Цэвэршилтийн дараах үед эстроген дааврын дутагдлын улмаас нийт эмэгтэйчүүдийн 40%-д ясны сийрэгжилт үүсдэг.
Яагаад цэвэршилтийн үед ясны сийрэгжилт үүсдэг вэ?
Эстроген даавар нь ясны нягтралыг хадгалахад чухал үүрэгтэй. Харин цэвэршилтийн үед (ойролцоогоор 45-55 насны хооронд) энэ дааврын хэмжээ огцом буурснаар ясны эдийн задралыг түргэсгэж, ясны эсийн үүсэлтийг удаашруулдаг. Үүний үр дүнд яс хэврэгшиж, хугарах магадлал ихэсдэг.
Судлаач Е.Е.Михайловын Л.Үнэнцацрал нарын судлаачдын хийсэн "УЛААНБААТАР ХОТЫН ЦЭВЭРШИЛТИЙН НАСНЫ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЯСНЫ СИЙРЭГЖИЛТЭД НӨЛӨӨЛӨХ ЗАРИМ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА" сэдэвт судалгаанд
- Ясны сийрэгжилтийн 80% нь цэвэршилтийн дараах үеийн эмэгтэйчүүдэд тохиолддог.
- Гэмтлийн бус ясны хугарлын 50% нь цэвэршилтийн насны эмэгтэйчүүдэд илэрдэг.
- Эмэгтэйчүүдийн ясны хугарах эрсдэл эрэгтэйчүүдээс 6.4 дахин өндөр.
Ясны сийрэгжилтийн шинж тэмдгүүд:
- Нуруу, бүсэлхий орчмоор байнга өвдөх
- Биеийн өндөр багасах, бөгтөр болох
- Бага зэргийн цохилт, уналтаас болж яс хугарах
- Амархан ядрах, булчин сулрах
Ясны сийрэгжилтээс хэрхэн сэргийлэх вэ?
- Кальци, Д витамин хангалттай хэрэглэх
- Тогтмол дасгал хийх (алхах, гүйх, хүчний дасгал)
- Эрүүл хооллох (уураг, эрдэс бодисоор баялаг хүнс)
- Тамхи, архины хэрэглээг багасгах (Тамхи татах, архи хэтрүүлэн хэрэглэх нь ясны нягтралыг бууруулдаг.)
- Ясны нягтын шинжилгээ хийлгэж, эрсдэлийг эрт илрүүлэх
- Эстроген дааврын түвшинг хэмжүүлэх, шаардлагатай бол эмчтэй зөвлөлдөн эмчилгээ эхлүүлэх
Эстроген дааврын түвшинг нэмэгдүүлж яс сийрэгжилтээс сэргийлэх ургамлын найрлагатай Меносан эмийг танилцуулж байна.
Меносан нь фитоэстроген агуулсан 100% ургамлын найрлагатай, аюулгүй бүтээгдэхүүн юм.
✔ Сарака индика, хэрээн нүд зэрэг ургамлууд нь фитоэстроген агуулж, эстроген даавар төст үйлдэл үзүүлнэ.
✔ Цэвэршилтийн зовуурийг багасгана – Халуу оргих, хөлрөх, нойргүйдэх, сэтгэл санааны тогтворгүй байдал
✔ Гаж нөлөөгүй, хавдар үүсгэх эрсдэлгүй
✔ Хэрэглэх заавар: Өдөрт 2 удаа 1 шахмалаар ууна.
✔ Курс эмчилгээ: 12-18 сар
Меносан нь олон судалгаагаар цэвэршилтийн үеийн зовуурийг бууруулах үр дүнтэй бөгөөд удаан хугацаанд хэрэглэхэд эрсдэлгүй болох нь нотлогдсон.
Меносан-г бүх эмийн сангуудаас жоргүй авах боломжтой.