Монголчууд бид баяр ёслолын үеэр, ялангуяа Цагаан сар зэрэг томоохон баяруудаар олон айл хэсэж, элбэг дэлбэг хоол идэх нь түгээмэл. Гэвч их хэмжээний тослог, чихэрлэг, нүүрс ус ихтэй хоол хүнс хэрэглэх нь гэдэсний хэвийн үйл ажиллагааг доголдуулж, ашигтай бактерийн тэнцвэрийг алдагдуулдаг.
Хэтрүүлэн хооллох үед гэдсэнд юу болдог вэ?
- Хоол боловсруулалт муудах– Илүүдэл хоолыг боловсруулж амжихгүйгээс гэдэс дүүрэх, хүнд оргих, өтгөн хатах, гүйлгэх зэрэг зовуурь үүсдэг.
- Ашигтай бактерийн тоо багасна – Их хэмжээний тос, сахар, боловсруулсан хүнс нь гэдэсний хэвийн ашигтай бактерийг багасгаж, хэвийн бус бичил биетэний өсөлтийг нэмэгдүүлдэг.
- Гэдэсний үрэвсэл үүснэ – Гэдэсний ашигтай бактерийн хэмжээ буурснаар ходоод, гэдэсний салст үрэвсэж, хоол боловсруулах тогтолцоо хямарна.
Ашигтай бактер яагаад чухал вэ?
Гэдэс бол бидний хоёр дахь тархи гэж хэлж болохуйц чухал эрхтэн. Ашигтай бактерийн тоо алдагдвал зөвхөн хоол боловсруулах эрхтэн тогтолцоо хямраад зогсохгүй дархлаа тогтолцоо, арьсны эрүүл мэнд, сэтгэл санаанд ч сөрөг нөлөө үзүүлдэг.
Vitamix Probiotic нь гэдэсний ашигтай бактерийг нөхөж, гэдэсний хэвийн орчныг сэргээхэд тусалдаг.
Vitamix Probiotic хэрэглэснээр ямар ач тустай вэ?
- Хоол шингээлтийг дэмжинэ – Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлж, хоол боловсруулах явцыг хурдасгана.
- Зовуурь намдаана – Хоол идсэний дараах хүнд мэдрэмж, гэдэс дүүрэх зовуурийг багасгана.
- Дархлаа дэмжинэ – Гэдэсний микрофлорыг тэнцвэржүүлж, хорт бодисыг гадагшлуулна.
- Батга гаралтыг бууруулна – Гэдэсний эрүүл байдал арьсны эрүүл мэндтэй шууд холбоотой тул ашигтай бактери нэмэгдсэнээр арьсны үрэвслийг багасгана.
Цагаан сарын дараа гэдсээ хамгаалаарай!
Хэт их хоол идсэнээс болж хоол боловсруулалт доголдож, гэдэс хямарсан бол Himalaya Triphala болон Vitamix Probiotic-ийг хамтад нь хэрэглэж, гэдэсний эрүүл мэндээ хамгаалаарай!
Himalaya Triphala болон Vitamix Probiotic АГАР фармын бүх салбараас авах боломжтой.