Жил ирэх тусам нэмэгдэж байгаа ургийн гаж хөгжлөөс сэргийлэхийн тулд эцэг, эхчүүд юунд хамгийн ихээр анхаарах ёстой, эрсдлээс хэрхэн хамгаалж болох талаар Анагаах ухааны доктор, профессор Г.Чойжамцтай ярилцлаа.
-Монголчуудын сэтгэлийг зовоосон асуудлын нэг нь ургийн гаж хөгжил боллоо гэж ярих боллоо. Ургийн гаж хөгжил юунаас үүдэлтэйгээр бий болдог юм бэ?
-Тиймээ. Сүүлийн үед гаж хөгжил нэмэгдсээр байна. Олон янзын хүчин зүйлүүд ургийн гаж хөгжилийг нөхцөлдүүлдэг. Гэхдээ хамгийн түгээмэл болоод эрсдэлтэй нь удамшлын, үр хөврөл бүрэлдэж тогтох үеийн болон ургийн хөгжлийн үеийн алдагдлаас үүссэн буруу хөгжил байж болно. Эдгээрээс хамгийн чухал буюу сэргийлэх боломжтой нь үр хөврөлийн хөгжлийн үе юм. Үр хөврөл бүрэлдэн тогтсоноос хойших эхний 16 хоногт эх ямар нэгэн зохисгүй, хортой зүйл хэрэглэхгүй байх нь хүүхэд эрүүл бүрэлдэхэд нэн чухал. 17 дахь хоногоос 56 дахь хоногт мэдрэл, хоол боловсруулах, амьсгал, арьс, булчин, зүрх судасны гэх мэт арав гаруй эрхтэн тогтолцоо бүрэлддэг үе. Энэ үед мөн л урагт нөлөөлөхүйц хортой бодис, хүчтэй нөлөөлөх эм, архи, тамхи хэрэглэвэл элдэв гаж нөлөө үүсэх эрсдэл хамгийн өндөр байдаг. Мөн бидний ажиллаж, амьдарч байгаа орчны нөлөө маш их. Үүнээс гадна фолийн хүчил, амин дэмүүд дутагдвал ургийн гаж хөгжил бий болно. Гэхдээ үүнээс сэргийлж болно.
-Үр хөврөл хэрхэн бүрэлддэг талаар товч тайлбарлаж өгөөч!
-Эр эм бэлгийн эс маань нийлж эвсэл үр үүсгэнэ. Улмаар хоёр давхар ханатай болж, эс маань эхлээд арифметик, дараа нь геометрийн прогрессээр үржээд олон эстэй болно. Ингэж хөгжих явцад хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл нь нуклейн хүчлийн нийлэгжилт. Манайхны ярьдагаар эс митоз хуваагдалд орох үе юм. Энэ үед л нуклейн хүчил ургийн хөгжлийн хэрэгцээг хангахуйц байж чадахгүй бол ямар ч алдаа үүсч болно. Үүнийг үр хөврөлийн үеийнэсийн хуваагдал алдагдаж, гаж хөгжил үүсэх гээд байгаа юм. Иймээс ургийн хөгжлийн энэ үед фолийн хүчлийг хангалттай байлгаж эсийн хуваагдлыг сайн дэмжиж өгөх хэрэгтэй.
-Тэгэхээр эрүүл саруул хүүхэдтэй болохын тулд эртнээс анхаарч чадвал элдэв гаж хөгжлөөс сэргийлэх боломжтой гэсэн үг үү?
-“Удамшдаг буюу төрөлхийн гаж хөгжлийг эмчлэх тухай асуудал өнөө үед харьцангуй боломжтой. Харин удамшдаггүй буюу үр хөврөлийн гаж хөгжлийг эмчлэхэд хүмүүсийн мэдлэг л хангалтгүй байна” гэж нэр хүнд бүхий дэлхийн олон эрдэмтэд хэлсэн байдаг. Үүнд ганцхан эмч биш аав, ээж болох гэж байгаа залуу гэр бүл, эцэг, эхчүүд маш ихээр анхаарч, хичээх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, эрүүл саруул хүүхэдтэй болъё гэвэл үр хөврөл тогтохоос өмнөх үеийн сэргийлэлтийг маш сайн хангах ёстой юм. Үүний тулд хүн юу хийж чадах вэ. Энэ бол ердөө л чанартай, амин дэмтэй хоол хүнс, сэтгэл санаагаа тайван байлгах, нэмэлт амин дэмүүдийг эмчийн заавраар зөв хэрэглэх. Үүнийг хүүхэдтэй болохыг хүссэн цагаасааэхлээд төрүүлтлээ дагаж мөрдөх ёстой. Ургийн гаж хөгжлөөс хамгийн амархан сэргийлж болох, харьцангуй үр дүнтэй арга бол фолийн хүчил хэрэглэх гэдэгт шинжлэх ухааныхан санал нэгдсэн. Энэ бол үр хөврөлийн хөгжлийн алдагдлаас сэргийлэх хамгийн найдвартай витамин мөн.
