1. Ерөндөг тавиулснаас болж яагаад үтрээний үрэвсэл үүсдэг вэ?
Спираль нь өөрөө бактер үүсгэгч биш ч гэсэн тавигдах процесс, гадаад биетийн нөлөөгөөр дараах байдлаар үтрээний үрэвсэл үүсэх магадлалтай:
- Халдвар орох – Спираль тавих үед ариун бус нөхцөл байдал, эмчийн алдаа, эсвэл тухайн эмэгтэй өмнө нь эмчилгээ хийгдээгүй бэлгийн замын халдвартай байсан бол үрэвсэл үүсч болдог.
- Бактерийн тэнцвэр алдагдах – Спираль тавиулсны дараа зарим эмэгтэйчүүдийн үтрээний ашигтай болон хортой бактериудын тэнцвэр алдагдаж, үнэртэй ялгадас, загатнах шинж илэрч болно.
- Дархлааны хариу урвал – Зарим хүний бие спиральд хэт мэдрэг байж, дархлааны урвал үүсгэж, үрэвсэл бий болгох нь бий.
2. Ерөндөг тавиулсны дараа дараах шинжүүд илэрвэл эмчид яаралтай хандаарай!
- Халуурах, бие сульдах шинж илрэх
- Хүчтэй өвдөлт, доош татах мэдрэмж төрөх
- Үтрээний орчмоор загатнах, хорсох
- Үтрээнээс эвгүй үнэртэй ялгадас гарах
- Цусархаг ялгадас эсвэл тогтворгүй цус гарах
- Шээс хүрэх мэдрэмж ихсэх, шээх үед хорсох
3. Үтрээний үрэвслээс хэрхэн сэргийлэх вэ?
- Эмчийн үзлэгт хамрагдах - Спираль тавиулахын өмнө эмчийн үзлэгт орж үрэвсэл байвал бүрэн эмчлүүлэх шаардлагатай.
- Ариун цэврийг чанд сахих – Өдөр тутам үтрээгээ хэт их савангаар угаахгүй, зөвхөн бүлээн усаар угаах нь хэвийн бичил орчинг хадгална.
- Даавуун дотуур хувцас өмсөх – Агаар нэвтрэхгүй, бариу хувцас өмсөх нь бактери үржих таатай орчин болдог учир даавуун дотуур хувцас сонгох
- Тогтмол хянуулах – Ерөндгийн байрлал зөв эсэхийг эхо шинжилгээгээр жилдээ 2-3 удаа шалгуулах хэрэгтэй.
- Дархлаагаа дэмжих – Эрүүл хооллолт, хангалттай амралт болон ургамлын найрлагатай Лукол эмийг хэрэглэх нь үтрээний хэвийн микрофлорыг дэмжинэ.
Лукол эм нь эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн замын эрүүл мэндийг дэмжих, үрэвслийн эсрэг, дархлаа сайжруулах үйлчилгээтэй ургамлын гаралтай эм юм.
Лукол эмийн үйлдэл:
- Нян, мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй – Бактери, мөөгөнцрөөс үүдэлтэй халдвар, үрэвслийг намдаана.
- Умайн салстыг нөхөн төлжүүлж, эд эсийн нөхөн төлжилтийг хурдасгана.
- Үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах – Үрэвслийг хянан зохицуулж, бага аарцгийн эрхтнүүдийн өвдөлтийг бууруулна.
- Агчил тавиулах, шүүрэл бууруулах – Булчингийн агчилтыг суллаж, хэвийн бус ялгарлыг багасгана.
- Антиоксидант үйлчилгээтэй – Эсийн гэмтлийг багасгаж, биеийн ерөнхий дархлаа, тэсвэрийг сайжруулна.
- Нуруу, ууцны өвдөлтийг багасгана.
Лукол – Хэрэглэх заавар:
- Хэрэглэх тун: Өдөрт 2 удаа, 2 шахмал ууна.
- Хэрэглэх хугацаа: Шинж тэмдэг арилтал үргэлжлүүлэн хэрэглэнэ.
- Курс эмчилгээ: 1-3 сар
Лукол эмийг бүх эмийн сангуудаас жоргүй авах боломжтой.
Үнэ: 19'990 ₮
Захиалах утас: 7610-7677