Тулай өвчний эхний шинж тэмдэг нь хөлийн эрхийн хурууны үеэр хавдаж, хүчтэй өвдөлт мэдрэгддэг.

Эмнэл зүйд ихэвчлэн 40 өөс дээш насны эрчүүдэд  элбэг тохиолддог. Тулайн үед ихэвчлэн доод мөчний үе гэмтэх ба дээд мөчний үе гэмтэх нь ховор байдаг. Анхдагч тулайн сэдрэлийн үед 85% нь хөлийн эрхий хурууны 1-р үе гэмтдэг. Хөлийн эрхий хурууны 1-р үений хурц үрэвсэл бол тулайн үед тохиолддог сонгомол шинж юм. Үүний дараагаар тавхай, шагай, өвдөг, бугуй сарвуу, тохойн үе гэмтэнэ.

 Тулай өвчин хэрхэн үүсдэг вэ?

Хоол хүнсээрээ авч буй уураг нь хүний биед бүрэн задарч, шээсний хүчил болон гадагшлах ёстой. Тэрхүү шээсний хүчил гэдэг нь  бүтцийн хувьд 2 талдаа хурц үзүүртэй талст хэлбэрийн бодис юм. Хэвийн үед пурин хэмээх бодис агуулсан хүнсний бүтээгдэхүүний задралаас биед үүсч, бөөрөөр дамжин гадагшилдаг. Гэтэл биед үүссэн шээсний хүчил биеэс бүрэн зайлуулагдаагүйгээс илүүдэл нь үе эсвэл аль нэг эрхтэнд хуралддаг. Голдуу хөлийн эрхий хурууны нэгдүгээр үед товруу хэлбэрээр гардаг. Энэ бол зөвхөн харагдаж байгаа эмгэг. Цаанаа бөөр, зүрх болон бусад эрхтэнд ч адилхан нөлөөлдөг уршигтай өвчин. Үүссэн товрууг микроскопоор харвал яг л зүү шиг үзүүртэй талстууд байдаг. Маш хүнд зовууртай.

Тулай өвчний шинж тэмдэг 

Хөлийн эрхийн хурууны үеэр гэнэт маш хүчтэй өвдөн, хавдаж улайна

Дарж үзэхэд халуун төөнөж өвдөнө

Дарсан хэсэг газарт хөх толбо гарна

Өвдөлтийн үед хөдөлгөөн эрс хязгаарлагдана

Сэдрэлт нь архи, махны хэт хэрэглээтэй холбоотой байна.

 Тулайн үений үрэвсэл 4 үе шатаар явагддаг.

Шинж тэмдэггүй гиперурикеми: Ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй, цусны сийвэнд шээсний хүчил ихэссэн байна.

Тулайн  хурц артрит  Хөлний эрхий хурууны үеэр хүчтэй өвдөж, хөдөлгөөн хязгаарлагдана.

Дахилт хоорондын үе: Тулайн сэдрэл хоорондын үе 

Архаг тофуст тулай: Уратын давс арьсан доор, үений уут, ясны мөгөөрсөн хэсэгт хуралдана.

Оношлогоо:

Рентгенд дараах шинж тэмдгүүд гарна:  Шээсний хүчлийн давс нь үе мөчний үений талбай, үений гэр, холбох эд зэрэгт ихээр хуримтлагдан талсжиж, бөөрөнхий зангилаанууд /тофус/ бий болж, үе мөчний хэлбэр дүрсийг алдагдуулдаг. 

Мөн биохимийн шинжилгээнд шээсний хүчлийн хэмжээ эрс ихэсдэг. 

ЭМЧИЛГЭЭ :

Шалтгааны эсрэг эмчилгээ: Цусан дахь шээсний хүчлийн хэмжээг бууруулах эмүүдийг эмчийн заавраар схемээр ууна Мөн  Бодисын солилцооны хямралаас болж үүсэн цусан дахь шээсний хүчлийн хэмжээг  бууруулах, бөөрөнд чулуу үүсэхээс сэргийлэх зорилгоор та цистон эмийг 3-6 сар тасралтгүй уух шаардлагатай. 

Пуринээр баялаг дараахи бүтээгдэхүүн хэрэглэхийг хориглоно. Үүнд: мах махан бүтээгдэхүүн, малын дотор мах, дотор мах болон мах чанасан шөл, эдгээрийн шөлөөр хийсэн хоол болон сүмс,өөхтэй мах, далайн бүтээгдэхүүн, сырь, удаан хугацаагаар хадгалах бүтээгдэхүүнүүд /консервлосон загас болон ногоо/,архи, цагаан гурилан бүтээгдэхүүн, халуун болон хурц хоол хүнс, шоколад болон кофе. Эдгээрт их хэмжээний пурин агуулагдах ба шээсний хүчил үүсэлтийг улам ихэсгэнэ. Харин ногоо ялангуяа ногоон болон улаан шар өнгийн ногоо, байцаа, лууван, болж өгвөл түүхийгээр хэрэглэж болох ногоо байвал маш сайн. Жимснээс интоор маш сайн.

Ус их хэмжээгээр уух. 2-2.5 литр ус уух. Ногоон цай ууж болно. Мөн бага зэрэг шүлтлэг рашаан уувал тустай. Эдгээр нь цусанд байгаа шээсний хүчлийн концентрацийг багасгах бөөрөөр ялгарахыг нь сайжруулна.  

Шинж тэмдгийн эсрэг эмчилгээ :  Үений үрэвсэл болон өвчин намдаах эмийн ургамлын найрлагатай румалай форте эмийг 3-6 сар ууж хэрэглэнэ. 

Жин ихтэй бол хэвийн жинд ортлоо хассанаар тулайн сэдрэлээс удаан хугацаанд сэргийлж чадна. Архи ,  шар айрагнаас татгалзан өөрийгөө хайрлах хэрэгтэй . Хоолны дэгдэмийг үргэлж сахин ажил амралтын дэглэмийг зохицуулах хэрэгтэй.