-Жирэмсэн эхэд ийм ч амин дэм, тийм ч амин дэм хэрэгтэй гэдэг. Тэдгээрээс фолийн хүчил юугаараа ялгаатай юм бэ. Үр дүнгийн талаар ярьж өгөөч?
-Олон орны эрдэмтэд хамтарч эмнэлзүйн том том судалгаа хийж байна. Жирэмслэхээр төлөвлөж байгаа 20-30 мянган хосыг судалгаандаа хамруулаад амьдралын хэв маяг нь ямар байна вэ, хоол, хүнс тэжээл нь юу байна вэ, хэзээ жирэмсэн болов, жирэмсний явц ямар байна вэ гэх мэтээр 20-30 жилээр үргэлжлүүлэн судалж байна. Тухайн хүүхдийг бүрэлдэн бий болохоос эхлээд дараагийн удамшил хүртэл судалж байна. Энэ судалгаагаар юу олж мэдсэн бэ гэхээр уруулын сэтэрхий, нурууны эвэрхий гэх мэт бүх төрлийн гаж хөгжлөөс сэргийлэх боломжтойг тогтоосон. Энэ нь дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч, хэрэглэж буй фолийн хүчил хэрэглэх явдал юм. Энэ чинь Витамин B9 шүү дээ.
-Ургийн тархи нугасны хөгжилд фолийн хүчил яаж нөлөөлөх вэ?
-Фолийн хүчил нь аливаа эсийн хуваагдал, төлжилтийг түргэтгэдэг, дэмждэг бодис. Гэтэл энэ чухал бодис нь үр хөврөлийн өмнөх, ургийн хөгжлийн үед маш амархан дутагддаг. Ургийн тархи нуруу нугас мэдрэл бүрэлдэх процесст оролцдог энэхүү фолийн хүчил дутагдсанаар хүүхдийн тархи, нугасны хөгжлийн болон мэдрэлийн системийн гажиг үүсэхэд хүрдэг. Иймд фолийн хүчил нь гаж хөгжил үүсгэдэг байдлыг зогсоох, зөв хөгжлийг дэмжих амин дэм гэсэн үг. Уг витаминыг хэрэглэснээр хүүхдийн тархи, нугасны хөгжлийн болон мэдрэлийн системийн гажиг ялангуяа мэдрэлийн гуурсны гажиг үүсэх эрсдэлийг багасгадаг. Мөн зүрхний өвчин, хавдар, яс сийрэгжилтээс сэргийлнэ. Гэхдээ бас фолийн хүчил уувал гаж хөгжилтэй хүүхэд гарахгүй гэсэн үг биш. Гаж хөгжлөөс сэргийлэхийн тулд фолийн хүчлийг хэрэглэж байгаа ч архи, тамхи зэрэг эхийн гаж зуршлаас аврах, сэргийлэх боломжгүй. Эх хүн амьдралын зөв хэв заншилтай, зөв зан үйлтэй байх ёстой. Ингэж байж эрүүл саруул хүүхэд төрүүлнэ.
-Фолийн хүчлийг хэдий хугацаатай хэрэглэх вэ?
