Шамбарам нь шулуун гэдэс болон хошного орчмын венийн судаснууд хавагнаж, үрэвсэхийг хэлдэг. Жирэмсэн эмэгтэйчүүдийн 25-35%-д нь шамбарам илэрдэг бөгөөд ихэвчлэн жирэмсний сүүлийн гурван сард тохиолддог.
Яагаад жирэмсэн үед шамбарам үүсдэг вэ?
Жирэмсэн үед шамбарам үүсэх гол шалтгаанууд:
- Ураг томрох: Ураг томрох тусам умай томорч, аарцгийн хөндийд даралт ихсэж шулуун гэдэс рүү шахсанаар венийн судаснууд хавагнана.
- Цусны эзлэхүүний өөрчлөлт: Жирэмсний үед цусны хэмжээ нэмэгдэж, судсанд ачаалал өгнө.
- Дааврын өөрчлөлт: Прогестерон даавар гэдэсний хөдөлгөөнийг удаашруулж, өтгөн хаталтад хүргэдэг.
- Өтгөн хаталт: Жирэмсэн үед нийтлэг тохиолддог бөгөөд энэ нь шулуун гэдэсний судсыг ачааллуулж, шамбарам үүсгэх том хүчин зүйл болдог.
Шамбарам ямар шинж тэмдгээр илрэх вэ?
- Хошного орчим загатнах, хорсох
- Өтгөн гаргах үед өвдөх
- Шулуун гэдэснээс цус гарах
- Хошного орчимд хавагнасан, өвдөлттэй товруу мэдрэгдэх
Шамбармыг хэрхэн эмчлэх вэ?
- Хоолны дэглэм: Эслэг ихтэй хүнс (жимс, хүнсний ногоо, бүхэл үрийн бүтээгдэхүүн) хэрэглэж, өтгөн хаталтаас сэргийлэх.
- Шингэний хэрэглээ: Өдөрт хангалттай хэмжээний ус уух.
- Хөдөлгөөн: Тогтмол хөнгөн дасгал хийх, удаан хугацаагаар суух, зогсохоос зайлсхийх.
- Хүйтэн жин: Хошного орчимд хүйтэн жин тавих нь хаванг намдаана.
- Эмчилгээний тос, эмийн бэлдмэл хэрэглэх: Хималай брэндийн Пайлекс шахмал болон тосон түрхлэгийг хэрэглэх
Пайлекс: Шамбарам эмчлэх байгалийн шийдэл
Хималай брэндийн Пайлекс нь шамбармын өвдөлт, хаванг намдааж, судасны үйл ажиллагааг сэргээхэд тусалдаг бүтээгдэхүүн юм.
- Шулуун гэдэсний амсар орчмын загатнаа, цус гарах зэрэг шинж тэмдгүүдийг багасгана.
- Судасны цусны эргэлтийг сайжруулж, үрэвслийг бууруулна.
- Шамбармын дахилтаас сэргийлэхэд үр дүнтэй.
!!! Хамт хэрэглэх нь илүү үр дүнтэй шүү !!!