Зүрхний витамин
Ликопен агуулсан мультивитамины ач тус
Гялалзсан улаан өнгөтэй, бандгар том, шүүслэг улаан лооль идэх ч сайхан шүү.... Улаан лооль зөвхөн идэхэд таатай төдийгүй эрүүл мэндэд хэчнээн их ач тустай гээч. Бид өдөр бүр улаан лооль идэж чаддаг билүү. Нэгийг бишээ нижгээдийг. Үгүй л болов уу? Манай гэр бүлийн хувьд зундаа Монголдоо ургасан шинэ ургацын улаан лооль аль болох л авч идэхийг хичээдэг боловч үнэ ихтэй учир байнга авч идэж чадахгүй л байна. Хүйтэн сэрүүний улиралд монгол лооль бүр олдохгүй. За тэр импортын улаан лооль ч дээ. Лооль шиг харагддаг болохоос ямар ч амт шимт байдаггүй юм билээ.
Шинэхэн улаан лоолийг өдөр бүр хэрэглэснээр зүрх судасны өвчин, зарим төрлийн хавдар, түрүү булчирхайн үрэвслээр өвдөх эрсдэлийг бууруулдаг мөн дархлаа тогтолцоог дэмждэг болохыг эрдэмтэд нотлоод буй.. Улаан лоолийн энэ их ач тус нь түүнд агуулагдах ЛИКОПЕН-тэй л холбоотой байдаг. Ликопен бол каратинойд бөгөөд улаан лоолийн гялалзсан улаан өнгийг үүсгэдэг бодис юм.
Цусан дахь ликопений төвшин өндөр байх нь зүрх судасны өвчнөөс сэргийлдэг үү?
Олон эрдэмтдийн судалгааны үр дүнгээр цусан дахь ликопений төвшин өндөр хүмүүст зүрхний шигдээс, цус харвалт тохиолдох эрсдэл маш бага байгааг нотолжээ. Ликопен цусан дахь бага нягттай липопротейдыг (муу өөх тос) бууруулж, эсрэгээрээ их нягттай липопротейдыг (сайн өөх тос) ихэсгэснээр зүрхний шигдээс болон цус харвалт үүсэхээс сэргийлдэг. Тэгвэл сайн, муу өөх тос гэдгийг тайлбарлая.
Зүрхний шигдээс нь зүрхний булчингийн цусан хангамжийг хангадаг судас бөглөрөхөд үүсдэг бол тархины цус харвалт нь мөн л адил тархины цусан хангамжийг хангадаг судас бөглөрөхөд үүсдэг эмгэг юм. Эдгээр судас яагаад бөглөрдөг юм бол? Судасны хананд их хэмжээний холестрин хуралдаж товруу үүсгэн судасны хөндийг нарийсган бөглөснөөр үүсдэг. Энэ үйл явцад л сайн, муу өөх тос их чухал үүрэг гүйцэтгэдэг. Бага нягттай липопротейд( муу өөх тос) нь цусны судсанд холестриныг ихээр чөлөөлж товруу үүсгэн судсыг нарийсгадаг бол их нягттай липопротейд (сайн өөх тос) нь судасны хананд үүссэн товруунаас холестриныг элэгрүү буцаан зөөвөрлөдөг. Үүнээс харвал бага нягттай липопротейд( муу өөх тос) цусанд их хэмжээтэй байх нь судас бөглөрөх эрсдэлийг илүү нэмэгдүүлж байгаа биз.
Ликопен агуулсан мультивитамин хэрэглэх шаардлагатай юу?
Мэдээж шаардлагатай. Өдөр бүр шинэхэн улаан лоолийг килограмм килограммаар нь идэж чадахгүй байгаа учраас бид эрүүл мэндийн нэмэлт байдлаар хэрэглэх нь зүйтэй.
Та бүхэнд бие махбодын өдөр тутмын үйл ажиллагаанд нэн шаардлагатай 25 төрлийн аминдэм, эрдэс бодис агуулсан ЛИКОПЕНтэй Болгарын Vitamix A-Z multivitamin-ийг санал болгож байна.
Өдөрт 1 капсулыг эрүүл зүрхний төлөө уугаарай!!!