Эмэгтэй хүн бүрийн заавал хэрэглэх ёстой хэрэглэх витамин бол Е витамин юм. Витамин Е нь эмэгтэй хүний гадаад гоо сайхан(арьс, үс , хумс, ) дотоод гоо сайханы (өндгөвчний эстроген дааврыг тэнцвэржүүлдэг ) эрүүл байдлыг хангадаг байна.
Тодорхой цаг хугацаа өнгөрөхөд эмэгтэй хүн бүрийн бие организмд цэвэршилт гэх физиологийн хэвийн үйл явц явагддаг билээ. Хэрэв нэг жилийн хугацаанд эмэгтэй хүний өндгөвч өндгөн эс боловсруулаагүй буюу өөрөөр хэлбэл сарын тэмдэг огт ирээгүй бол үүнийг цэвэршилт гэж нэрлэдэг бөгөөд энэ нь эмэгтэй хүний нөхөн үржлийн үе дууссаныг илтгэдэг. Ихэвчлэн 50 орчим насны эмэгтэйчүүдэд цэвэршилт явагддаг ч хүн бүрийн биеийн онцлогоос шалтгаалан хэлбэлзэх нь бий.
Цэвэршилтийн үеийн зовиур шинж тэмдгийг бууруулахад үр дүнтэй витамин Е ийн талаар мэдээлэл хүргэж байна.
1. Витамин Е нь цэвэршилтийн үеийн сэтгэл санааны хямралыг бууруулна.
Витамин Е нь самар, наранцэцгийн үр, бууцай, цэцэгт байцаа, киви, манго, улаан лооль зэрэг олон төрлийн хүнсэнд агууллагддаг.
Е витамин нь цэвэршилтийн үед нэн тустай. Үүний шалтгаан нь кортизол гэх мэт дааврын тэнцвэргүй байдлаас болж цэвэршилтийн үед ихэнхи эмэгтэйчүүдэд уурлах, бухимдах, амархан гомдох зэрэг сэтгэлийн таагүй байдал үүсч ердийн үеийнхээс илүү стресст амархан өртдөг.
Е витамин нь антиоксидант шинж чанартай байдаг тул зарим эрдэмтэд стрессийн шинж тэмдгийг арилгахад тусалдаг гэж үздэг.
Түүнчлэн зарим судалгаагаар Е витамины дутагдалтай хүмүүс сэтгэлийн хямралд өртөх нь илүү байдаг. Сэтгэлийн хямрал нь стрессийн нийтлэг илрэл юм.
2. Витамин Е нь нүүр халуу оргих зовиурыг багасгана.
Цэвэршилтийн үеийн эмэгтэйчүүдийн 75%д нь нүүр халуу оргих зовиур илэрдэг. Даавар эмчилгээ нь халуу оргих зовиурыг сайн бууруулж байгаа хэдий ч өнөө үед олон эмэгтэйчүүд эмчилгээний өөр хувилбар хайж байна. Даавар эмчилгээний оронд эмэгтэйчүүд витамин Е болон бусад тайвшруулах үйлчилгээтэй бүтээгдэхүүнийг илүүд үзэх болсон. Судалгаагаар витамин Е нь цэвэршилтийн үеийн нүүр халуу оргих зовиурыг үр дүнтэйгээр бууруулж байгаа нь батлагдсан байна. Мөн витамин Е нь үтрээний хуурайшилтыг арилгаж, умайн хананы цусны эргэлтийг нэмэгдүүлдэг
3. Байгалийн аргаар гаргаж авсан Е витамин илүү үр дүнтэй
Хоол хүнсээр бие махбодид шаардлагатай витаминыг нөхөн авах боломжгүй учир төрөл бүрийн витаминуудыг биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээр дамжуулан авч байх шаардлагатай байдаг. Байгалийн гаралтай витамин Е нь синтетик аргаар гарган авсан витамин Е-ээс 2 дахин илүү үр нөлөөтэй байдгийг эрдэмтэд нотолжээ.
Витамин Е нь үтрээний хуурайшилтыг арилгаж, умайн хананы цусны эргэлтийг нэмэгдүүлдэг.
Танд Англи улсын Natures Aid үйлдвэрийн байгалийн гаралтай Витамин Е бүтээгдэхүүнийг хэрэглэхийг зөвлөж байна.