Төрөлт гэдэг бол эмэгтэй хүний бие махбод, сэтгэл зүйд маш их ачаалал өгдөг томоохон үйл явц. Хүн бүр л төрсний дараа ээжүүд ядардаг гэж ярьдаг. Гэхдээ яг тэр ядаргаа ямар мэдрэмж төрүүлдэг, яагаад ингэж хэт ядардаг болохыг төдийлөн мэддэггүй. Энэ нь энгийн “ядаргаа” мэт санагдах ч үнэндээ тодорхой витамин, эрдсийн дутагдалтай холбоотой байх магадлал өндөр.
Төрсний дараах ядаргаа үүсгэдэг шалтгаанууд:
1. Дааврын огцом өөрчлөлт: Төрсний дараа эстроген, прогестерон зэрэг жирэмсний үед өндөр байсан дааврууд огцом буурснаас ядаргаа, сэтгэл гутрал, анхаарал төвлөрөлт муудах, нойргүйдэл зэрэгт хүргэдэг.
2. Нойрны хямрал: Шинэ төрсөн нярай 2-3 цаг тутамд сэрж, хөхүүлэх, живх солих шаардлагатай байдаг учир байнга ээжийн нойрны хэмнэл өөрчлөгддөг.
3. Цус алдалт ба төмрийн дутагдал: Төрөх үед болон дараа нь цус алдах нь төмрийн нөөц багасаж, цус багадалт үүсгэх эрсдэлтэй.
4. Сэтгэл санааны өөрчлөлт: Шинэ амьдралын хэв маяг, хариуцлага нэмэгдэх нь сэтгэлзүйн түвшинд асар их ачаалал үүсгэж төрсний дараах сэтгэл гутрал үүсгэх магадлалтай.
5. Эрдэс, витамины дутагдалд орох:
- Төмөр - Төмрийн дутагдал нь төрсний дараах эмэгтэйчүүдийн дунд хамгийн түгээмэл. Энэ нь цус багадалт үүсгэж, ядрах, толгой эргэх, зүрх дэлсэх зэрэг шинж илэрдэг.
- B бүлгийн витамин - Дутагдсанаар ядрах, анхаарал төвлөрөхгүй байх, гар хөлөөр жирвэлзэх зэрэг шинж илэрч болно.
- Фолийн хүчил - Улаан эсийн бүтцэд чухал үүрэгтэй тул дутагдсанаар мөн цус багадалт, сульдаа шинж илэрч болно.
- Д амин дэм - Дархлаанд чухал нөлөөтэй учир дутагдсанаар сэтгэл санаа унах, ядаргаа ихсэх, булчин сулрах зэрэг шинж тэмдэг үүсдэг.
- Магни - Магни нь мэдрэлийн системд тайвшруулах үүрэгтэй тул дутагдсанаар нойргүйдэх, ядрах, булчин чичрэх шинж илэрч болно.
Төрсний дараах ядаргааг хэрхэн даван туулах вэ?
- Нойрны чанарыг сайжруулах: Шөнө бүр ижил цагт унтаж, хүүхэд унтаж байх үед хамт унтахыг хичээх
- Тэнцвэртэй хооллох: Өдөрт хангалттай уураг, төмөр, омега-3 тосны хүчил, В бүлгийн амин дэмүүдийг авах нь энергийн түвшинг сэргээхэд дэмжлэг үзүүлдэг.
- Хөнгөн дасгал хөдөлгөөн хийх: Аажмаар алхах, сунгалтын дасгалууд хийснээр цусны эргэлтийг сайжруулж, ядаргааг багасгана.
- Сэтгэлзүйн дэмжлэг авах: Сэтгэлзүйн зөвлөгөө, бүлгийн уулзалт, ойр дотныхны дэмжлэг чухал. Төрсний дараах сэтгэлзүйн өөрчлөлтийг хялбаршуулж, эрүүл сэргэхэд тусалдаг.
- Хөхүүл үед шаардлагатай эрдэс витаминыг нөхөх нэмэлт витамин хэрэглэх: NATURE’S AID брэндийн Pregnancy & Calcium, Magnesium, D3 – Хөхүүл эхчүүдэд зориулсан төгс хослол!
Хөхүүл ээжийн багц хэрэглэснээр:
- Ядралтыг багасгаж, стрессийг бууруулна
- Сүүний гарцыг нэмэгдүүлнэ
- Яс сийрэгжилтээс сэргийлж, дархлааг дэмжинэ
- Хүүхдийн яс, мэдрэлийн хөгжлийг дэмжинэ
Хэрэглэх арга:
- 1 ширхгээр өдөрт 1 удаа хооллох үед ууна.
Эмчийн зөвлөгөө: 80808385