Жирэмсэн болон хөхүүл үед кальци заавал уух хэрэгтэй

 

Жирэмсэн болон хөхүүл үед кальци
заавал уух хэрэгтэй

Жирэмсэн болон хөхүүл хүмүүсийн  кальцийн хэрэгцээ нь бусад хүмүүстэй харьцуулахад илүү их байдаг байна Учир нь  Жирэмсний эхний 3 сард  ураг эхээс 250-300мг кальци авдаг байхад хөхүүл үед эх сүүгээрээ хоногт 160-300мг кальциа хүүхдээ өгдөг байна. 20-47 насны жирэмсэн эмэгтэйчүүдийн 66% кальци дутагдалтай байдаг.

Жирэмсэн эхэд кальцийн бэлдмэл дутагдал үүссэнээр артерын даралт ихсэх, бөөр чулуужих, зүрх судасны эмгэг үүсэх эрсдэлтэй байдаг. Үүнээс гадна урагт кальцийн дутагдал үүссэнээс дөнгөж төрсөн нярайн гавал ясанд их зулайн ирмэг зөөлрөх, суман заадас өргөн, бага зулай онгорхой байх зэрэг рахит өвчин төст шинжүүд илэрнэ.

  • Кальцийн дутагдалд орж буйг илтгэх шинжүүд
  • Шүд хэврэгших, унах
  • Ясаар бага зэрэг янгинах, алхаа өөрчлөгдөх
  • Гар хөл бадайрах, таталдах
  • Яс сийрэгжих
  • Мэдрэл, булчингийн сульдал
  • Зүрхний булчингийн өөрчлөлт үүсэх

Жирэмсний 20дахь 7 хоногоос жирэмслэлт дуусах хүртэл хугацаанд  1500-2000мг/хоног кальци бэлдмэл хэрэглэх шаардлагатай байна. Хөхүүл үед мөн 800мг/хоногт 6 сарын турш уухыг ДЭМБ зөвлөдөг байна. Жирэмсэн үед кальцийн бэлдмэлийг хангалттай тунгаар уухад цусны даралт бууруулж, уналт үүсэхээс сэргийлэх гол ач холбогдолтой элемент юм.

Кальцийн нэмэлт бүтээгдэхүүн нь маш олон янз байдаг . Кальцийн 4 төрлийн давс байдаг. Кальцийн бэлдмэлийг Д3 витаминтай  хамт уухыг зөвлөж байна. Витамин Д3 нь кальцийг нарийн гэдэсний ханаар шимэгдүүлж, ясруу зөөхөд чухал үүрэгтэй. Мөн зүрхний булчингийн зохицуулагад оролцож, булчингийн сулрал үүсэхээс сэргийлдэг.

Кальцийн давс 1000мг

Цэвэр кальци, мг

Карбонат кальци

400мг

Цитрат кальци

211мг

Глицерофосфат

191мг

Глюконат

89мг

Эрдэмтэд карбонат  кальцийн бэлдмэлийг удаан хугацаагаар уухад аюулгүй гэж үздэг.

Карбонат кальцийн бэлдмэлийг Англи улсад 2007 онд хийгдсэн 50-79 настай  36282 эмэгтэй хүмүүст хоногт 1000мг кальцийн карбонатын давс болон витамин Д3 400 оюун хамт уулгаж, нөгөө хэсэгт плацебо эмийг уулгаж 7 жилийн турш ажиглахад кальцийн карбонат, витамин Д3 уулгасан бүлгийн хүмүүст зүрх судасны эмгэг ба түүний хүндрэлийг үүсгэхгүй байгаа нь судалгаагаар батлагдсан байна.

Харин цитрат кальцийг удаан хугацаанд хэрэглэхэд нь хөнгөн цагаан хуримтлагдахыг ихэсгэн, ясны эрдэсжилтийг өөрчлөн, витамин д3, кальцийн бэлдмэлд тэсвэржилттэй болгосноор цусанд кальци ихэссэнээс  зүрх судасны эмгэг үүсгэх эрсдэлтэй тул удаан хугацаагаар хэрэглэж болохгүй.