Хэвлийн таргалалт таныг зовоож байна уу?

Ихэнх эмэгтэйчүүдэд 45 наснаас эхлэн хэвлийн хэсэгт өөх хуримтлагдаж хэвлийн таргалалт үүсэх хандлагатай байдаг. Үүний шалтгааныг хамтдаа тодруулцгаая. Ихэвчлэн цэвэршилтийн үед бодисын солилцооны хямрал үүссэнээс болж хэвлийн таргалалт үүсдэг. 

Цэвэршилтийн үеийн хэвлийн таргалалтын шалтгаан:

  1. Эстроген дааврын бууралт - Цэвэршилтийн үед өндгөвчнөөс ялгарах эстроген дааврын хэмжээ огцом буурдаг. Энэ нь бодисын солилцооны хурдыг удаашруулж, хэвлийн орчим өөхний хуримтлал үүсэхэд хүргэдэг.
  2. Инсулины мэдрэг чанар буурах - Дааврын өөрчлөлт нь инсулины мэдрэг чанарт нөлөөлж цусан дахь сахрын түвшинг тогтворгүй болгосноор өөх хуримтлагдах шалтгаан болдог.
  3. Булчингийн масс багасах - Нас ахих тусам булчингийн масс багасаж, бодисын солилцоо удааширдаг. Булчин багасах нь илчлэг шатаах процессыг удаашруулж, өөх хуримтлагдах нөхцөлийг бүрдүүлдэг.
  4. Стресс, кортизол дааврын нөлөө - Стресс ихтэй үед кортизол гэх стрессийн дааврыг ихээр ялгаруулдаг бөгөөд энэ нь хэвлийн орчимд өөх хуримтлагдах шалтгаан болдог.

Хэвлийн таргалалтын улмаас үүсэх эрсдэл:

Цэвэршилтийн дараах хэвлийн таргалалт нь дараах эрүүл мэндийн эрсдэлүүдийг нэмэгдүүлдэг:

  1. Зүрх судасны өвчин - Хэвлийн өөх их байх нь цусны даралт ихсэх, судасны хатуурал үүсэх эрсдэлтэй.
  2. Чихрийн шижин - Өөх хуримтлагдах нь инсулины хариу үйлдлийг бууруулж, 2-р төрлийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг нэмэгдүүлнэ.
  3. Сэтгэл санааны тогтворгүй байдал - Хэвлийн таргалалт нь сэтгэл гутрал, нойрны асуудал үүсгэх магадлалтай.
  4. Ясны сийрэгжилт - Бодисын солилцооны өөрчлөлт нь кальцийн шимэгдэлтийг бууруулж, ясны сийрэгжилтийн эрсдэлийг нэмэгдүүлнэ.

Хэрхэн хэвлийн таргалалтаас сэргийлэх зөвлөмж

  • Илүүдэл нүүрс ус, чихэр, боловсруулсан хүнснээс татгалзаж, уураг, эрүүл өөх тос, эслэгээр баялаг хүнс хэрэглэх
  • Өдөрт 30-45 минут аэробик хөдөлгөөн (алхах, гүйх, усанд сэлэх)
  • Бясалгал, иога, амьсгалын дасгал тогтмол хийх
  • Шөнө 7-8 цагийн чанартай нойр авах
  • Архи, тамхи гэх мэт муу зуршлаас татгалзаххэрэглэхгүй байх 
  • Өдөрт 2-3 литр ус уух
  • Эстроген дааврын түвшинг хэмжүүлэх, шаардлагатай бол эмчтэй зөвлөлдөн эмчилгээ эхлүүлэх

Эстроген дааврын түвшинг нэмэгдүүлж бодисын солилцооны хямралыг засах ургамлын найрлагатай Меносан эмийг танилцуулж байна.

Меносан нь фитоэстроген агуулсан 100% ургамлын найрлагатай, аюулгүй бүтээгдэхүүн юм.

✔ Сарака индика, хэрээн нүд зэрэг ургамлууд нь фитоэстроген агуулж, эстроген даавар төст үйлдэл үзүүлнэ.
✔ Цэвэршилтийн зовуурийг багасгана – Халуу оргих, хөлрөх, нойргүйдэх, сэтгэл санааны тогтворгүй байдал
✔ Гаж нөлөөгүй, хавдар үүсгэх эрсдэлгүй
✔ Хэрэглэх заавар: Өдөрт 2 удаа 1 шахмалаар ууна.
✔ Курс эмчилгээ: 12-18 сар

Меносан нь олон судалгаагаар цэвэршилтийн үеийн зовуурийг бууруулах үр дүнтэй бөгөөд удаан хугацаанд хэрэглэхэд эрсдэлгүй болох нь нотлогдсон.

Меносан-г бүх эмийн сангуудаас жоргүй авах боломжтой.