна . Учир энэ насанд 0-2 насны хүүхэд өөрийн толины тусгалыг ч сайтар ялгаж, ухаарч чаддаггүй учир утасны дэлгэцэнд харагдах өвөө, эмээгээ ч ялган харж чаддаггүй гэнэ шүү.
0-5 насны хүүхэд унтдаг өрөөнд ухаалаг төхөөрөмж, гар утсыг гаргаж холдохыг зөвлөж байна.
Мөн утасгүй чихэвчийг хүүхдэд хэрэглэхийг өндөр хөгжилтэй орнуудад ч гэсэн хориглодог болсон байна. Ухаалаг гар утас, ухаалаг утасгүй чихэвч зэргээс ялгарах цахилгаан соронзон орон нь хүүхдийн тархины гүнд нэвтэрч, тархины эсүүдийн хөгжилд сөргөөр нөлөөлж, тархины хавдар тусах эрсдлийг нэмэгдүүлж байна гэсэн хэд хэдэн судалгаа одоогоор гараад байгаа.
2-5 насны хүүхдийн утасны хэрэглээний дээд хугацаа 30- 60минутаар хэрэглэж байхыг эмч, эрдэмтэд зөвлөж байна.
Ухаалаг гар утасны шалтгаант тархи, мэдрэлийн ядаргааг тайлах арга
14 хоногийн турш хүүхдүүдийг огт утас хэрэглүүлэхгүй, ухаалаг төхөөрөмжгүй, WIFI-гүй орчинд байлгахад хүүхдүүдэд тархины ядралт эрс багасаж, хүүхдийн анхаарал төвлөрөх чадвар эрс сайжирч байгаа нь ажиглагдсан байна.
Мөн хүүхдийн тархи, мэдрэлийг дэмжих олон төрлийн хоол хүнс, самар ногоог хэрэглүүлж үзэхэд хүүхдийн хичээлдээ оролцох идэвхи нэмэгдэж, хүүхэд хоорондын харилцаа сайжирдаг байна.
Хүүхдийн тархи, мэдрэлийн хөгжлийг дэмжих, хордлогоос гаргах шилдэг витамин бол в бүлгийн витаминууд ордог. Ялангуяа В1 В2 В3 В5 В6 нь илүүтэй мэдрэлийн эсүүдийн хоорондын холбоосыг сайжруулах, хүүхдийн танин мэдэх, сурах чадварыг эрс нэмэгдүүлдэг байна.
Танд англи улсад үйлдвэрлэгдсэн 100% жимс ногооноос ялган хийсэн, өнгө үнэр хугацаа уртасгагч бодис агуулаагүй MINI DROPS MULTIVITAMIN зөвлөж байна.
3 сартайгаас 5 хүртэлх насны хүүхэд уухад зориулсан мультивитамин
Найрлага ба үйлдэл:
А витамин өсөлт, хөгжлийг эрчимжүүлнэ, Дархлаа дэмжинэ, Харааны үйл ажиллагаанд эерэг нөлөөлнө. В1, В2, В3, В5, В6, В12 витамин Мэдрэлийн эсийн хэвийн үйл ажиллгааг хангахад оролцоно. Ядралтыг багасгана. Сэтгэн бодох, сурах чадварыг сайжруулна С витамин - Хүний биед нийлэгждэггүй зөвхөн хоол тэжээл, нэмэлт бүтээгдэхүүнээр нөхөгддөг маш хүчтэй антиоксидант бөгөөд бие махбодид төмрийн шимэгдэлтийг сайжруулах, дархлаа тогтолцоог дэмжих, эсийн гэмтэл үүсэхээс хамгаалах зэрэг олон чухал үүрэг гүйцэтгэдэг Д витамин - Дархлаа дэмжинэ. Яс, Шүдний бэхжих үйл явцад оролцож бат бөх байдлыг хангана, Өсөлт нь хоцрохоос урьдчилан сэргийлнэ.