-Хүний хоол тэжээлийн стандартаарнэг өдөрт авах ёстойфолийн хүчил ньжирийн эмэгтэйд 240мкг, жирэмсэн эмэгтэйд 440мкг, хөхүүл эхэд 340мкг буюу түүнээс дээш хэмжээний шаардлагатай байдаг. Жирэмслэх төлөвлөгөөтэй гэр бүлийн хос жирэмслэх бэлтгэл болгож, фолийн хүчил агуулсан бэлдмэл хоёулаа уух ёстой. Энэ тохиолдолд нэг хүний хоногийн хэрэгцээ нь 800 мкг-аас доошгүй байх ёстой.Жирэмсэн эхэд Фолийн хүчлээс гадна маш чухал элемент бол Иод. Иод нь ургийн тархи мэдрэлийн тогтолцооны хөгжил, бамбай булчирхайн үйл ажиллагаанд нөлөөлж байдаг. Иод дутагдсантай холбоотой оюуны хомсдолтой хүүхэд төрөх явдал байсаар байна. Гадуур худалдаанд янз бүрийн фолийн хүчлүүд байгаа байх. Гэхдээ фолийн хүчил, иод 2-ыг аль алийг нь агуулсан байвал илүү сайн. Саяхнаас Английн Натурс айд хэмээх эмийн үйлдвэрт үйлдвэрлэсэн Фолийн хүчил, Иодыг хамт агуулсан мөн витамин B6, B12, Е, С, Пантотены хүчил зэрэг 23 төрлийн олон чухал элементүүд агуулсан “Прегнанси ” бүтээгдэхүүн орж ирсэн Монголд худалдаанд гарсан байна лээ.Энэ нь ургийн мэдрэлийн тогтолцооны хөгжилд чухал үүрэгтэй амин дэм гэсэн үг. Ялангуяа төрснийхөө дараа витаминаа уух хэрэгтэй байдаг болохоор энэхүү витамин маш сайн таардаг.
-Мөн жирэмснээс бусад хүн хэрэглэж болох уу?
-Жирэмсэн биш, жирэмслэхээр төлөвлөөгүй, нас биед хүрсэн эрүүл саруул хүмүүс фолийн хүчлийг нэмэгдлээр хэрэглэх шаардлагагүй. Шаардлагатай гэж үзвэл хоногт 400 мкг-аас илүү хэрэглэхгүй. Учир нь фолийн хүчил аливаа эсийн урвал, төлжилтийг түргэтгэдэг, дэмждэг бодис. Тийм учраас төрсний дараагаас тунг нь 400 мкг болгож бууруулдаг. Жирэмсэн болсны дараагаас аавын уух фолийн хүчлийг зогсоодог. Чанартай, амин дэмтэй хоол хүнснээс бид 400 мкг фолийн хүчлийг хангалттай авч болно. Энэ нь ирээдүйн эрүүл саруул хүүхдэд зориулсан, түүний биеийн эрүүл хөгжлийг дэмжсэн бүтээгдэхүүн
-Ургийн гаж хөгжил үүсч байгаа өөр нэг шалтгаан нь эмийн зохисгүй хэрэглээ гэдэг. Жирэмсэн үед бүх төрлийн эмийг хориглодог уу?
-Жирэмсний эхний шинж тэмдэг ихэвчлэн олон өвчний шинж тэмдэгээр илэрдэг. Гэтэл эмэгтэйчүүд жирэмсэн болсноо мэдэхгүй толгой, ходоод өвдөөд байна, дотор муухай оргиод байна гээд дур мэдэн эм, тариа хэрэглэчихдэг. Зарим нь эмийн сангаас метоклопрамид гээд бөөлжилтийн эсрэг эм аваад уучихдаг. Энэ нь ургийн хөгжилдсөргөөр нөлөөлөх эрсдэлтэй эм...гэх зэргээр ураг хөгжиж эхлэх явцад эхийн буруутай үйлдэл, хэвшлээс болж гаж хөгжсөн, амьгүй болсон зэрэг муу зүйл цөөнгүй болдог. Эмийн хэрэглээ маш их өссөнтэй холбоотой зохисгүй буруу хэрэглээ ч даган нэмэгдэж байгааг анхаарахгүй бол болохгүй.
-Ургийн бойжилт, хөгжилд эх, эцгийн амьдралын зан үйл бас нэлээдгүй нөлөө үзүүлдэг гэдэг. Энэ тухай мэдээлэл өгөөч?
