Та байнга ядарч байна уу? Юу ч хийсэн, юу ч идсэн эрч хүч нэмэгдэхгүй ядарсаар л байна уу? Архаг ядаргаа нь дэлхий дахинд нийт насанд хүрэгчдийн 20-40 хувьд тохиолддог. Эрдэмтэд архаг ядаргаатай хүмүүсийн 80-аас их хувь нь тестостерон дааврын дутагдалтай байгааг нотолжээ.
Тестостерон гэхээр танд юу бодогдож байна? Эр бэлгийн дааврыг ингэж нэрлэдэг гэдгийг хүн бүр л мэднэ. Тестостерон нь зөвхөн бэлгийн үйл ажиллагаа төдийгүй булчингийн хөгжил, ясны нягтшил, мэдрэлийн үйл ажиллагаа, зүрх судасны үйл ажиллагаа болон бие махбодын энерги үүсэлтэд оролцдог нэн чухал даавар юм. Үүгээр ч зогсохгүй эрэгтэй хүнд батга ихээр гарч, арьсны асуудал үүсэх нь тестостерон дааврын дутагдлаас шалтгаалсан байх нь элбэг. Эрэгтэй хүний нас ахих тусам тестостероны төвшин буурч байдаг. 30-аас дээш насанд жил бүр 1-2 хувиар буурдаг гэж эрдэмтэд үзэж байна. Үүнээс гадна амьдралын буруу хэв маяг болон олон төрлийн өвчлөл нь тестостерон дааврын нийлэгжилтийг бууруулах нөлөө үзүүлдэг. Тестостерон даавар буурахад юу болдог нь доорх харьцуулсан зурагнаас харахад ойлгомжтой байна.
Эмэгтэйчүүдээ!!! Та нар энэ ч бидэнд хамаагүй асуудал гэж бодож байна уу? Үгүй шүү, хатагтай нар аа!!! Тестостерон эмэгтэйчүүдэд бөөрний дээд булчирхайгаас ялгардаг. Эрчүүдэд илүү их л ялгардаг болохоос.... Яг л адилхан үүрэг гүйцэтгэдэг. Ясыг бат бөх болгох, булчингийн жинг нэмэгдүүлж, өөхөн эдийн жинг бууруулах, арьсны зөөлөн булбарай эрүүл байдлыг хангах, сэтгэл санааг тайван байлгах , стрессийг бууруулах, эрч хүчийг нэмэгдүүлэх гэх мэтчилэн, энэ дааврын хүний бие махбодид гүйцэтгэх үүрэг маш олон. Хэрвээ эмэгтэй таны тестостерон даавар хэвийн хэмжээнээс бага нийлэгжиж байвал жин нэмэх, байнга ядрах, анхаарал төвлөрөлт буурах, сэтгэл гутрах, яс сийрэгжих зэрэг асуудал таныг тойрохгүй шүү. Тестостерон дааврын нийлэгжилт багасах нь эрэгтэй эмэгтэй гэлтгүй хүн бүхэнд хамааралтай асуудал.
Тестостерон дааврын төвшинг нэмэгдүүлэх ашваганда ургамлыг хэрэглэхийг танд зөвлөж байна.
Ашваганда бол Энэтхэгийн уламжлалт анагаах ухаан болох Аюурведын анагаах ухаанд хэрэглэгддэг ургамлын нэг юм.
Ашванганда нь тестостероны төвшинг нэмэгдүүлж, нийлэгжилтийг сайжруулснаар архаг ядаргааг арилгах, булчингийн масс болон хүчийг нэмэгдүүлэх, анхаарал төвлөрөлтийг дэмжих, стрессийг бууруулах нөлөө үзүүлдэг.