Тархины даралт гэдэг нь тархины цусан хангамжийн багасалтаас үүдэлтэй хүчилтөрөгчийн дутагдал үүсэх юм.
Тархи нь хүчилтөрөгчид хамгийн мэдрэг эрхтэн бөгөөд багахан хүчилтөрөгчийн дутагдал хүүхдэд асар их нөлөөлөл үүсгэж ЗОВИУР өгдөг байна.
Шалтгаан
- Эхийн жирэмсэн үеийн байдал хамгийн том нөлөөтэй. Үүнд:
- Архи, тамхи хэрэглэдэг
- Жирэмсэн үед тонус ихтэй байх
- Хордлого хэт гүнзгий явагдах болон хожуу хордлоготой байсан
- Удаа дараалан ханиад томуу туссан
- Архаг хууч өвчин /бөөр, элэг/
- Стресс ихтэй байнгын суугаа ажил
- Эрдэс бодисын дутмагшилтай
- Төрөх үеийн хүндрэл
- Ураг дотроо бүтсэн
- Ургийн буруу байрлал
- Эхэс эрт ховхорсон
- Илүү, дутуу тээлт
- Ус эрт гарсан
Шинж тэмдэг :
- Уйланхай, цочимтгой,
- Толгой нь дагз хэсгээрээ халдаг.Ялангуяа оройн цагаар их уйлдаг,хөлөрдөг.
- Уйлах үедээ арагшаа гэдийх, ээрэх,
- Хэт их гулгих,хамар амны орчмоороо хөхрөх .
- Хүүхэд нойр хоолондоо муу байх, хөдөлгөөн багатай сулбагар байх зэрэг шинж тэмдэг илэрдэг.
- Зулай нь чинэрч лугшиж мэдэгдэх нь элбэг.
- Хүзүүний булчин нь чангарснаас хүүхэд хүзүүгээ шөргөөх,үүнээсээ болоод дагзны орчмоор үс нь халцрах нь элбэг ажиглагддаг
- Хүүхэд өвчлөмтгий ханиад амархан хүрч, шингэн алдана, гадаад орчинд дасан зохицох чадвар муутай байдаг
- Хүндэрсэн үед хүүхдийн толгойн хэлбэр өөрчлөгддөг
- Сэтгэц хөдөлгөөний хөгжил хоцрогдолтой байж болно
Хүндрэл :
- Тархины саажилт
- Оюуны хомсдол
- Хараа, сонсголын өөрчлөлт зэрэг хүүхдийн тахир дутуу болох шалтгаанд томоохон байр суурь эзэлдэг эмгэг юм.
- Уг өвчнөөр өвчлөөд эмчилгээ хийлгэхдээ цаг алдаж хүндэрснээс хүүхдүүдийн 10–25%-д нь ямар нэгэн үлдэц ажиглагддаг байна. Ялангуяа 0-2 насанд тархинд харвалт өгөх, улмаар саажилт, оюуны хомсдолтой болох гол шалтгаан болж байна.
Оношлогоо:
- Тархины даралттай үгүйг мэдэхийн тулд юуны түрүүнд хүүхдийн сэтгэхүй хөдөлгөөний хөгжлийн төвшинг тодорхойлдог. Хэрэв хүүхэд өөрийн насанд тохирсон хөдөлгөөнийг хийж чадвал хэвийн гэж үздэг. Хэрвээ чадахгүй бол хоцрогдолтой гэж үздэг. Энэ нь тархины болон өөр ямар ч төрлийн эмгэг байж болно.
- Хүүхдийн толгойн хэлбэр, зулайн, гавлын ясны хэлбэр байдлыг сайн ажиглах. Хүүхдэд их, бага зулай байдаг. Бага зулай нь 1-2 сарын дотор битүүрч их зулай нь хүүхдийн өсөлт хөгжлөөс шалтгаалж, 1-2 нас хүрсний дараа битүүрдэг.
