Тархи ба TikTok

Өнөөгийн нийгэм бол анхаарал сарниулах хүчин зүйлсээр дүүрэн болсон. TikTok, Reels, YouTube Shorts зэрэг богино форматын контентууд 60 секунд хүрэхгүй хугацаанд тархийг "шагнах" мэдээллээр бөмбөгдөж, анхаарал төвлөрөх хугацаа (attention span)-д шууд сөрөг нөлөө үзүүлж байна.


Анхаарал төвлөрөх чадвар хаачив?

Сүүлийн жилүүдэд хүүхдүүдийн хичээлдээ анхаарах чадвар эрс буурч, багш нар “ойлгож байгаа мөртлөө тогтоохгүй байна” гэж олон дахин хэлдэг болсон. Энэ үзэгдэл зөвхөн Монголд ч биш.

Америкийн CDC-ийн тайланд дурдсанаар, 3–17 насны хүүхдүүдийн 10 орчим хувь нь анхаарал дутмаг, хэт хөдөлгөөнт зан төрхтэй (ADHD) гэж оношлогддог.

Гэхдээ энэ бол оноштой нэг хэсэг нь. Оношгүй үлдсэн, зүгээр л “залхуучууд” гэж дүгнүүлдэг олон мянган хүүхэд бий.


Дэлгэц ба тархины “тэсвэр”

Тархины ачаалал гэдэг зүйл бодитоор оршдог. Хэт богино хугацааны, хурдтай, хэт олон төрлийн мэдээлэл байнга хүлээн авч байгаа тохиолдолд тархи ердөө амарч чаддаггүй. TikTok, Shorts, Reels бол яг үүний “төгс зэвсэг”.

  • 10 секунд тутамд шинэ агуулга
  • Байнга солигдох сэдэв
  • Шууд л dopamine буюу "урамшуулал" авах мэдрэмж

Тархины гол үүрэг бол анхаарлаа удирдах. Гэтэл ийм маягаар өдөр бүр, жил жилээр тархиа дасгаж байвал — удаан хугацааны анхаарал тогтохгүй байхаас өөр аргагүй.


"Хүүхэд анхаарал төвлөрөхгүй байна" гэдэг бол асуудал

Монголд хийгдсэн судалгаагаар (2023, ЭМШУИС), бага ангийн хүүхдүүдийн 1/4 орчим нь хичээлд удаан анхаарах чадваргүй гэсэн үнэлгээ авчээ. Ихэнх тохиолдолд:

  • Шөнийн нойр бүрэн хангагддаггүй
  • Хооллолт тэнцвэргүй
  • Хэт их дэлгэц хэрэглэдэг
  • Стресс, дарамттай орчинд өсч байгаа хүүхдүүд

Бидний хэлэх дуртай “анхаарлаа сайн төвлөрүүл” гэдэг бол зүгээр л хэлээд сайжирдаг чадвар биш юм.


Насанд хүрэгчид ч ялгаагүй

Ойрын үед та нэг ном эхлүүлчихээд 3 хуудас л уншчихаад утсаа шүүрч байгаагаа анзаарсан уу? Эсвэл ажлын тайлан бичиж байгаад л Youtube нээж орсон уу?

Та ганцаараа биш. Энэ бол нийтлэг дүр зураг.

Harvard-ийн 2022 оны нэг судалгаагаар, олон төрлийн мэдээлэлтэй орчинд ажиллаж буй хүмүүсийн 42% нь төвлөрч чадахгүй байна гэж хариулжээ.


Энэ бүхэнтэй хэрхэн тэмцэх вэ?

Энэ бүхний эсрэг хамгийн гол зүйл бол:

  • Дэлгэцийн хэрэглээг хянах
  • Хангалттай нойр авах
  • Бие бялдрын хөдөлгөөн хийх
  • Тархи дэмжих байгалийн гаралтай бодис хэрэглэх

Тийм ээ, эндээс л  Ментат -ийн тухай дурдмаар байна.


Ментат гэж юу вэ?

Ментат нь Himalaya Wellness компанийн ургамлын гаралтай, тархины үйл ажиллагааг дэмждэг бүтээгдэхүүн юм. Энэ нь:

  • Хүүхдүүдэд: сурах чадвар муутай, төвлөрөхөд хүндрэлтэй, анхаарал саринах шинжтэй хүүхдүүдэд хэрэглэнэ
  • Насанд хүрэгчдэд: стресстэй, ажлын ачаалал өндөртэй, мэдээлэл их хүлээж авдаг хүмүүст тохиромжтой


Үндсэн найрлагууд нь:

  • Брахми (Bacopa monnieri) – ой тогтоолтыг сайжруулна
  • Ашвагандха (Withania somnifera) – стресс бууруулна
  • Мандукапарни, Вача – сэтгэл санааг тогтвортой байлгана
     

Монос болон Агар фармын бүх эмийн сангуудаар худалдаалагдаж байна.
Зөвлөгөө авах утас: 8080-8385