Бөөрөө хамгаалах зөв хооллолт

Бөөрний эмгэгтэй  хүмүүс зөв хоолны  дэглэм баримталснаар  бөөрний өвчний хүндрэлээс сэргийлж, бөөрний үйл ажиллагааг дэмжих боломжтой.

Доорх зөвлөмжийг өдөр тутмын амьдралдаа хэвшүүлээрэй.

1. Давсны хэрэглээг багасгах

  • Өдөрт 5 гр-аас илүүгүй давс хэрэглэх (ойролцоогоор 1 цайны халбага).
  • Давс ихтэй хоол (шарсан мах, даршилсан ногоо, бэлэн хоол, түргэн хоол)-ыг аль болох зайлсхийх.
  • Хоолондоо давсны оронд нимбэг, сармис, сонгино зэрэг байгалийн амтлагч хэрэглэх.

2. Усны зохистой хэрэглээ

  • Өдөрт 1.5-2 литр ус уух (Эмчийн зөвлөгөөний дагуу хэмжээг тохируулах).
  • Газтай, өнгөтэй ундаа, кофе, хэт чихэрлэг шүүснээс татгалзах.
  • Шээсний өнгө, биед шингэний хуримтлал байгаа эсэхийг ажиглаж, усны хэрэглээг тохируулах.

3. Уураг зохистой хэрэглэх

  • Уургийн хэрэглээг хэтрүүлэхгүй байх (мах, өндөг, загас, шош, буурцагт ургамал гэх мэт).
  • Өвчний үе шат, бөөрний үйл ажиллагаанаас хамаарч уургийн хэмжээг тохируулах (Эмчийн зөвлөгөөг дагах).
  • Амьтны гаралтай уургийг бага хэмжээгээр хэрэглэж, ургамлын уураг түлхүү хэрэглэх.

4. Кали, фосфорын хэмжээг хянах

  • Кали ихтэй хүнсний бүтээгдэхүүн (гадил, улбар шар жимс, төмс, өргөст хэмх, самар)-ийг зохистой хэмжээгээр хэрэглэх.
  • Фосфор ихтэй сүү, сүүн бүтээгдэхүүн, боловсруулсан мах (хиам, зайдас)-ыг багасгах.
  • Шинэхэн ногоо, жимсийг эмчийн зөвлөгөөгөөр тохируулан хэрэглэх.

5. Эрүүл, тэнцвэртэй хооллох

  • Ханасан өөх тос багатай, тэжээллэг хоол сонгох.
  • Ногоо, жимсийг тохируулан хэрэглэх.
  • Хэт их чихэрлэг, боловсруулсан хүнснээс зайлсхийх.
  • Өдөрт бага хэмжээгээр, олон удаа хооллох (3-5 удаа).

Санамж:

1. Бөөр өвдсөн үед зөв хоолны дэглэм баримтлахаас гадна, эмийн зохистой хэрэглээ ч маш чухал. Тухайлбал, ургамлын найрлагатай "Цистон" эм нь бөөрний үрэвсэл намдаах, шээс хөөх, чулууг гадагшлуулах үйлдэлтэй тул эмчилгээний үр дүнг нэмэгдүүлдэг.

2. Хоолны дэглэмээ зөв зохицуулж, эмчийн зааврын дагуу "Цистон" зэрэг ургамлын гаралтай бэлдмэлийг хавсран хэрэглэх нь бөөрний үйл ажиллагааг дэмжихэд тустай.

3. Бөөр өвдсөн үед давс, уураг ихтэй хүнснээс зайлсхийж, шингэн зүйл хангалттай уух хэрэгтэй. Мөн энэ үед "Цистон" эмийг хэрэглэснээр шээсний замыг цэвэрлэж, өвдөлт намдаахад дэмжлэг үзүүлнэ.

Бөөрөө хамгаалж, эрүүл амьдралыг хэвшүүлье!