Их зулай нь гавлын ястай нэг төвшинд байх ёстой. Хүүхдийн зулай дээр зөөлөн дарахад ямар нэгэн лугшилт, чинэрэлт, дүүрэлтгүй байвал хүүхдийг хэвийн гэж үздэг. Хэрэв хүүхдийн зулай ямар нэгэн байдлаар хөөж, дүүрэлттэй байвал яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хэрвээ их зулай нь битүүрээгүй бол хүүхдийн мэдрэлийн эмчид үзүүлээд зулайгаар нь ЭХО-д хардаг.
Эмчилгээ:
Эцэг эхчүүд шууд эмчлэх эм байна уу? Эм бичиж өгөхөд энийг уугаад эдгэх үү? гэж асуудаг энэ өвчлөлийн үед нэг уугаад эдгээдэг эм гэж байхгүй таны асаргаа сувилгаа бүгдийг шийднэ гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй
- Хүүхдийг гол нь агаарт сайн гаргах ёстой. Дулаан хувцаслан бага багаар олон удаа хүүхдээ гадаа гаргах ёстой. Агаарт маш сайн байлгах. Агаарт байх хугацаа нь гадна агаарын температур, хүүхдийн нас, биеийн байдлаас хамаарч 5 минутаас эхэлж агаарт байлгах хугацаагаа сунгах хэрэгтэй.
- Тайвшруулах ,өвчин намдаах эмийн эмчилгээг эмчийн заавраар хийж болно. Гэхдээ энэ нь зөвхөн шинж тэмдэг дарахаас эмчилгээ биш
ДУРААРАА ТАЙВШРУУЛАХ ЭМ ОГТХОН Ч БҮҮ ХЭРЭГЛЭ. ТАЙВШРУУЛАХ ЭМҮҮД ХҮҮХДИЙН ЭЛГИЙГ ГЭМТЭЭЖ, ГҮН ХОРДЛОГО ҮҮСГЭДЭГ.Эмчилгээг хүүхдийн нас,өвчний байдалд тохируулан эмч сонгодог.
- АНХААР !!! Хүүхдэд дураараа эм өгөхөд ХОДООД, НАРИЙН ГЭДСЭНД шархлаа үүсэж болох учир хэт химийн гаралтай тархины цусан хангамж сайжруулах гэх эмүүдийг дураараа замбараагүй өгч болохгүй
- Мөн уламжлалтын мэргэжлийн эмчид хандан тархины даралт бууруулах зөөлөн бариа 7-10 хоног курсээр хийлгэх нь их үр дүнтэй байдаг.
- Хүйтэн жин тавихаас аль болох зайлсхийх ёстой.
- Үхрийн хөөрүүлээгүй,хөлдөөгөөгүй сүүгээр 7-10 хоног дагзанд нь ороолт хийж болно.
- Усанд сайн оруулах хэрэгтэй.
- Өрөөгөө сайн тогтмол агааржуулах
- Ханиад томуу хүрч хүндрэхээс сэргийлэх нь халуурч таталт өгөхөөс сэргийлнэ.
- Гол нь уйлуулахгүй тайван байлгах шаардлагатай.
- Амин дэм,эрдэс бодис,хүүхдэд тохирсон уусалт сайтай Д витаминыг нэмэлтээр хэрэглэх шаардлагатай.
Зарим эцэг, эхчүүд Д витаминаас үүдэлтэй хүүхэд хөлрөх, нойр сэрвэлзэх зовиурыг ТАРХИНЫ ДАРАЛТ гэж их андуураг.
- Тохирсон шим тэжээлтэй олон төрлийн хоолоор бага багаар хооллох хэрэгтэй.
Тархины даралтыг эрт эмчилбэл үр дүн сайтай. Эцэг, эхийн арчилгаа, ажиглалт чухал. Хүчилтөрөгчийн дутагдал хөнгөн, хүндэвтэр, хүнд гэж байдаг. Хүнд нь татах, саажих, тархинд усжилт үүсэх магадлал өндөртэй. Хүндэвтэр нь эмчлэхгүй бол хүндрэх эрсдэлтэй. Түүнээс гадна хүүхэд чинь энэ өвчнөөр насан туршдаа шаналж болох юм гэдгийг байнга санаж сайн эмчлүүлээрэй.