Хамгийн аюултай элэгний вирус
Элэгний өвчлөлийн тухай ярихаар хүмүүс ихэвчлэн В, С вирусыг л мэддэг. Гэтэл түүнээс ч илүү аюултай нэг вирус байдаг нь Д вирус (Hepatitis D) юм. Энэ нь ердийн хүнд биш, В вирус тээгчдэд л халддаг онцлогтой, маш ховор боловч хурц явцтай, амь насанд заналхийлж болох халдварт өвчин юм.
Д вирус хэрхэн халддаг вэ?
Д вирус нь өөрөө дангаар халдварлаж чаддаггүй. Тэр зөвхөн элэгний В вирус (HBV)-тэй хамт байх үед л бие дотор үржиж, элгийг гэмтээж эхэлдэг. Тиймээс хэрэв та В вирусын халдвартай бол, Д вирусын халдварт өртөх эрсдэлтэй гэсэн үг.
Дараах байдлаар халдварлаж болно:
- Цусаар (зүү, тариур хуваах, цус сэлбэх үед)
- Халдвар авсан хүнтэй хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орох
- Ээжээс урагт төрөх үед
Яагаад Д вирус хамгийн аюултайд тооцогддог вэ?
Д вирусын халдвар нь энгийн В вирусын халдвараас хурдан явцтай, элгийг богино хугацаанд ноцтой гэмтээдэг. Судалгаагаар, В вирусын халдвартай хүний 10 хүн тутмын 1 нь Д вирусын халдвар давхар авсан байдаг ба эдгээр хүмүүсийн:
- 70-80% нь элэгний хатуурал (цирроз)-тай болдог
- 15-20% нь элэгний хавдар үүсгэх эрсдэлтэй
- Зарим нь хэдхэн жилийн дотор элэгний дутагдалд орж амь насаа алдах ч эрсдэлтэй
Энэ бол зүгээр нэг тоо биш — үнэхээр хурц, аймшигтай халдвар юм.
Шинж тэмдэг нь ямар байдаг вэ?
Эхний үед шинж тэмдэг илрэхгүй ч, цаашлаад:
- Бие сульдах, ядрах
- Хоолонд дургүй болох
- Шарлалт
- Элэг орчмоор өвдөх
- Хэвлий хөөх
- Хурдан турах
гэх мэт шинжүүд илэрдэг. Гэтэл зарим тохиолдолд эдгээр нь бүр сүүл үед буюу элэг их хэмжээгээр гэмтсэний дараа илэрдэг тул анхааралгүй явж болохгүй.
Урьдчилан сэргийлэх боломжтой юу?
Аз болоход Д вирусаас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол В вирусын вакцин юм. Учир нь Д вирус В вирусгүйгээр халдварлаж чаддаггүй тул, В вирусын эсрэг дархлаатай хүн Д вирусаар халдварлахгүй.
Урьдчилан сэргийлэх зөвлөмж:
- В вирусын эсрэг вакцинд хамрагдах
- Цусаа тогтмол шалгуулах
- Хурдан зүү, багаж хэрэгсэл ашиглахгүй байх
- Бэлгийн харьцаанд хамгаалалт хэрэглэх
- Элэгний шинжилгээнд жил бүр тогтмол хамрагдах
Эмчилгээ байдаг уу?
Одоогоор Д вирусыг бүрэн эмчилдэг эм байхгүй ч, сүүлийн жилүүдэд Булевиртид гэх эмчилгээ зарим хүмүүст үр дүн өгч байгаа. Гэхдээ эмчилгээний үр дүн хүн бүрт өөр, элэгний байдал, халдварын шатнаас ихээхэн хамаардаг.
Тиймээс хамгийн чухал зүйл бол урьдчилан сэргийлэх, тогтмол хянах юм.
???? Элэгний В болон Д вирусын халдвартай хүмүүст зориулсан, ургамлын гаралтай тусгай найрлагатай бүтээгдэхүүн бол Himalaya брендийн Лив.HB юм. Энэхүү бүтээгдэхүүн нь элэгний эсийг хамгаалж, В вирусын нөлөөг бууруулахад дэмжлэг үзүүлдэг талаар судалгаагаар батлагдсан байдаг.
Лив.HB нь:
- Гепатит В вирусын үржлийг дарангуйлна.
- Элэгний хатуурал, хавдар үүсэхээс сэргийлнэ.
- Элэгний эд, эсийг нөхөн сэргээнэ.
Элэг бол таны амьдралын хөдөлгүүр. Түүнийг хамгаалах нь бидний үүрэг юм. ????