Уушги бол хүний аминчухал 5 эрхтний нэг юм. Хүн өдөрт 24000 удаа амьсгалж, 18000литр хүчилтөрөгчийг ашигладаг. Тамхи татах үед нэг удаагий соролтоор 6000 гаруй хортой нэгдлүүд уушги луу орж, улмаар цусны эргэлтэнд орж бусад эрхтнүүдийг ч гэмтээдэг. Эхний бай болсон уушгины гуурсан хоолойн салст нь гэмтэн, өөрийгөө цэвэршүүлэх сормуус эсүүдийн үхжин, хундаган эсүүд олширон цэр салстаар гуурсан хоолойнууд бөглөрч эхлэнэ. Үүний улмаас хүнд хүчилтөрөгч дамжин орох гуурсан хоолой байхгүйгээс хүчилтөрөгчийн дутагдалд үүсч, эрхтэн систем бүрээс эмгэг өөрчлөлт илэрнэ. Жишээ нь :
Тархинд хүчилтөрөгч дутагдснаас тархи амрахгүй, сурах чадвар буурч , анхаарал төвлөрөхгүй, сэтгэлээр унах, амрахн мартах , сэтгэл түгших зэрэг зовуурь илэрч байхад ходоод, гэдсэнд хүчилтөрөгч дутагдснаас нойр булчирхай цөсний хэвийн ялгаралт буурах, хэвийн бичил биетний тоо цөөрөх, хоолны шингэц буурах, дааврын тогтолцоонд стресс гормон ихээр ялгарна.
Тамхиа хаяж чадахгүй байгаа бол ядаж жилдээ нэг удаа уушгинд хуримтлагдсан цэрээ гадагшлуулах нь маш чухал юм.
Уушги цэвэрлэх 10 өдөрт нэгдээрэй.
Энэхүү уушги цэвэрлэх 10 өдрийн хөтөлбөрт
-Агаарын бохирдолтой орчинд амьдардаг хүмүүс
-Тамхи татдаг хүмүүс / цахилгаан эсвэл утаат/
-Ажлын таагүй нөхцөлтэй хүмүүс / тоос тоосонцортой, хорт хий эсвэл хэт хүйтэн , хэт халуун орчин/
-Амьсгалын замын өвчнөөр (ханиад томуу, уушгины хатгалгаа, бронхит ) өвдсөн эсвэл эмнэлгээс саяхан гарсан хүмүүс зэрэг хамрагдахыг уриалж байна.
Уушгийг хамгийн сайн цэвэрлэх энгийн үр дүнтэй 5 аргын тусламжтай 10 өдрийн турш уушгиа цэвэрлэнэ.
Амьсгалын замыг бүхэлд сэргээх, дахин эргэн нөхөн төлжихөд амьсгалын дасгал маш чухал. Хүн болж , эх дэлхийд ирсэн мөчөөсөө эхлэн бид бүгд аяндаа амьсгалж сурсан боловч ихэнх амьсгал авалт, гаргалт нь буруу байдагтай холбоотойгоор бид амьсгалын эрхтнээ бүрэн ашиглаж чаддаггүй. Хэрэв бид зөв амьсгалж, уушгиа бүтэн тэлж, амьсгалаа бүрэн гаргаж сурвал бидэнд гайхалтай өөрчлөлтүүд мэдрэгдэнэ. Иймээс зөв амьсгалж сурцгаая. Амьсгал авах үед хэвлий түмбийж томрон, өрц доошилж, уушги бүрэн тэлэгдэж, агаараар дүүрч байгаа нь мэдрэгдэнэ. Харин амьсгал гаргахдаа хэвлий татагдаж, амаараа амьсгалаа зөөлөн үлээж гаргана. Өдөрт 10-15 удаа энэхүү дасгалыг хийнэ.
Амьсгалын дасгалын маш олон техник байдаг. Хамар дайврын эрхтний үрэвсэлтэй, уушгины хүнд өвчлөлтэй үед хийх дасгалууд хүртэл байдаг. Илүү дэлгэрэнгүй амьсгалын талаар мэдлэгтэй болохыг хүсвэл Жеймс Нестор зохиолчийн Амьсгал номыг бүрэн уншихыг танд санал болгож байна.
2. Ус ууж, амьсгалын замыг чийгшүүлэн, үрэвслийг дарах, өөрийгөө цэвэршүүлэх тогтолцоог дэмжих арга
Амьсгалын замын өөрөө өөрийгөө цэвэршүүлэх тогтолцоо буюу мукоциллиар цэвэрлэгээ гэдэг нь гуурсан хоолойн хучуур эпители давхаргад байрлах хундган эс, сормууст эс, суурийн завсрын эс зэргээс бүтдэг. Хундган эсээс муцин буюу салс ялгарч гаднаас орж ирсэн дэгдэмхий бодисыг гадагшлуулах үүрэгтэй. Сормуус эсүүд нь оройдоо сормуустай бөгөөд амьсгалын замд орж ирсэн гадны биетийг намирах хөдөлгөөнөөр биеэс гадагшлуулах үүрэгтэй. Үүнийг мукоциллиар цэвэрлэгээ гэнэ. Эрүүл үед уушгины гуурсан хоолойн шүүрэл 2 цаг тутам шинэчлэгдэж, гуурсан хоолойн шүүрэл ариун байх боломж бүрддэг. Ус өдөрт 8 аяга ууснаар энэхүү уушгины өөрийн цэвэрлэгээний үйл ажиллагааг дэмжих чухал нөлөөтэй. /3/ Усыг аль болох өдрийн туршид бага багаар шимж уувал илүү үр дүнтэй байдаг.
