Бөөрний өвдөлт үү эсвэл  нурууны өвдөлт үү? Хэрхэн ялгах вэ?

Бөөр бол цусыг шүүж, биеэс хэрэггүй хортой бодисуудыг шүүж гадагшлуулан, хэрэгтэй аминдэм, эрдэс , уураг зэргийг цусанд буцаан оруулдаг чухал эрхтэн юм.

Бөөрний өвдөлт нь нуруу бүсэлхий орчим хэсэг газарт чинэрч чилж өвдөх зовиур илэрнэ Нурууны нэг эсвэл 2 талдаа өвдөж болно. Мөн  ханиад томуу хүрэх, дороосоо даарахад сэдэрч, шээсний өнгө, үнэр өөрчлөгдөх, халуурах, амархан ядрах зэрэг зовиуртай хавсарч илэрнэ. Бөөрний өвдөлт нь ямар нэг байдлаар дамжин өвддөггүй, зөвхөн хэсэг газарт булчин чангарч, халуу оргих, чинэх байдлаар өвдөнө. Харин нурууны өвдөлт ихэвчлэн хэсэг газарт аажим өвдөж эхлэх бөгөөд цавь, гуя луу өвдөлт дамжин өвдөнө. Нурууны өвдөлт нь хүнд зүйл өргөх, дасгал хөдөлгөөн их хийх, удаан хугацаагаар нэг байрлалд байх зэргийн үед ихэсэж, нурууны булчинг сулласан иллэг массаж, булчин суллах эм уухад өвдөлт намдана.
1.Бөөр өвдөхөд хамгийн түрүүнд шээсний өнгө өөрчлөгддөг байна. Ихэвчлэн шээсний өнгө тод шар болж, хурц үнэртэй болно. Ялангуяа өглөөний өлөн үеийн шээсний өнгө илүүтэй өөрчлөгддөг байна.
Хүндэрсэн үед цустай шээс гарч болно.
Цустай шээх: Энэ бол хайхралгүй өнгөрч болохгүй шууд анхаарал хандуулах ёстой шинж тэмдэг юм.
2.Хөөстэй шээс: Бөөр уургийг цуснаас шүүж чадахгүй болсоноор шээсээр уураг гарч, энэ нь шээстэй хөөстэй болсон мэт бидэнд харагддаг. Энэ бол бөөр нарийн бүтцэндээ буюу түүдэнгэрцэртээ үрэвсэж, хүндэрч байгааг илэрхийлнэ Гэхдээ ердийн үед бага зэрэг шээс хөөсөрч, 2-3 сек болоод арилдгийг санаарай. Шээсний хөөс удаан хугацаагаар л байгаад байвал бөөрний үрэвсэл байна гэж үзэхийг анхаарна уу
3. Хавагнах: Таны бие дэх бүх шингэн бөөрөөр дамжин гадагшилж байх ёстой. Бөөр шингэн гадагшлуулж чадахгүй үед биеэр тарж голдуу хөл, шилбэ хавиар хавагнадаг. Мөн нүүр цэлхэрч, гар хавиар бас хавагнадаг.


4.Маш их ядрах: Бөөрний үйл ажиллагаа хэвийн үед бөөр нь Эритропоэтин хэмээх гормоныг боловсруулдаг бөгөөд энэ нь цусны улаан эсийг хүчилтөрөгч тээвэрлэхэд нь тусалдаг. Бөөрний хэвийн үйл ажиллагаа алдагдах үед энэхүү гормоны хэмжээ мэдэгдэхүйц буурдаг. Энэхүү цусны улаан эсэн дахь өөрчлөлт таны биеийг сульдуулж ядруулдаг.
5.Толгой эргэх болон аливаа зүйлд төвлөрч чадахаа болих: Таны бөөр биеийг тань ядруулахаас гадна хүчилтөрөгчийн дутагдал тархинд бас нөлөөлдөг. Үүнээс болоод таны толгой манарч, төвлөрөхөд хүндрэлтэй байж магадгүй юм. Таны тархин дахь хүчилтөрөгчийн хэмжээ дутагдсанаас шалтгаалж үйл ажиллагаа нь удааширдаг.
Байнга даарах: Бөөрний үрэвсэл болон дутагдлаас болоод биеийн цус багасдаг. Үүнээс болоод өмнө нь даардаггүй байсан биеийн хэсгүүд хүйтэн болж байнга даарах тохиолдол байдаг. Бөөрний халдварт өвчин пиелонефритээс болж халуурах болон даарах тохиолдол байдаг.
6.Арьсан дээгүүр юм туурч загатнах: Энэхүү шинж тэмдгийг харшилтай андуурах нь элбэг байдаг. Гэтэл бие дээгүүр юм туурах нь бөөрний үрэвсэл болон дутагдлын шинж тэмдэг байх тохиолдлууд байдаг байна. Таны цусан дахь хорт бодис бөөрөөр дамжин гадагшилж чадахгүй ихсэж бөөрний архаг дутагдал болж болох юм. Үүнээс болоод бие загатнаж, бие дээгүүр юм туурдаг. Мөн цусан дахь фосфорын хэмжээ байх ёстой хэмжээнээсээ ихэссэн үед биеийн бүх хэсгээр загатнах шинж тэмдэг илэрдэг.
7.Аманд шүвтэр амтагдах: Бөөрний дутагдал цусан дахь шээсний хэмжээг ихэсгэдэг. Үүнээс болоод аммиак болсон шээс шүлс ялгаруулаад тэр нь амны хөндийг шүвтэр амттай болгодог.


8.Дотор муухайрч бөөлжих: Хэрвээ таны бөөр дутагдалд орж байгаа бол тогтмол дотор муухайрч бөөлжих шинж тэмдэг илрэнэ. Нэг удаа болоод өнгөрөхгүй гэсэн үг. Товчхондоо шээсээр гадагшлах ёстой шингэн жам ёсоороо гарч чадахгүй дотрыг тань муухайруулж бөөлжүүлж байна гэсэн үг.
9. Бие зарайж, халуурах
Бөөрний өвчин ихэвчлэн нянгаар үүсгэгдсэн байдаг тул бие бага зэрэг халуурдаг. Бөөрний архаг үрэвсэлт өвчин болох пиелонефрит өвчиний үед халуурах зовиур нь элбэг байдаг Мөн өндөр халуурах нь бөөрний идээт үрэвслийн үед илэрч болно Иймээс та өндөр халуурах зовиур илэрвэл эмчид хандан зөвлөгөө аваарай 
10. Артерын даралт ихсэх
Бөөрний үрэвслийн үед бөөрнөөс ренин гэх бодис их хэмжээгээр ялгарснаас болж бүх судас хүчтэй агшин артерын даралт ихэсдэг. Бөөрний үрэвсэл ихсэх тусам артерын даралт ихэсдэг. Иймээс таны артерын даралт ихсэж байгаа бол эмчид хандах шаардлагатай.

Бөөрөө хайрлаж, бөндийтөл бөөцийл #Цистон