- Англи улсын АЗ өвчин судлалын төвөөс дунджаар Уушигны хавдраар өвдсөн 100 хүний 90 нь тамхи татдаг гэжээ
- Тамхи татах үед тамхинд агуулагдах никотин болон бусад химийн бодисууд уушгины хийн солилцоо явуулах хэсгийг бүрхэн бохирдол үүсгэдэг. Энэхүү бохирдлын эсрэг дархлаа тогтолцоо ажиллаж цэр бий болдог. Тиймээс тамхи татдаг хүнээс өглөө дөө цэр ялгардаг байна . Сардаа нэг удаа цэр үүсэлтийг дэмжиж гадагшлуулах эм хэрэглэх нь уушгиа цэвэрлэхэд дөхөм үзүүлж болно.
- 1 удаа 0,5мг никотин агуулсан тамхи татахад 500мкг ВИТАМИН С алддаг. С аминдэм нь арьсыг эрүүл чийглэг байхад хамгийн их нөлөөлтэйгөөс гадна, дархлаа дэмждэг ач тустай. Тамхины улмаас С аминдэм багасахад коллаген дагаад багаснаг. Иймээс тамхи татдаг эмэгтэйчүүдийн арьс илүү эрт хөгширч, харлаж, нүхждэг байна. Мөн дархлаа унаж өвчлөл тусахдаа хүндээр тусдаг байна.
- Тамхинд агуулагдах никотин болон нүүрстөрөгчийн дан исэл нь артерийн судсыг нарийсгэж, судсыг хатууруулна.
- Цусан дахь хүчилтөрөгчийг зөөвөрлөгч гемеглобинтой нэгдсэнээр, эд эсийг хүчилтөрөгчийн дутагдалд хүргэдэг.
- Тамхи татах үед тамхинд байгаа никотины 25% нь амьсгалаар дамжин цусанд орж, 10 секундын дараа тархинд очиж, 15-20 секундын дараа гар, хөлын мэдрэмжид нөлөөлдөг. Тамхи хүний биеийг эхний шатанд сэргээж, дараа нь сулруулах үйлчилгээ үзүүлнэ.
- Тамхи татах нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд маш хортойгоор нөлөөлдөг байна. Эмэгтэйчүүдэд бэлгийн хөрөлт болон ясны сийрэгжилт, хөх, умайн хүзүүний хавдар болон цэвэршилт наснаасаа эрт тохиолдож, эрт хөгширч эхлэх ба жил ирэх тусам царай зүс гундаж, эршүүд болж эхэлдэг.
- Гоо сайхан алдагдаж үс унаж, шингэрч, шүд, хумс шарлана. Мөн нүдний болор цайралт илүү хурдацтай явагдана. Ясны сийрэгжилт үүсгэж, яс хэврэгшин хугарамтгай болно.
- Тамхин дахь никотин-алкалоид нь хэдхэн секундын дотор төв мэдрэлийн тогтолцоонд нэвтрэн ордог. Никотины нөлөөгөөр цусны даралт ихсэх, зүрхний хэмнэл түргэсэж улмаар зүрх амархан эцэж цуцдаг. Цаашид зүрх ачаалалдаа дасан зохицуохын тулд томорч эхэлдэг.
- Тамхи насанд хүрсэн эрчүүдэдийг бэлгийн сулралд хүргэж, үрийн шингэнийг багасгана.
- Нөгөө талаас тамхин дахь хорт бодисууд судсыг гэмээснээс судасны хананд өөх тос хуримтлагдаж, зарим жижиг судас бөглөрч, судас хатуурна. Ингээд л судас амархан хагарах аюултай болдог. Ингэснээр тархины цус харвалт, зүрх бүхэлдээ буюу зүрхний аль нэг хэсэг цагаас урьтаж агших, зүрхний цохилт гэнэт олширох, зүрхний шигдээс өвчин үүснэ.
- Тамхи нь зүрх судасны өвчний эрсдэлт хүчин зүйлсийн нэг бөгөөд зүрх судасны өвчний нас баралтын байнгын голлох шалтгаан болдог.
- Тамхинд агуулагдах аммиак нь амьсгалын дээд замын салст бүрхэвчинд шингэж спирт болж хувиран салст бүрхэвчийг байнга цочроодог. Тиймээс тамхичин хүн ханиад, бронхит, харшил, чихний өвчнөөр өвчлөх нь элбэг байдаг.
- Бусдын тамхины утаагаар тамхилахыг дам тамхидалт гэдэг. Удаан хугацаагаар дам тамхидалтад өртсөн хүмүүст уушигны хавдар болон зүрхний өвчин үүсэх магадлал 37%-тай байдаг. Дам тамхидалтад өртөгсөдийн 40% нь гэртээ өртөж байна.
ДЭМБ-аас Тамхи татдаг хүмүүс Ковид-19 халдвараар өвдөх эрсдэл жирийн хүнээс 30% илүү гэж үзжээ. Мөн нас барах байдлаар тамхи татдаг, татаж байсан хүмүүсийн эрсдэл 60% байна.