3. Уушги цэвэрлэх эмийн ургамлын ханд Кофлет уух
Агаарын бохирдолтой орчинд удаан амьдрах, тамхи их татах, тоосонцор ихтэй , хэт халуун эсвэл хэт хүйтэн газарт удаан ажиллах, амьсгалын замын өвчлөлөөр ойр ойрхон өвдөх үед уушгины өөрөө өөрийгөө цэвэрлэх үйл ажиллагаа алдагдаж, уушгины хундаганцар эсүүд хэт томорч, хэт идэвхжих ба гуурсан хоолойн булчин зузаарч, сормууст эсүүд цөөрч , гуурсан хоолойн шүүрлийн гадагшилт удааширч, их хэмжээний өтгөн цэр уушгины гуурсан хоолой, гуурсанцарт хуримтлагдан бөглөж цаашлаад үрэвслийн улмаас гуурсан хоолойн хавагнан, амьсгалын зам нарийсан хана нь хавагнаж, амьсгаадах, цэртэй ханиалгах, бие сулрах, халуурах, ядрах, хөлрөх, ажлын чадвар буурах зэрэг зовуурь бага багаар илэрч эхэлнэ. Иймээс аливаа ханиад томуу, цаашлаад уушгины өвчлөлүүдийг бүрэн эдгээж, уушгийг бүрэн цэвэрлэхийн тулд уушги цэвэрлэх чихэр өвс, лидэр, жүр үр, адхота васика , гүгэл модны давирхай, зөгийн балыг хамгийн өндөр тунгаар агуулсан кофлет сиропоос өглөөний цайны дараа 10мл , өдөр 12 цагт 10 мл тус тус ууж, уушгины гүн дэх цэрийг гадагшлуулж, үрэвслийг дарж, гуурсан хоолойн хавагналтыг бууруулж, уушги өөрийгөө цэвэрлэх үйл ажиллагааг сэргээхэд оролцно. 10 өдрийн турш уухад маш үр дүнтэй. Уушгинаас цэрийг гаргахын тулд ханиалгалт рефлексийн замаар үүсгэж , ханиалгуулан цэрийг гадагшлуулдгыг анхаараарай. Эхний 5 хоногт ялангуяа ханиалгалт нэмэгддэг байгаа шүү.
4. Усны уур эсвэл цайны уураар утах арга
Уушгины мукоциллиар цэвэрлэгээ дэмжих физик эмчилгээний сонгодог жишээ бол яах аргагүй усны уураар утах арга юм. Усны уураар утахад мөн л гуурсан хоолойн дэх цэрийг шингэрүүлж, сормууст эсүүдийн үйл ажиллагааг дэмжин уушгинаас цэрийг гадагшуулахад хялбар болгож өгнө. Иймээс уушги цэвэрлэх 10 хоногийн 2, 5, 8 дэх хоногуудад усны уураар утах аргыг 10-15 минутаар хийгээрэй. Утахдаа 1-2 литр буцалсан усанд розмарин, гангыг хийж хандлаад, толгой дээгүүрээ алчуур бүтээж 10-15 минут утна. Ургамлын харшилтай бол хар цай эсвэл зөвхөн цэвэр буцалсан усаар утаж болно. Артерын даралт ихсэлттэй бол эхлээд артерын даралтаа шалгаж үзсний дараа хийхийг зөвлөж байна.
5.Уушгины цэрийг гадагшлуулах доргионт массаж иллэг хийх арга
Энэ нь мөн л уушгины гуурсан хоолойд хуримтлагдсан цэрийг гадагшлуулах , гуурсан хоолойн үрэвслийг дарах, хэсэг газрын цусан хангамжийг сайжруулах зорилготой иллэг юм. Массаж иллэгийг хийхдээ цээжийг бага зэрэг доош байрлуулсан байдалд хийвэл илүү үр дүнтэй. Мөн иллэгийг цээжний доод хэсгээс эхлэн 2 талд тэгш хэмтэйгээр жигд дундаж хүчээр доргиох байдлаар гарын алгаар цохиж хийнэ. Энэхүү иллэгийг уушги цэвэрлэх 10 өдрийн 3, 6, 9дэх өдрүүдэд хийхийг зөвлөж байна. Уушгины хүнд өвчтэй, хавирга хугарсан үед хийхийг хориглоно.
Уушги цэвэрлэх 10 өдрийн дэглэмийн хэрэгжүүлэхэд туслах шалгах хуудсыг дор хавсаргав. Та хэрэгжүүлэхээр шийдсэн бол хэвлэж аваад өдөр бүрээр нь өнгөөр будах эсвэл зөв тэмдэг хэрэглэх зэргээр тэмдэглэн өөрийгөө шалган, 10 өдрөө үр дүнтэй өнгөрүүлээрэй.
Энэхүү 5 арга танд ямар үр дүн авчирснаа бидэнтэй хуваалцахыг хүсвэл АГАРФАРМ фейсбүүк хуудас луу та мессеж илгээгээрэй.
Танд амжилт хүсье.