Эрэгтэй хүн цэвэршидгийг та мэдэх үү? Тухайн үеэ хэрхэн даван туулах вэ?

Тестостерон дааврын тухай
Тестостерон нь эрэгтэй хүний, эр бэлэг эрхтэн болон нөхөн үржихүйн тогтолцооны хэвийн өсөлт, хөгжлийг зохицуулж байдаг даавар юм. Жш нь : 

  • Бэлгийн харилцааны үед эр бэлэг эрхтэн босох , хөвчрөлийн хугацаа, тавих зэрэгт энэ даавар оролцоно
  • Баргил дуу хоолой
  • Бие эр хэлбэрээр үсжих
  • Том ясан бүтэц,
  • Эрэгтэй хэлбэрийн өөх хуваарилалт / Гарын бугалга, цээж гэх мэт/
  • Булчингийн эр хэлбэржилт хөгжил хөгжихөд нөлөө үзүүлнэ.
  • Мөн оюуны санаа, бие мах-бодийн ачааллыг даах эрч хүч, бэлгийн өндөр дур хүсэл, үр тогтоох чадвар зэргийг зохицуулахад гол үүрэгтэй.

Тестостерон эрэгтэй хүний амьдралын туршид байнга боловсордог ч, түүний түвшин 14-24 насанд мэдэгдэхүйц ихсэж  30 хойш аажуу бууж эхэлдэг.

Төмсгөнд тестостерон дааврын ихэнх хэмжээ нийлэгждэг ба нийлэгжих хэмжээг нь тархи хянан, зохицуулж байдаг. Тестостероны төвшин үлэмж буурсан даруйд тархи төмсгөнд тестостерон нийлэгжилтийг сэдээх дохио дамжуулдаг. Эсрэгээр нь, хэрвээ биед шаардагдах хэмжээнээс хэтэрч эхэлвэл тархи тестостерон нийлэгжилтийг сааруулах даавар ялгаруулна.

 Эр бэлгийн даавар буурснаас үүдэлтэй ажиглагдах шинж тэмдгийг олон нийтийн дунд “эрэгтэй цэвэршилт” хэмээх ба энэхүү даавар уналтанд нөлөөлөх шалтгаанд : 

  • Архи
  • Тамхи хэтрүүлэн хэрэглэх мэдэгдэхүйц нөлөөлдөг.
  • Эрэгтэй хүн зохистой хэмжээгээр боловч тогтмол архи хэрэглэдэг бол тестостероны хэмжээ 20%-р буурдаг байна. Харин хэтрүүлэн хэрэглэдэгэрчүүдийн дааврын хэмжээ даруй 50% буурна. Архи хэрэглэснээс үүдэлтэй элэгний гэмтэл нь эр бэлгийн дааврын дутагдалд хүргэдэг үр дагавартай юм.

Эрэгтэй хүнд илрэх тестостерон даавар багассан шинж нь:

  • Хэвлий хэсгээр таргалах
  • Уурлаж бухимдах
  • Сэтгэл тавгүйтэх
  • ГутрахЯдрах
  • Бэлгийн сулрал / Хөвчрөлийн хямрал/
  • Хөх томрох
  • Зүрхний өвчлөл ихсэх
  • Түрүү булчирхайн өвчлөл
  • Бэлгийн дур хүсэл буурах зэрэг олон онцлог шинж тэмдгээр илэрдэг.

Хэрвээ та турах, архины хэрэглээгээ багасгах зэргээр даавар дэмжих зүйл хэрэглэхгүй бол дааврын хямрал улам гүнзгийрч эм бэлгийн даавах ихэснэ.

Цаашлаад 40- 50 нас хүрэхэд эр бэлгийн даавар буухын хирээр эм бэлгийн даавар улам ихсэж . Эрүүл үед эрэгтэй хүнд тестостерон, эстроген гэсэн  эр, эм дааврууд хоорондоо зөв харьцаатай байдаг. Эстроген даавар нь эмэгтэй хүнд асар өндөр хэмжээгээр давамгайлах үүрэг гүйцэтгэдэг бол эрэгтэй хүнд ч уг даавар бичил хэмжээгээр зайлшгүй хэрэгтэй байдаг.

