Гүйлгэдэг ханиад буюу ротовирусын халдвар........

Эцэг эхчүүдийн дунд гүйлгэдэг ханиад гэж нэрлэгддэг ротавирусын халдвар нь бага насны хүүхдүүдийн дунд хамгийн түгээмэл тохиолддог халдварын нэг юм. Жил бүр дэлхий даяар сая сая хүүхэд энэ вируст өртөж, олон мянган тохиолдолд эмнэлгийн тусламж шаарддаг бөгөөд зарим тохиолдолд амь насанд аюул учруулах эрсдэлтэй байдаг. 

Ротавирус гэж юу вэ?

Ротавирус нь гэдэсний салст бүрхэвчийг гэмтээж, гүйлгэлт үүсгэгч вирус юм.

  • Өтгөн мөрийн зам буюу халдвар авсан хүний өтгөнөөр бохирдсон гадаргуу, тоглоом, хоол хүнс зэргээс вирус ам руу орсноор халдвар үүснэ.
  • Ихэвчлэн 6 сараас 2 нас хүртэлх хүүхдүүд илүү өвчилдөг.
  • Мөн насанд хүрэгчид ч халдвар авдаг.

Ротавирусын гүйлгэлтийн онцлог шинж:

  • Хүчтэй, олон удаа шингэн гүйлгэнэ /Гүйлгэлт маш усархаг, шаргал өнгөтэй, хүчиллэг үнэртэй/
  • Бөөлжих – эхний 1-2 өдөр тохиолдоно
  • Өндөр халуурах (38.5°C ба түүнээс дээш)
  • Хоолонд дургүй болох
  • Гэдэс өвдөх, байнгын уйлагнах

Эмнэлэгт яаралтай хандах шинжүүд:  

  • Нүд хонхойх
  • Зулай хонхойх /хүүхдэд/
  • Арьс хэт хуурайших
  • Хэл, ам хуурай, уруул омголтох
  • Унтаарах
  • Ховдоглон уух эсвэл уухдаа муудах
  • Нүднээс нулимс гарахгүй байх
  • Шээсний гарц багасах

Хэрэв хүүхэд халдвар авсан бол ямар арга хэмжээ авах вэ?

  1. Шингэн сэлбэх давсны уусмал /хорсол/ суулгалт хооронд наснаас хамаарч 50-200 мл заавал уулгана.
  2. Сүү, сүүтэй бүтээгдэхүүн хэсэг хугацаанд хэрэглэхгүй байх
  3. Антибиотик хэрэггүй! (Учир нь энэ бол вирусын халдвар)
  4. Хэрэв их хэмжээтэй бөөлжиж суулгаад байвал эмнэлэгт хандах
  5. Суулгалтын эсрэг эм хэрэглэх: Диарекс эмийн бэлдмэлийг хэрэглэх

Диарекс эм нь

  • Бактерийн эсрэг
  • Суулгалтын эсрэг
  • Гэдэсний базлалтыг намдаана
  • Үрэвслийн эсрэг
  • Өнгөр тогтоох
  • Гэдэсний салстыг нөхөн төлжүүлэх
  • Хордлого тайлах үйлдэлтэй


Монос болон Агар фармын бүх эмийн сангуудаар худалдаалагдаж байна.
Зөвлөгөө авах утас: 8080-8385