-Хүмүүс хүүхдээ “Манай энэ сахилгагүй, хэт хөдөлгөөнтэй, цочмог ууртай, анхаарал нь төвлөрч өгдөггүй хэнийгээ дуурайсан юм” гээд байдаг. Гэтэл энэ нь жирэмсний өмнөх болон жирэмсний үеийн эмийн ба хортой бодисын хэрэглээ, зан үйлийн буруу хэвшлээс үүдэлтэй тогтолцооны гажиг байдаг. Үүнийг дэлхий дахинаа нотолчихсон. Хүүхэд эхийн хэвлийд байхдаа толгой нь доошоо харсан байрлалтай байдаг учраас цусан хангамжийн ихэнх нь толгой талд байдаг. Тийм болохоор эхийн хэрэглэсэн эм, бэлдмэл, хүнс тэжээл ургийн мэдрэлийн системд нөлөөлөх эрсдэл энгийн үеийнхээс хэд дахин их. Энэ нь зан үйлийн алдагдалтай хүүхэд бүрэлдэх эх үүсвэр болдог. Үүнээс сэргийлэхийн тулд аминдэмтэй, эрүүл хоол, хүнс, шаардлагатай фолийн хүчлээр хангахёстой. Жирэмсэн эх тайван амгалан байх хэрэгтэй. Жирэмсэн хүн архи хэрэглэвэл эхийн цусанд байгаа архины хэмжээнээс ургийн цусанд байгаа хэмжээ нь их болдог. Өөрөөр хэлбэл, хүүхэд эхээсээ илүү хордож, согтдог. Хөхүүл эх архи, согтууруулах ундаа хэрэглэвэл эхийн цусан дахь архины хэмжээнээс хөхний сүүнд байгаа архины хэмжээ нь их байдаг. Хүүхдээ хөхүүлэх бус согтоож байна л гэсэн үг. Үүнийг шинжлэх ухааны аргаар судлаад тогтоочихсон. Мөн эх тамхи татдаггүй ч дам тамхидалтаас сэргийлэх ёстой. Тамхи бүх төрлийн өвчний суурийг бий болгож байдаг. Үнэрлэх төдийд л урагт муугаар нөлөөлнө. Ээж нь тамхи татаж байсны уршгаар охин нь хөхний хорт хавдартай болсон тохиолдол цөөнгүй. Үүнээс гадна уур, уцаар, элдэв ааш гэх мэт бүх буруу хэвшлээ хүүхдийнхээ ирээдүйн төлөө эх хүн хянах ёстой. Учир нь хүүхэд эцэг, эхийн орчинд юу болж байгаа бүх мэдээллийг эхийн хэвлийд байхаасаа авдаг. Өөрөөр хэлбэл амьдралын тухай суурь мэдээлэлтэй төрдөг. Тухайлбал, олон хүүхэдтэй айлд төрсөн хүүхэд ямар ч шуугианд дасчихсан байдаг. Мөн 1-3 насны хүүхдүүд ухаалаг утасны юуг ч нээж, үзэж байна. Бүр утсаар нь оролдох гээд, зарим тохиолдолд түгжээг нь сурамгай гаргах зэрэг үйлдлийг хийж чадаж байгаа нь эхийн хэвлийд байхдаа олсон мэдлэг юм. Эрүүл хүүхэдтэй болохын тулд өөрөөс шалтгаалах, чадах бүх зүйлээ хийх хэрэгтэй.
-Өмнө нь фолийн хүчлийн бэлдмэл хэрэглэхгүйгээр эрүүл саруул хүүхэд төрүүлж болдог байсан. Одоо яагаад заавал нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагатай болсон юм бэ?
-Монголчууд эрт дээр үеэс цагаан идээ хэрэглэж ирсэн учраас тухайн үед фолийн хүчил уух шаардлагагүй байсан гэж үздэг. Өөрөөр хэлбэл, цагаан идээнээс фолийн хүчлийг нөхдөг байсан. Харин орчин үед бол цэвэр агууламжтай цагаан идээ олдох нь ховор болсон. Дээрээс нь агаар, орчны бохирдол гээд эрүүл мэндэд муугаар нөлөөлөх хүчин зүйл их. Хүмүүс ч дасан зохицож заавал хэрэглээгээ болгохоо ч больсон нь туйлын буруу юм. Фолийн хүчил гэдэг хүний биед заавал байх шаардлагатай. Фолийн хүчил дутагдвал цус багадах, тархи мэдрэлийн системийн стресст өртөх болон гажиг үүсэх магадлал өндөрсдөг.