ЭЦЭГ ЭХЧҮҮД БИД БҮХЭН ХҮҮХДИЙНХЭЭ ХАНИАДЫГ ХУРДАН ХУГАЦААНД ЭДГЭЭХ СОНИРХОЛ ИХТЭЙ БАЙДАГ. Гэвч сансаар болохгүй байх нь цөөнгүй тэгвэл та буруу арга хэрэглээд байгаам биш биз ...
За тэгэхээр ханиадны үеийн 4 буруу ойлголтыг танилцуулая :
1. Ханиадыг антибиотикоор эмчилдэг.
Манайхан юу юугүй л ханиадны үед антибиотик уудаг. Гэтэл нянгийн гаралтай ханиалгын үед л антибиотик хэрэглэнэ. / Ихэнх тохиолдолд ханиадны эхэн үе вирүсний халдварын гаралтай байдаг, ийм үед антибиотик ямар ч хэрэггүй элгэнд л ачаалал өгдөг / Тиймээс эрүүл мэндийн байгууллагуудаас томуу, томуу төст өвний үед зөгийн балтай ус, аарц , чацаргана гэх мэт бодисын солилцоо дэмжих журмаар дархлаа дэмждэг зүйлүүдийг зөвөлдөг шүү дээ. Нянгийн халдвар хожим нь буюу ханиад хүндрэх үед уушгины хөндийд вирүстэй хавсран үрждэг, энэ үеэс л цэр ихээр үүснэ.Энэ үед бид эмчийн заавраар антибиотик хэрэглэх хэрэгтэй, замбараагүй антибиотикын хэрэглээ дасал үүсгэж хожим нь эмчилгээ авахгүй үхэлд хүргэх аюултай.
2. Цэр ихээр гадагшилаад байвал буруу :
ЦЭР ҮЛДЭЭЛ БАЙВАЛ ӨВДӨӨД Л БАЙНА.
Цэр бүрэн гадагшилахгүй бол олон дахин ханиад хүрээд л байна . Эцэг, эхчүүд хүүхдийнхээ цэрийг сайн гадагшлуулахгүй байж олон дахин ханиад хүрэх , ханиад нь эдгэрэхгүй байгааг гайхдаг.
Амьсгалын замд орсон нян, тоос, шороо, бактерийг цэвэрлэж гаргахын тулд цэр ялгардаг. Тэгэхээр цэр бол үрэвслийн шингэн буюу нэг талаар идээ бээр юм. Тиймээс уушгиндаа удаан байлгаж болохгүй гадагшлуулах хэрэгтэй.
Нянгийн халдвараа хүндрүүлэхгүйн тулд цэрээ удаан хугацаанд цээжиндээ байлгаж болохгүй. Тиймээс цэр ховхлох эм уух хэрэгтэй. Ингээд ханиадыг хүндрэхээс өмнө цэр ховхлох эм хэрэглээрэй.Манайхан цэр ховхлох гэхээр л синтетик химийн гаралтай эмийг хамаа замбараагүй хэрэглэдэг. Хэт хүчтэй цэр ховхлох эм хүүхдэд уушги гэмтээх, суулгалт өгдөг учир эм зөөлөн ургамлын гаралтай байвал сайнаас гадна цэр шингэлэх, гуурсан хоолой тэлэх үйлчилгээ нэмэлт байвал зүгээр. Угаас гуурсан хоолойн бачуурал ихтэй үед ямар хүчтэй цэр ховхолох эм уугаад бачуурсан хоолойгоор цэр гарахгүй эсэргээр ханиалгалт ихсэж цээж өвддөг.
3. Ханиалга дарах эм удаан хугацаагаар хэрэглэх :
Ханиах нь амьсгалын замыг чөлөөлөхөд чиглэсэн рефлекс юм. Гэхдээ тогтмол ханиалгах нь мэдээж зовиуртай, төвөгтэй байдаг. Зарим үед шөнө унтаж байхдаа, эсвэл ажил дээр олны өмнө ханиалгахаа хүчээр дарах хэрэгтэй болдог ч энэ нь маш буруу үйлдэл юм.
Ханиадны эсрэг эм тархины төвд нөлөөлж, ханиалгах рефлексийг дардаг. Гэтэл таны цээжинд цэр хэржигэнэж, цэрийг арилгахын тулд ханиалгаж байвал энэхүү рефлексийг дарах нь таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Цэр ховхлох эм нь бусад ханиад дарангуйлах эмийн адилаар ханиадыг дарж, ханиалгахгүй байхад мөн тусалдаг учир таг цэр ховхолох ханиалга дарах хавсарсан үйлчилгээтэй эмийг сонгоорой.
4. Дархлаа дэмжих эм уудаггүй:
Бид бүхэн ханиадны үед ханиалга дарах, цэр ховхолох эм л уугаад байдаг. Гэтэл дээрх эмүүд нь дархлаагаа дэмжихээс илүү сайн биш, учир нь бүх зүйл л дархлаатай холбоотой. Тийм ч учраас дархлаа дэмжих маш олон аргын талаар сурчилдаг шүү дээ. Тэгэхээр та ханиад томуугаас урьдчилан сэргийлэх, эмчилгээний эдгэрэлтийг түргэсгэх , гам барих зорилгоор дархлаа дэмжих хэрэглээрэй.