Харин зохих түвшингөөс хэтэрсэн үед эр хүний бие махбодид эмгэг өөрчлөлтүүд бий болж эхэлнэ.Эрэгтэй хүний биед эм бэлгийн даавар эстроген дааврын хэмжээ давамгай болсноос 

  • Бэлгийн сулрал / хурдан тавих /
  • Сэтгэл санааны хямрал / үүнд : Манай монголчууд дээр үеэс 40 хүрсэн эр ,дөрөө дарсан агт гэж их хэлдэг. Нэг талаараа эрэгтэй хүн 40 хүрэхэд эрэмгий зоргийг илтгэх эр даавар бууж , эм даавар ихсэхэд аливаа зүйлийг бүсгүй хүн шиг уян зөөлнөөр бодох, бодлоггүй алхам хийхээ болих, уур уцаар намдаж илүү зөөлөн болдог байна. Тэгэхээр энэ үед илүү их гэгэлзүүр, уян зөөлөн болох тал бий , Цаашлаад гүнзгийрвэл аливаад сэтгэл хөдлөл ихтэй болох нь ч байдаг эрт үеэс тийм хүмүүсийг шар сэмжилсэн гэж ад үзэх нь ч бий /
  • Харшил
  • Чихрийн шижин
  • Үргүйдэл
  • Ясны сийрэгжилт
  • Жин нэмэгдэх эх үүсвэр байж болно. Мөн өөр бусад гаж нөлөөнүүдийг үүсгэдэг. Хэрвээ дээрх шинжүүд насанд хүрсэн эрэгтэй хүнд илэрвэл дааврын тэнцвэргүйдэл үүсч байгаа гэсэн үг.

Дааврын тэнцвэргүйдлийг даван туулах аргууд

Юуны түрүүнд тестостерон дааврын дутмагшил болон тэнцвэр алдагдалд дасан зохиолыг сайжруулахаар дархлааны тогтолцоо, эрхтэн тогтолцооны үйл ажиллагаа, бодисын солилцоог дэмжих Үүнд:

  • Дасгал хөдөлгөөн
  • Зохистой хоол тэжээл хэрэглэх /Өөх тос ихтэй, жимс ногоо багатай зохисгүй хоол хүнс дааврын түвшин буурахад нөлөөлнө. Мөн орчин үеийн амьдралын хэв маяг хооллолтын хэлбэр болоод байгаа ханасан өөх (тарган улаан мах), боловсруулаад удсан бэлэн буюу түргэн хоол, нөөшилсөн хүнс, боловсруулсан элсэн чихэр мөн ханасан тос зэрэг нь дааврын тэнцвэргүйдлийг үүсгэх шалтгаан болж байна./
  • Хүрээлэн орчин болон хоол хүнснээс авдаг хорт бодисуудаас ангижрах арга хэмжээ авах нь зүйтэй.

Эрэгтэй хүний дааврын нийлэгжилд зэс, цайр, селениум зэрэг чухал эрдэс бодисууд оролцож байдаг. Селениум нь тестостероны нийлэгжилд оролцохын зэрэгцээ эр бэлгийн булчирхайг хүнд металл, чөлөөт радикалуудаас хамгаалж байдаг. 

 

  • Стресс:  Архаг стресс нь бөөрний дайвар булчирхайгаас ялгардаг DHEA даавар саатна. DHEA –Dehydroepiandrosterone даавар нь бөөрний дайвар булчирхайгаас ялгардаг бөгөөд эр бэлгийн дааврын суурь бүтэц болдог. Стрессийн нөлөөгөөр бөөрний дайвар булчирхайгаас стрессийн кортизол даавар давамгайлж ялгарснаас тестостероны эх хувилбар болох DHEA-ийн ялгарал саатаж улмаар тестостерон нийлэгжих “барилгын суурь бүтэцгүй” болдог.

Нөгөө талаар, кортизолын хэмжээ ихсэх нь булчинг өөхөөр солигдох нөхцөлийг бүрдүүлж, цусан дахь сахарын тэнцвэргүйдлийн шалтгаан болно. Энэ шалтгаанаар стрессийн улмаас дааврын тэнцвэргүйдэл үүсч, таргалах бас нэг шалтгаан болдог байна.

Бие дэх дааврын төвшин тэнцвэргүй болоход эрэгтэй, эмэгтэй хүний аль алинд таргалалт үүсдэг.
Байгалийн гаралтай ургамлын даавар эмчилгээ, хоол хүнс ба уургийн нэмэлт зэргийг багтаасан шинэ хувилбарт уламжлалт эмчилгээний үр дүнд дааврыг эргүүлэн тэнцвэржүүлэх хэд хэдэн арга байдаг.

Тестостерон эмчилгээ:

Хималай компанийн Тентекс рояал нь дааврыг нөхөж бэлгийн суралыг эмчилнэ :